sonin.mn
СУИС- ийн Соёлын сургууль нь соёл уриагийн мэргэжилтнийг 50 дахь жилдээ бэлтгэж байгаа төрийн өмчийн ууган сургуулийн нэг юм. Сургуулийнхаа 50 жилийн ойг ухаан сууж, хүч бяр нь тэгширч, ажил амьдралын их туршлага хуримтлуулж, ажиллаж бүтээн туурвих тийм үедээ байгаа зоримог, шийдэмгий хүний настай зүйрлэж болох билээ.
 
Манай сургуулийн 50 жилийн түүх нь Монголын соёл, урлагийн хөгжлийн 50 жилийн түүхийн нэгэн хэсэг бөгөөд үе үеийн ахмад багш, ажилтнууд, төгсөгчдийн сургуулийнхаа болоод нийгмийн хөгжлийн төлөө өөрийгөө зориулсан ажил хөдөлмөр, нөр их хичээл зүтгэл, чин сэтгэлтэй шууд холбоотой.
 
Тус сургууль 50 жилийн хугацаанд  8000 орчим ажилтан бэлтгэн гаргасан нь манай орны театр, чуулга, Соёлын ордон, Улаанбулан, клуб, Соёлын төв, Номын сан, музей, орон нутаг судлах кабинет; кино, аялал жуулчлал, хэвпэлийн байгууллага, архив, студи, хувийн хэвшлийн байгууллагууцад дарга, эрхлэгч, мэргэжилтэн, менежер, эрдэм шинжилгээний ажилтан, арга зүйч, багш, хөтөч орчуулагч, дуучин, хогжимчин, бүжигчин, архивын ажилтан, эх бэлтгэгч, дизайнераар амжилттай ажиллаж байна.
 
Цэрэг эрс зэвсэг барин эх орноо хамгаалдаг бол манай сургуулийн тогсөгчид Монголын нүүдэлчдийн соёлын үнэт өв уламжлалаа хадгалан хамгаалж, түүнийг түгээн дэлгэрүүлэн дараагийн үеийнхэнд өвлүүлэн үлдээх замаар эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын нэгэн баталгааг хангаж байдаг эх орончид гэдгээрээ бахархаж байдаг билээ.
 
 
Тус сургуулийг өдий зэрэгт хүргэхэд Улаанбаатар хотын багшийн сургуулийн захирал Д.Нацагдорж, А .Улаантөмөр, хичээлийн эрхлэгч
Д.Сүрэн, н.Чимэдравдан, н.Цэвэлмаа, Соёлын сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Цэрэндоо, Ш.Аюуш, Д.Бат- Эрдэнэ, Л.Батчулуун, Ч.Бат-Эрдэнэ нарын удирдлагын арга барил, хичээл зүггэл, хөдөлмөрч чанар ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.
Манай сургуулийн төгсөгчдөөс төрөн гарсан соёл урлагийн алдартнууд, эрдэмтэн судлаачид цөөнгүй бий. 
 
Тухайлбал:
 
МУУГЗ Ц.Жамъян, Т.Цэвээнравдан, П.Дамдинжав, С.Дашням, Б.Ганбат, МУГЖ Г.Равдан, П.Ганбат, Н.Даваахүү, Ч,Нарантуяа, Г.Цолмон, Гэрэлцэцэг, Уянга,докгор Д.Оюун,Ж.Долгорсүрэн, Ж.Цэзэн, Д.Бат-Эрдэнэ, Х.Бүдхүү, Г.Баатар, Ц.Үрэлмаа, Д.Мандах, Д.Наранцацралт, Б.Тунгалаг, Ё.Нандинцэцэг, А.Янжив нарын зэрэг олон багш, төгсөгчдийг дурдаж болно.
Соёлын салбарын эрхлэгчээр СГЗ П.Дагважамц, ахмад багш Б.Цэрэндоо, н.Төмөр, М.Тогмид, Ц.Ломбо, ГАлтан- Очир, А.Тогтоодулам, С.Цэцэгмаа нар, сургалтын албаны даргаар Д.Бат- Эрдэнэ, Д. Цэцэрлэг, Б.Ариунболд, Л.Тунгалаг, Г.Баатар нар ажиллаж байлаа.
 
Соёл гэгээрлийн ажилтан бэлтгэхэд аддарт морин хуурч Б.Цэдэн, хөгжмийн зохиолч С.Бүтэд, дотоод, гадаадын их дээд сургууль төгссөн Г. Цэндорж, Б.Ишваанжил, Д.Пүрэвсүрэн, Д.Мижид, Д.Батаа, Б.Цэрэндолгор, Ч.Содномдулам, Х.Рэгзэдмаа, н.Дүгэрсүрэн, Ё.Батсүх, н.Наранцэцэг, СДашням, Г.Нямсамбуу, С.Нямхүү, Ш.Одонтунгалаг, н.Түвшинбаяр, Ш.Бадарч, Ч.Торгвой, номын сангийн мэргэжилтэн бэлтгэхэд С.Цэцэгмаа, А.Тогтоодулам, О.Хартолгой, Д.Цэрэнханд, н.Баянзул, н.Оюунбилэг, н.Шархүү, Ц.Дэжээхүү, хөгжмийн багшийг бэлггэхэд МУУГЗЧ.Сангидорж, хөгжмийн зохиолч Б.Түмэнжаргал, Д.Баттөмөр, ахмад багш З.Оюун, Зу.Оюун, Ж.Чулуунцэцэг, П.Гүндэгмаа, Г.Маруся, н.Сандаг, Ч.Баатархүү, Ц.Цэнд-Аюуш, О.Оюунчимэг, н.Янжинлхам, н.Алтанцэцэг, Д.Энхбаяр, н.Магнайсүрэн, Г.Индрээ, н.Банзрагч, С.Жаргалсайхан, Ч.Сандагдорж, Г.Янжмаа, Ш.Аюуш, Ч.Баатархүү, Г.Лхагвасүрэн, н.Эрдэнэбаатар, н.Сайнбуян, н.Галсансүрэн, С.Давааням, Д.Лийриймаа, Л.Оюунбилэг, Л.Лхагвасүрэн, бүжгийн багш бэлтгэхэд МУГЖ Д.Нанжид, н.Лхасүрэн, н Дамдинжав, нАлтантуяа багш н.Оюунтуяа, н.Баасанжав, н.Пүрэвжав, н.Сандагдорж, Ч.Одбаяр, Б.Мядагмаа, н.Нармандах, н.Содном, нАриунаа, киноны механикч бэлтгэхэд Ш.Ооёо, С.Ганмөтөр, н.Зоригоо, Д.Төмөр, хэвлэлийн эх бэлтгэл, компьютерийн график дизайнчдыг бэлтгэхэд Т. Гончигсумлаа, И. Цэцэгээ, н. Лхагва, Ц. Булган, Б.Уранчимэг, Архивын мэргэжлээр О.Энхмөнх, ерөнхий суурь хичээлийн чиглэлээр н.Туул, н.Норжмоо, н.Нармандах, Л.Баасансүрэн, Ц.Намжилмаа, н.Маам, н.Балдандорж, н.Аюуш, н.Долгор, О.Гунгаажанцан, Г.Энхболд, Ш.Цагаандолгор, Д.Нарантуяа, н.Юра, А.Долгоржав нарын боловсрол, соёл урлагийн салбарын мэргэжилтнүүд, уран бүтээлчид ажиллаж байлаа.
 
Аж ахуй үйлчилгээний чиглэлээр Т.Баянжаргал, Д.Михлай, П.Ишдулам, н.Цээлээ, Т.Дашцэрэн, н.Жавзандулам, Д.Сарай, Ц.Энхбаяр, Т.Төрмандах, Д.Батжаргал нарын зэрэг олон ахмад ажилтнууд ажиллаж байв.Сургуулийн түүхийг товчхон дурдвал: БНМАУ-ын СнЗ-ийн 1965 оны 158 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Багшийн сургуульд “Соёл гэгээрлийн ажилтан”-ны анги нээснээр Соёлын сургуулийн үндэс тавигдаж, улмаар 1970 онд номын сангийн анги, мөн эчнээ анги нээн хичээллүүлсэн.
 
МАХН-ьш Төв хороо, БНМАУ-ын СнЗ-ийн 1983 оны 34-р тогтоолоор Багшийн сургуулиас “Соёлын ажилтны анги”, “Номын санчийн анги”-ийг “Соёл гэгээрлийн дунд сургууль” болгон зохион байгуулж, 1986 оноос “Соёлын ажлын зохион байгуулагч”, “Кино механикч”, “Дуу хөгжмийн багш”-ийн ангийг нээн тусгай дунд боловсролтой соёлын ажилтан бэлтгэж иржээ. 1996 оноос СУИС-ийн харьяа Соёлын коллеж болон өргөжиж бүрэн дунд боловсролтойг элсүүлж бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн ба Соёлын менежер, Номын сан мэдээллийн ажилтан, Соёлын ажилтан-хөгжмийн багш, 1990 оноос Соёлын ажилтан-бүжгийн багш, Музейн ажилтан, 1995 оноос Хэвлэлийн эх балтгэгч, 1996 оноос Музейн ажлын арга зүй-аялал жуулчлалын зохион байгуулалт, 1998 оноос Архив, албан хэрэг, Соёл урлагийн техник хэрэгслийн ашиглалт, 2004 оноос Компьютерийн график дизайн мэргэжлээр тус тус мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж ирсэн. 2003 оноос сургуулийнхаа дэргэд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нээн ажиллуулж 9-р анги төгсөгчдөөс суралцуулж байлаа.
 
2004 оноос Соёлын дээд сургууль болж шатлал ахисан юм. 2010 он гэхэд тус сургууль Соёлын менежер, Номын сан судлал, мэдээлэл, Түүх музей, Аялал жуулчлал, гадаад хэл, Хэвлэлийн эх бэлтгэл, хяналт, Дуу хөгжмийн багш, Бүжгийн багш, Компьютерийн график дизайн зэрэг мэргэжлээр бакалаврын, эчнээ, зайн болон магистрын сургалт эрхэлж, сургуулийнхаа дэргэд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалт явуулдаг, өөрийн гэсэн оюутны дотуур байр, багш ажилтны 20 айлын орон сууцтай, 60 гаруй багш ажилтантай, багш нарын 20 хувь нь докторын зэрэггэй, 1200 суралцагсадтай, туслах аж ахуйтай аль ч сургуулиас дутахааргүй сургууль шиг сургууль болж хөгжсөн байв.
 
1965-1994 онд бүрэн бус дунд боловсролтой охид, хөвгүүдийг Соёлын яам, Гэгээрлийн яамны хуваариар аймаг бүрээс, хүйсийн тэнцвэрийг харгалзан элсүүлж, 3-4 жил суралцуулж тусгай дунд мэргэжил олгож байсан. Суралцагчдад сар бүр 180-260 мянган төгрөгийн тэтгэмж олгож байв. Сургалтын орчинг бүрдүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажилласнаар интернэтийн, англи хэлний лингафоны, хэвлэлийн эх бэлтгэлийн, цахилгаан даралтат хөгжмийн, ноот бичлэгийн, музейн, номын сан мэдээллийн, ном сэлбэн засах зэрэг олон кабинет, лабораторийг шинээр байгуулан, материаллаг баазыг бэхжүүлж чадсан билээ.
 
Сургалтын бодлогын нэг чухал хэсэг сурах бичиг, гарын авлага материалаар хангах үүднээс сургуулийн захиалгаар цөөн бус сурах бичиг, гарын авлагыг гадаад хэлнээс орчуулах, мэргэжлийн хүмүүст захиалан бичүүлсний дотор “Дэлхийн соёлын түүх” /доктор Б.Сумъяа/, “Соёл судлал” /доктор Х.Лхамдорж, П.Чойжил/, Гадаадын хөгжмийн түүх-1,2” /А.Ганбаатар/ сурах бичгүүдийг орчуулж, Төрийн шагналт, Хөгжмийн зохиолч Д.Жанчив “Хөгжмийн онолын анхны мэдэгдэхүүн”, доктор Ч.Пүрэвдорж “Менежментийн удиртгал”, Япон улсын ЖАИКА-гийн гишүүн, багш Хаяши Кимихо “Компьютерийн график дизайн” цувралын 6 дэвтэр, мөн К.Жапах “Соёлын маркетинг”, Б.Сумъяа “Ёс зүй”, Судалгааны ажлын арга зүй”, Т.Намжил “Монгол өрх гэрийн ёс заншил, харилцаа, аялал жуулчлал”, Г.Баатар “Алжаал тайлах соёл”, “Соёлын төвийн ажилтны лавлах”зэрэг мэргэжлийн ном, гарын авлага материалуудыг хэвлүүлэн, одоо болтол сургалганд ашиглаж байна. Тус сургуульд 2000 оноос эхлэн Английн Сайн дурын байгууллагын шугамаар Т. Эрик англи хэлийг, Японы ЖАЙКА олон улсын байгууллагын шугамаар Кими Хояши, Яра Томохидэ, Цүжимото Казуки, Мацүноми Чихару, Кобато Хитоми, Кога Акико, Нано Хироко нарын зэрэг багш, мэргэжилтнүүд япон хэл, компьютер- график дизайны хичээлийг 10 жил тасралтгүй зааж сургасан нь гадаад орнысургалтьштехнологиос суралцах боломжийг бидэнд олгосон билээ.
 
