sonin.mn
"Ганга нуурын чуулган" түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын өдрүүд Дарьгангад суманд ирэх 9 дүгээр сарын 5-6-нд  болно. Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, "Нью жуулчин турс" ХХК, Соёл, яруу найргийн академи хамтран энэ арга хэмжээг зохион байгуулах бөгөөд "Наран тахилга" "Дарьганга нүүдэлчний өв", "Дарьганга адууны соёл", "Дарьганга нүүдлийн соёл", "Ганга нууранд тахил өргөх шашны зан үйл", Дарьганга хошууны 6 сумын ардын авьяастнуудын тоглолт, "Дарьгангын түүх соёл" эрдэм шинжилгээний танилцуулга зэрэг олон  арга хэмжээг зохион явуулахаар төлөвлөжээ. 
 
 
Г.СҮХЭЭ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг