"Юуг орхиж , юуг хаяж байж
олж авснаар нь өөрийнхөө амжилтыг дүгнэ"
Далай лам
Кристофер Колумб 1492 онд Америк тивийг нээснээр Европчууд шинэ тив уруу цувж эхэлжээ. Ингээд Хойд Америкт XVII дугаар зууны дунд үе гэхэд Их Британи 13 колони мужтай болсон байв.
1763-1775 онд Их Британийн Жорж III хаан хэд хэдэн шинэ тогтоол гаргаж колони мужуудаас авах татвар татаасыг нэмжээ. Гэтэл колони мужуудын иргэд Тэмдэгтийн хураамж, Цайны татвар зэргийг эрс эсэргүүцэж, улмаар зохион байгуулалтай тэмцэж эхэлжээ. Ийнхүү татвар, хураамж эсэргүүцсэн хөдөлгөөн даамжирч, Их Британиас салан тусгаарлах бүтэн 8 жил сунжирсан тусгаар тогтнолын төлөөх тэмцэл болж хувирсан түүхтэй.
Энэхүү тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг Жорж Вашингтон, Бенжамин Франклин, Сэм Адамс зэрэг хүмүүс зохион байгуулж, удирдаж байжээ. Тэдний дотроос Жорж Вашингтон Их Британийн эсрэг дайнд Америкийн босогчдыг удирдаж байв. Иймээс дайны дараа шинээр тунхагласан АНУ-н анхны ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Тэр үед Ж.Вашингтоныг Их Британийн Жорж III хаан “террорист” хэмээн үзэн яддаг байсан гэдэг. Хэрэв Америкчуудын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл Британийн армид дарагдсан бол түүхэнд Жорж Вашингтон "террорист" гэсэн муу нэрээр үлдэх байсан биз ээ.
Гэвч Америкчууд тусгаар улсаа байгуулж, Жорж Вашингтон анхны ерөнхийлөгчөөр сонгогдон, хувь заяагаа өөрсдөө бүтээжээ.
Америкаас эхэлсэн Британийн Колоничлолыг эсэргүүцсэн давлагаа 20 дугаар зууны сүүл хүртэл үргэлжилсэн юм. Хамгийн сүүлд Хойд Ирландын Британиас салан тусгаарлах тэмцэл террорист шинжтэй болж хурцдаж байв.
Энэ үеэс “Таны хувьд террорист гэгдэж буй хүн, магадгүй хэний нэгний эрх чөлөөний төлөө тэмцэгч юм” (One man’s terrorist is another man’s freedom fighter) гэдэг хэлц дэлгэрч эхэлжээ.
Харин “террорист” нэрээр үлдэх үү, “эрх чөлөөний төлөө тэмцэгч” нэрээр алдарших уу гэдэг дараагийн үеийн улс төрийн үзэл суртлын зорилгоос хамааран шийдэгддэг байна.
Тэмцэгч, Баатар хүн гэдэг бол жад, сэлэм, бороохой мэт ажээ. Зэвсэглэсэн хүндээ хамгаалах хэрэгсэл, харин өмнөөс нь сөрөн зогсох хэн бүхэнд гагцхүү аюул занал, айдас үхэл, эрлэгийн элч шиг санагдана.
Өрнийн түүхэнд ийм айдас хүйдэс, мангасын дүрээр түүхэнд үлдсэн хүмүүсээс хамгийн цуутай нь гэвэл яах аргагүй Аттила хаан билээ.
Өрнийн түүх бичлэг Атилла хааныг Ромын эзэнт улсыг мөхөөсөн, Европыг дундад зууны харанхуй үе рүү түлхсэн буруутнаар яллаж, дан ганц өрөөсгөл сөрөг дүрээр бичиж иржээ. Гэтэл сүүлийн үед эерэг нүдээр харьсан судлаачид цөөнгүй бий болов. Тухайлбал, Америкийн зохиолч Вэсс Роберт 1988 “Атилла хааны удирдлагын нууц” хэмээх ном бичсэн гэх мэт.
Хамгийн сүүлд Австралийн их сургуулийн эрдэмтэн Хён Жин Ким “Хүннү ба Ром, Өрнө дахины үүсэл” номоо 2013 онд хэвлэжээ. Доктор. Ким Атилла каталаны талд болсон тулаанд ялагдаагүй тэрээр давуу байрлалд байсан тухай, Хүннүчүүдын улс төрийн зохион байгуулалт маш боловсронгуй байсан тухай, улмаар Өрнийн улсууд түүнийг бүтээлчээр хуулбарласан болох, цаашлаад шинэ Европ буюу Өрнийн иргэншил бүрэлдэн тогтоход шийдвэрлэх нөлөө үзүүлсэн хэмээн үнэлжээ.
Хүннүчүүд хамгийн анх Өрнийн түүхэнд НТ 98 оны үед тэмдэглэгдэж байсан бол, Атиллаг нас барьсан НТ 452 он хүртэл Европт давамгайлж байжээ.
Эрдэмтэд Хүннүчүүдийн уг гарвалийг судлаад Төв Азиас нүүдэллэн ирснийг археологийн болон эх сурвалжийн судалгаагаар нэгэнт тогтоосон.
Харин Атиллийн өвөг дээдэс Төв Азийн Хүннүчүүдийн түүх бол 2300 жилийн чанадаас эхэлнэ. Гэхдээ хамгийн хүчирхэг үе нь НТӨ 209 оноос эхэлсэн юм.
НТӨ 220 онд Хүннүгийн хаан сэнтийд Түмэн шаньюү сууж байжээ. Тэрээр бага хатны ятгалгаар шаньюүн суурийг бага хүүдээ залгамжлуулах санаатай байж. Иймээс том хүү Модунаас салах, алсын бодолтой хөрш Юэчүүдэд (Согд) барьцаанд суулгасан байна. Тэр үед хоёр улс хоорондоо дайн зарлавал барьцаанд байгаа хүнийг шууд хөнөөдөг заншил байжээ. Тухайн үеийн олон улсын харилцаанд тогтсон энэ заншлыг зөрчин Түмэн шаньюу гэнэт Юэчүүд уруу довтолжээ.
Харин цог заль төгс Модун Юэчүүдийн гараас мултарч, нутагтаа ирсэн гэдэг. Модун нэгэнт амьд ирсэн тул Түмэн шаньюү түүнийг аймгийн захирагч болгожээ. Модун хаан ширээ өвлөхгүй гэдгээ мэдсэн, Юэчүүдтэй хийсэн дайны шалтгааныг гадарлах болсон тул өөрийн хүчээр хаан ширээнд суух бэлтгэлээ шуурхайлж өөртөө үнэнч баг бүрдүүлэв.
НТӨ 209 онд нэгэн ав хоморгын үеэр эцэг Түмэн шаньюү зэрлэг суманд сүлбүүлж нас барснаар Модун Хүннүгийн шаньюүгаар өргөмжлөгдсөн түүхтэй. Тэр үед ганцхан Хүннүчүүд дотооддоо бужигнаж байсангүй. Цагаан хэрэмний ар, өвөр аль аль талд дайны гал дүрэлзэж байлаа. Хятадад Лю Бангаар удирдуулсан тариачдын бослого гарч Цин династийг мөхөөж, НТӨ 202 онд Хан династийг байгуулав.
Цинь Шихуанди амьд байхдаа НТӨ 214 онд Хүннүчүүдээс Ордос, Иньшань уул, Хатан голын эрэг орчмын нутгийг түрэмгийлэн авчээ.
Харин Модун шаньюү алдсан нутгаа буцааж авахаар Хан гүрэнд дайн зарласан юм. Сыма Цяны мэдээлснээр НТӨ 198 онд 420 мянган цэрэгтэй Хань династийн арми Хүннүчүүдэд бүслэгдсэний дараа Гаоди хаан Модун шаньюүтай найрамдлын гэрээ байгуулав. Энэ тухай тэр үеийн Хань династийн айлтгалд өгүүлснээр:
“Цагаан хэрэмнээс хойших нум агсагчдын улс нь шаньюүн зарлигийг дагаж, Цагаан хэрэмнээс урагших түшмэдийн бүс малгай өмсөгчид суудаг орон нь харин надад захирагдана...Хань улс, Хүннү улс хоёр бол мөр зэрэгцсэн хүчирхэг хөрш улс юм...” гэжээ.
Модун шаньюүгийн ингэж арав гаруй жилийн хугацаанд Хүннү улсыг хүчирхэг гүрэн болтол нэгтгэж чадсан нууц нь юунд оршиж байсан юм бол!
Сыма Цяны "Түүхэн Тэмдэглэл" бүтээлийн "Хүннүгийн шамтир""т өгүүлснээр...
Модун эзэн суудалд суух үед Дунху хүчирхэг байжээ. Модунг Шаньюү болов хэмээн сонсоод элч явуулан Модунаас эцэг Түмэний үед агсан аргамаг хүлгийг нь сураглав. Модун хажуудах хүмүүсээсээ асуув. Түшмэд нь:" Аргамаг хүлэг хэмээгч, амин минь бишүү, өгч болохгүй" гэв. Модун "Хаяа тэрлэн амьдарсан айлаасаа хатираа сайтай морио хармална уу" хэмээн уурлан аргамаг хүлгээ өгөв.
Байсхийгээд Дунху нар Модунг айн сүрдэв гэж элч явуулан, Модунаас хатнаасаа өг хэмээв. Модун хажуудах Түшмэдээсээ асуув. Зүүн Барууны Түшмэд нь уурлан:"Хар элэгт Дунху нар хайрладаг хатанд минь санааширч байна! Хатгалдая байлдая" гэв. Модун " Хаяа тэрлэн амьдарсан айлаасаа хацар сайтай эхнэрээ хармална уу" хэмээн хатныгаа Дунхуд өгөв. Дунхугийн хаан улам омгорхож барууншаа түрэв.
Хүннүгийн хооронд эзгүй газар буй аж. Хүнгүй эзгүй. Мянга илүү газар гэнэ. Зах хязгаараар нь сууж оторлодог байжээ. Дунху элч явуулан Модунд: "Танай болон манай хязгаарын отрын захад эзгүй газар буй. Та нарын хүч хүрэхгүй. Бидэнд өг" гэв. Модун Түшмэдээс асуув. Түшмэд эмээж:" Энэ эзгүй газар болой. Өгсөн ч болно. Байсан ч болно" гэж өчжээ.
Модун хилэгнэж:" Алд дэлэм газар гэдэг боловч алтан төрийн минь үндэс. Алдаж хэрхэн болох билээ" хэмээгээд өгнө хэмээн зөвшсөнийг үхлийн үүд рүү туув.
Даруйхан моринд мордож, Дайнаас хоцорсныг далд болго хэмээгээд Дунхуг дайлав, гэжээ.
Энэ үйл явдлаас ургуулан Модун шаньюү бол улс гүрний эрх ашгийг хувийн эрх ашгаасаа дээгүүр эрэмбэлж чаддаг хүчирхэг удирдагч байжээ.
Дунху нарын эхний хоёр хүсэлт бол Модун шаньюүн хувийн эрх ашгийг хөдсөн шаардлага байсан боловч тэрээр улс орон, ард түмний амгалан тайван амьдрал, аюулгүй байдлыг өөрийн эрх ашгаас ямагт дээгүүр тавьж, бусдын доромжлолыг хүлцсэн байдаг.
Харин гурав дахь хүсэл бол Хүннү улсын нийтийн эрх ашигт ичгүүр сонжуургүй халдсан тул шаньюүн тас цавчжээ.
Модун шаньюүн хувьд түүний хувийн эрх ашгийг хөндсөн хүн түүний дайсан биш ажээ, Гагцхүү Хүннү улсын эрх ашигт халдсан этгээд нь "гадаад-дотоод" гэлгүй адилхан түүний дайсанд тооцогддог байжээ.
Хүннү гүрэн Модун шаньюүгаас хойш 257 жил оршин тогтноод НТ 48 онд дөрөв задрав. Түүний нэг салаа баруун зүг нүүдэллэн, зам зуураа овог аймгуудыг нэгтгэн урагшилсаар Төв Европт хүрчээ. Ийнхүү хүчирхэг Хүннү улсыг европын зүрхэнд байгуулсан түүхтэй.
Модун шаньюү гэрээслэлээ товч тодорхой ганц өгүүлбэрээр үлдээсэн юм. Модун шаньюу залгамжлагч нартаа сургахдаа “Газар бол төрийн үндэс, тальбин олгож хэрхэн болох билээ!” хэмээжээ.
“Газар” энэ бол хүний түүхэнд дүрэлзсэн бүхий л дайны шалтаг шалтгаан ажээ. Дэлхийн II дайны гал ч газрын маргаанаас эхэлжээ.
Дэлхийн нэгдүгээр дайнд алдсан газар нутгаа эргүүлэн авах зорилгоор 1939 оны 9 сарын 1-нд Адольф Гитлер Польш уруу довтолсон түүхтэй.
Гитлерийн арми 1941 оны зун гэхэд Польш, Норвеги, Голланд, Бельги, Франц, Югослав, Грекийг довтолж, баруун Европын ихэнх хэсэгт хяналтаа тогтоов.
Барууныхан нацист Германтай дайтаж байх хооронд милитарист Япон гүрэн цэргийн ажиллагаагаа өргөтгөж Их Британийн эзэмшил Хонконг, Малайз, Соломоны арлууд, АНУ-ын Пэрл Харбор, Тайланд, Филиппин, Голландын эзэмшлийн Зүүн Өмнөд Ази, Австралийн Шинэ Гвиней зэрэг барууны эзэмшил уруу довтолж байв.
1944 он гэхэд бүх талаасаа бүслэгдсэн Нацист Герман ялагдах нь тодорхой боллоо. Ингээд 1945 оны 2 дугаар сарын 4-нд Холбоотон гүрнүүдийн удирдагч И. Сталин, Ф. Рузвельт, С. Чөрчилль нар Ялтын (Крымийн) бага хуралд цуглацгаав. Тэд дайны дараах дэлхийн дэг журмыг хэлэлцэв. Бага хурал дээр милитарист Японыг хэрхэх тухай тохиролцов. 1945 оны тавдугаар сард ЗХУ болон Холбоотны арми нацист Германыг буулгаж авлаа.
1945 оны 7 дугаар сарын 17-нд Потсдамын бага хурлаар өмнө ярилцсанаа дахин баталж, ЗХУ болон Холбоотнууд хамтран Японы эсрэг дайнд орохоор тохиролцлоо. Ийнхүү Японыг бүх талаас нь бүслэн довтолж эхэллээ.
1945 оны 8 сарын 6-нд америкчууд Хирошимад, 8 сарын 9-нд Нагасакид атомын бөмбөг хаяж, ЗХУ болон Монголын хамтарсан давшилт Японы цэргийн гол цөм Квантуны армийг бут ниргэлээ.
1945 оны наймдугаар сарын 15-нд Японы Эзэн хаан Хирохита бууж өгснөө зарлав.
Дайны дараа Япон орон бүхэлдээ үнсэн овоолго, үхэл хагацал, уй гашуудалд живжээ. Гэвч энэ гүн уналт, хямралаас маш хурдтай сэргэж өндийсөн юм. Тэр үеийн Японы нийгмийг хямралаас хөгжил дэвшилд хөтөлсөн "гүн ухаан-үзэл санаа" кино найруулагч Акира Куросавангийн уран бүтээлд гүн тусгалаа олсон байдаг юм.
Акира Курасова 1954 онд “Долоон самурай” киногоо бүтээснээр барууны кино ертөнцөд анх танигджээ. Түүний “Долоон самурай” кинонд дундад зууны үеийн Япон орны амьдрал гарах бөгөөд үйл явдлыг товчхон сийрүүлье!
1603 онд Токүгава Иэясү одоогийн Токио хотын орчим Токүгава шогуныг үндэслэжээ. Энэ үйл явдлаас өмнө хаан ширээний төлөөх бие даасан феодалууд хоорондын тэмцэлд Япон орон туйлдаад байлаа. Улс орон хямралд автаж, эцэс төгсгөлгүй улс төрийн хуйвалдаан үргэлжилж байв.
Ноёд, феодалууд дээрээ суудлаа олохгүй нанчилдаж байх зуур орон нутагт дээрэмчид галзуурч байжээ. Дээрэмчид тариачдын тосгодыг дарамтлан эрчүүдийг алж, эмэгтэйчүүд охидыг хулгайлж, намар хамаг ургацыг нь хуу хамдаг болжээ.
Кинонд ийм дээрэмчдийн дарлалыг эсэргүүцэн тэмцэж байгаа нэгэн тосгоны тариачдын тухай өгүүлнэ.
Нэг өдөр тосгоны ахлагч нар хэрхэн дээрэмчдээс тосгоноо хамгаалах тухай хэлэлцэхэд, ахлагч нарыг яриаг сонсож суусан өндөр настан “эзэн ноёнгүй сул, ядуу самурай” нарыг хөлслөх санал гаргав.
Ингээд тосгоныхон энд тэндээс өдрийн гурав хооллох хөлсөөр тохиролцож 7 самурай олж ирнэ. Долоон самурай тосгонд хамгаалалт барьж, тариачдад тулааны урлаг зааж, зохион байгуулалтад оруулав.
Намар болж дээрэмчдийн түрүүч ирлээ. Тэгсэн тулаанд сургасан тариачид долоон самурайд туслахын оронд хий айж мэгдэн сандарч, дэмий бужигнаж, амь амиа хоохойлж нуугдацгаах нь тэр.
Энэ бүх байдалд бухимдсан 7-н самурайн толгойлогч тосгодын тариачдад хандан хэлж байна:
“Хэрэв та нар амь амиа бодох юм бол та нарын хэн ч амьд гарахгүй, бүгд алагдах болно. Харин та бүгдэд ганц л амьд үлдэх арга бий. Тэр бол тосгоны иргэн бүр өөрийнхөө хар амины төлөө биш, бусдынхаа амь насыг хамгаалан тэмцсэн цагт л өөрийн амиа аврах болно. Энэ бол дайны хууль“ гэв. Акира Курасова энэ киногоор Японы шинэ үеийн гүн ухааныг тунхагласан юм.
Энэ хоёрхон өгүүлбэр л Японы хөгжлийн нууцыг агуулах мэт. 16 дугаар зууны тэр самуун цаг дэлхийн II дугаар дайны дараах Японы нийгмийн нөхцөл байдал цаг хугацааны хувьд өөр өөр хэрчимд боловч мөн чанарын хувьд ялгаа байсангүй. Ганцхан 20 дугаар зуунд дээрэмчид нь гаднаас байсан бололтой.
Иймээс Япончууд хүүхдийг сургахдаа нийтийн эрх ашгийг эрхэмлэх ёс суртахууны хүмүүжилд онцгой анхаарал тавьдаг байна.
Суут хүмүүсийн намтраас ажиглахад тухайн хүүхдийн ямар хүн болох суурь бага насанд тавигддаг аж. Агуу хүмүүсийн намтраас Чингис хааны бага насанд тохиолдсон үйл явдлууд гоц содон байдаг билээ. Та бид цаг хугацааг ухрааж чадахгүй ч, өнгөрсөн цаг хугацаанд судар, сурвалж бичгээр дамжин аялах боломж бий.