Түүнчлэн зуны амралтаар багш ажилтнуудаа туслах аж ахуй дээрээ саам уулгаж амраадаг, жил бүр гадаадад юмуу эсвэл эх орныхоо аль нэг түүх соёлын болон байгалийн үзэсгэлэнт газраар аялуулдаг, эмнэлгийн үзлэгг тогтмол хамруувдаг уламжлал тогтсон. Сургуулийн захиргаа төгсөгчдийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэдэнтэй байнгын холбоотой ажиллах явдал бидний зорилтын нэг байдаг. Энэ чиглэлээр сүүлийн жилүүдэд. багагүй ажлыг амжуулаад байна.
 
Тухайлбал:
БСШУЯ- тай хамтран сүүлийн 15 жил дараалан соёлын төвийн эрхлэгч, хөгжим бүжгийн багш, музейн ажилтан, номын санчдын мэргэжил дээшлүүлэх 21 хоногийн төслийн сургалт, Улаанбаатар хотын Боловсролын газартай хамтран ЕБС, цэцэрлэгийн хөгжмийн багш нарын урт богино хугацааны төрөлжсөн сургалтуудыг зохион байгуулж, нийтдээ 800 ажилтны мэргэжлийг дээшлүүлсний зэрэгцээ, өөрийн санаачилагаар орон нутгийн соёлын төвүүдэд ажиллаж буй мэргэжлийн бус 400 хүнд мэргэшүүлэх сургалтуудыг явуулж ирлээ.
 
Дээрх сургалтаар соёл судлал, номын сан, музейн үйл ажиллагааны болон боловсрол судлалын онол, арга зүй, соёлын менежмент, маркетингийн сүүлийн үеийн шинэ мэдлэг мэдээллийг өгөхөд анхаарал хандуулж ирсэн нь зохих үр дүнгээ өгсөөр байна.Манай төгсөгчдөөс ОХУ-ын Буриад, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ы соёл урлагийн сургуулиудад морин хуурын багшаар амжилтгай ажиллаж монгол үндэсний ардын урлагийг сургалчилж, мэргэжшггэн бэлтгэхэд хүчин зүтгэж байна. Засгийн газрын 2010 оны 1 -р сарын 20-ны өдрийн 15 дугаар тоггоолоор СУИС-ийн бүрэлдэхүүний Соёлын сургууль, СУИС-ийн Захирлын тушаалаар 2014-2015 оны хичээлийн жилээс Соёлын боловсролын сургууль, Соёл иргэншлийн сургууль нэгдэж Соёлын сургууль болж өргөжлөө.
 
2000, 2005 онд Боловсролын байгууллагын Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл тус сургуулииг магадлан итгэмжилсэн. Манай сургууль их дээд сургуулиудын Консоерциумын гишүүн байгууллага юм. 2015-2016 оны хичээлийн жилд нийт 100-гаад багш, ажилчид, 1000 гаруй оюутантай сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Үндсэн багш нарын 20,0 хувь нь докторын зэрэгтэй бөгөөд залуу багш нарыг дотоод, гадаадын их сургуулийн докторантурт суралцуулж 5 жилийн дараа докторуудын эзлэх хувийг 30 хувьд хүргэх зорилттой ажиллаж байна.
 
Тус сургууль өнөөгийн байдлаар “Соёл судлал”, “Соёлын онол философи”- йн профессорын баг, сургалтын алба, номын сан судлал, соёл судлал, соёлын үйлдвэрлэлийн тэнхим, хүмүүнлигийн тэнхим, гадаад хэлний төв, зайн сургалтын төв, санхүү, аж ахуйн алба гэсэн бүтэцтэйгээр ажиллаж, бакалаврын, эчнээ,зайн, магистрын сургалт явуулж байна. Соёл урлагийн менежмент, Номын сан судлал, Аялал жуулчлал, чөлөөт цаг, Соёл судлалын чиглэлээр төрөлжүүлэн мэргэшүүлж, бакалаврын түвшинд Аялал жуупчлал, чөлөөт цаг, Номын сан судлал- мэдээлэл, Соёл судпал, Соёл урлагийн менежмент, Соёл урлагийн маркетинг гэсэн үндсэн 5 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байна. Өнөөгийн байдлаар сурах бичиг, гарын авлага, аудио, видео, СD, DVD) хуурцагийн сан зэрэг 17 мянга гаруй ном, хэвлэлтэй баялаг фонд, 100 суудал бүхий уншлагын танхим бүхий 3 номын сантайгаар багш, суралцагчдад үйлчилж байна. Өндөр хурдны дотоод сүлжээнд холбогдсон хүчин чадалтай 250 компьютер, мэргэжлийн кабинетуудыг сүүлийн үеийн проектор, дэлгэц зэрэг техник хэрэгслийг сургалт, судалгаанд ашиглаж байна.
 
