sonin.mn
ШӨХТГ-аас анх санаачлан 2013 оноос эхэлсэн “Box Office” зарлах буюу ашиг орлогоороо тухайн 7 хоногт тэргүүлсэн киноны жагсаалтыг гаргаж, нийтэд мэдээлдэг болсон.  Энэхүү мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлдэг болсноор Монголын кино бүтээгчид улсад татвараа шударгаар төлөх, сайн уран бүтээл туйрвах,  иргэд сонголтоо зөв хийх зэрэг олон талын ач холбогдолтой  ажил байсан юм. Харамсалтай нь ШӨХТГ-ийн дарга асан О.Магнайн санаачилан хэрэгжүүлсэн энэхүү ажил дарга солигдсноор дуусгавар болсон бололтой. 
 
Кино бүтээгчдэд уран бүтээлээ сайжруулах, үзэгчдийн хувьд сайн бүтээл сонгож үзэх нэг том шалгуур байсан энэхүү ажил зогссонд салбарынхан болон үзэгчид туйлын сэтгэл дундуур байх болсон байна.
 
 2013 оны 3-р сарын эхний долоо хоногт ШӨХТГ-аас  зарласан ашиг орлогоороо тэргүүлэгч киноны жагсаалтыг эргэн сануулая. 
 
Э.Сүрэн