Эрдэм шинжилгээ суцалгааны ажил манай үйл ажиллагааны бас нэгэн чухал чиглэл бөгөөд “2005 онд “Даяаршлын үе дэх соёлын боловсролын тулгамдсан асуудал”, 2007 онд “Монгол дахь шоу бизнесийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага”, 2008 онд “Хөгжмийн боловсрол хүний хөгжилд”, 2008-2014 онуудад “Соёлын орон зай”, 2014 онд “Соёлын аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага, мэргэжилтэн бэлтгэж буй өнөөгийн байдал”, 2015 онд “Соёлын бүтээлч үйлдвэрлэл хөгжлийн түлхүүр” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан нь нийгэмд тулгамдаж байгаа соёл урлагийн чухал асуудлуудад эрдэмтэн мэргэд, судлаачид, олон нийтийн анхаарлыг хандуулж чадсан.
 
Түүнчлэн “Соёлын наадам”, “Нүүдлийн соёлын хүн судлал”, “Соёлын гүүр”, “Даяаршлын нөхцөл дэх Орос, Монголын соёлын харилцан нөлөөлөл”, ”Соёл урлагийн менежментийн салбарын олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ном, сурах бичгийг орчуулан хэвлэх” “Бүтээлч үйлдвэрлэл бүс нутгийг хөгжүүлэх нөөц мөн”, “Монгол хэлт ард түмнүүдийн соёлын өвөрмөц байдал” сэдэвт ОХУ-ын Халимагийн улсын их сургуультай хамтарсан төсөл, ӨМӨЗО- ы Урлагийн сургуультай хамтарсан “Морин хуур” зэрэг олон улсын хэмжээний болон улсын хэмжээний төслүүдийг амжилтгай хэрэгжүүллээ.
 
Үүний зэрэгцээ сургуулийн судалгаа шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэлээ “Монгол уламжлалт соёл иргэншлийн түүхэн хөгжлийн мөн чанар, аюулгүй оршихуйн язгуур дархлаа ба даяаршлын үр дагаврын судалгаа” хэмээн тодорхойлж, докторант, магистрантын судалгааны ажлыг түүнтэй нягт холбож өгсөн ба багш, оюутан, магистрантуудын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нь багш, суралцагсдыг судалгааны ажилд оролцуулах боломжийг олгож байдаг юм.
 
Манай сургуулийн давуу тал, онцлог нь төгсөгчид маань ажлын баталгаат байртайд оршино. Тодруулбал төгсөгчдийн ажлын байр болох театр, чуулга, соёлын ордон, соёлын төв, номын сан, музей, архив, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хэвлэлийн үйлдвэрүүд, эх бэлтгэлийн аж ахуйн нэгжүүд, аялал жуулчлалын байгууллагууцын боловсон хүчин өнөөг хүртэл эрэлт хэрэгцээтэй байсаар буйг судалгаа харуупж байна.
 
Нийгмийн хөгжлийн шаардлагын дагуу сумын соёлын төв нь эрхлэгч, номын сан-мэдээллийн ажилтан, хөгжмийн багш, бүжгийн багшийн, ороннутагсуцлахтөвийн ажилтанзэрэг бүрэн 5 орон тоотой ажиллах болсон нь орон нутгий’1 : эёлын ажилтанг бэлтгэх дар хүрээ, ач холбогдлыг улам нэмэгдүүллээ. Өнөөгийн -байдлаар улсын хэмжээнд ажиллаж байгаа соёлын төвийн эрхлэгчдийн 38 хувь, номын санчдын 51 хувь, соёлын төвийн хөгжмийн багшийн 74 хувь, бүжгийн багшийн 90 гаруй хувьд мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байгааг нь өөрчилж, зохих боловсролтой мэргэжилтнээр хангах зорилго тавьж ажиллаж байна. Бид аймгуудын боловсрол, соёлын газар, төв, орон нутгийн засаг захиргаа, соёл урлагийн байгууллага зэрэг захиалагчидгай байнга хамтран ажиллаж тэдний эрэлт хэрэгцээ, өнөөгийн шаардлагыг хангахад анхаарал тавьж ажилладаг нь төгсөгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж байна.
 
Үүнтэй уялдан манай сургуульд хөдөө орон нутгаас элсэгчдийн тоог нэмэгдүүлэх, тэднийг орон нутгийн засаг захиргааны байгууллагын гэрээ, захиалгаар сургах ажлыг өргөжүүлэх, төгсөгчдийн мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах, мэргэжлийн бус хүмүүст зориулсан мэргэшүүлэх түр сургалтууд зохион байгуулах шаардлага ч зүй ёсоор урган гарч байна.Тус сургууль байгуулагдсан цагаасаа эхлэн гадаад харилцааг хөгжүүлэх талаар анхаарч нэлээд ажил зохиож ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд улам өргөжүүлэн хөгжүүлж байна. ОХУ, Америк, БНХАУ, Унгар болон гадаадын бусад орнуудын ижил төстэй сургуулиудтай холбоо тогтоон, эрдэмтэн багш урьж ажиллуулах, оюутан солилцох, дадлага хийлгэх, сургалтын хөтөлбөр стандарт харилцан солилцох, харьцуупан судлах, эрдэм шижилгээний хурал, багш, оюутны хамтарсан сургалт, семинар зохион байгуулж, төсөл хэрэгжүүлж байна.
 
Манай сургууль “Монгол улсын соёл, соёлын бүтээгдэхүүний судалгаа, сургалт, арга зүйн үндэсний төв болох” эрхэм зорилгоо үйл ажиллагаандаа удирдлага болгон хэрэгжүүлж байна. Ирээдүйгээ урьдчилан харах зорилгоор 2015-2025 он хүртэл сургуулиа хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулан шат дараалан хэрэгжүүлж эхэлпээ.
 
Бид багц цагийн тогтолцоог бүрэн нэвтрүүлэх сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт ойртуулах зорилоор 2014 онд БСШУЯ-наас зохион байгуулсан дээд боловсролын шинэчлэлийн ажлын хүрээнд багагүй ажлыг хийж гүйцэтгэлээ. Хөтөлбөрүүдийн агуулгыг хянан сайжруулж дотоод доо төдийгүй олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц өрсөлдөх чадвартай болгохоор чармайн ажиллаж байна. Бид ирээдүйгээ өөдрөгөөр харж төрийн соёлын бодлогын үндсэн асуудлуудын нэг болсон соёл, урлагийн салбарын хүний нөөцийг бэлтгэх хариуцлагатай үүргээ урьдын адил амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна.
 
Сургуулийнхаа 50 жилийн ойг 2015 оны 11-р сард тэмдэглэхээр төлөвлөж байгаа бөгөөд тус сургуулийн үе үеийн багш, ажилтан, төгсөгчиддөө сургуулийнхаа 50 жилийн ойн баярын мэнд дэвшүүлэхийн зэрэгцээ, төрөлх сургуулийнхаа ойн үйл ажиллагаанд өргөнөөр оролцохыг урьж байна. Ойн ажлын хүрээнд аймаг, хот бүрд төгсөгчдийн төлөөллийг томилон ажиллуулж байгаа тул дамжуулан бидэнтэй холбоо барьж болно. Холбоо барих утас: 99722484, 70002098, 70002093, 326759, 70002096, 70002097 
 
Бид үе үеийн төгсөгчидтэйгээ дараах хувиараар уулзалт хийхээр төлөвлөөд байна. 
 
Үүнд:
1969-1980 оны төгсөгчид 10-р сарын 2 -ны 15.00 1981-1990 оны төгсөгчид 10-р сарын 7 -ны 15.00 1991-2000 оны төгсөгчид 10-р сарын 13 -ны 15.00 2001-2005 оны төгсөгчид 10-р сарын 15 -ны 15.00 2006-2010 оны төгсөгчид 10-р сарын 19 -ны 15.00 2011-2015 оны төгсөгчид 10-р сарын 23 -ны 15.00 цагт
 
СУИС-ийн Соёлын сургуулийн сургалтын албаны дарга,
Доктор (Рh.D), дэд профессор Г.БААТАР