1271 оны орчим ирээдүйн суут Чингис Хаан дөнгөж 9 настай байлаа. Түүний эцэг Есүхэй баатар 9 настай хүүдээ ирээдүй их Монгол улсын хатан Бөртийг 10 настай байхад Хонгорд аймагт очиж сүй тавив. Буцах замдаа бие нь муудаж нутагтаа ирээд нас баржээ. Есүхэй баатрыг нас барсны дараа түүний захиргаанд байсан овог аймгууд эхнэр Өлүн эхийг өнчин хүүхдүүдийнх нь хамт орхин нүүв. Тал нутагт бусдынхаа дэмжлэггүй амьдрах гэдэг хэцүү бэрх хэрэг. Өлүн эх 5 хүүхэдтэй, мөн бага эхнэр Сочигэл 2 хүүтэй байжээ. Ингээд хоёр бэлэвсэн бүсгүй нялх бага хүүхдүүдтэй, мал хөрөнгөгүй хоосон хоцорсон гэдэг. Тэдний гэр бүл ядуу зүдүүгийн эрхээр тарвага зурам, болжмор агнан, загас жараахай гөхдөн, гогод мангир түүн амь зууж байжээ.
Нэг өдөр МНТ-д өгүүлснээр Есүхэй баатарын өнчин хүүхдүүд дунд анхаарал татсан дараах үйл явдал болжээ.
(76) нэгэн өдөр Тэмүүжин, Хасар, Бэгтэр, Бэлгүтэй дөрвүүл хамт сууж, загас гөхидөхөд нэг гэгээн согос загас гөхид торжээ. Тэмүүжин, Хасар хоёроос Бэгтэр, Бэлгүтэй хоёр тэр загасыг булаан авав. Тэмүүжин, Хасар хоёр гэрт ирж Үжин эхэд өгүүлрүүн:”Нэгэн цайвар загас гөхид орсныг Бэгтэр, Бэлгүтэй ах дүү хоёулаа булааж авав” гэвэл, Үжин өгүүлрүүн:”Та нар нэг эцгийн хөвүүд байтал юунд тэгж маргалдана? Та нар битгий тэг” гэв.
(77)Тэндээс Тэмүүжин, Хасар хоёр үл ойшоон өгүүлрүүн: “Өчигдөр нэг болжмор харваж алсныг тэд булааж авсан билээ. Энэ өдөр бас дахин булаав. Ийм бол эдэнтэй хамт яаж амьдарна” гээд гэрийн үүдийг ширүүн хаян гарч одов.
Энэ үйл явдлаас үүдэн Тэмүүжинг загас, болжмор булаацалдан Бэгтэрийг хөнөөсөн мэтээр ярьдаг. Гэтэл тухайн нөхцөл байдлыг бодитоор харвал Тэмүүжин, Хасар хоёр гэр бүлийнхээ хүнсэнд зориулж загас, болжмор агнасныг Бэгтэр булаажээ.
Бэгтэр агнасан, түүсэн хүнс хооллоо бусадтайгаа хуваадаггүй байжээ. Ингэдэг байсныг Тэмүүжиний хэлсэн үг нотолж байна. Нэгэнт Тэмүүжин агнасан ангаа гэртээ авчрах нь тодорхой учир түүнийг булаах юун. Иймээс Тэмүүжин “Ийм бол эдэнтэй хамт яаж амьдарна” гэж маш тодорхой хэлжээ.
Л.Н.Гумилев энэ тухай Хар домог бүтээлдээ...
"Энэ бол дэлхийн тэн хагасыг байлдан дагуулсан Тэмүүжин буюу Чингис хааны угийн харгис хэрцгий байсныг харуулж байгаа жишээ мөн гэж Монголын түүхийг олигтой мэддэггүй зохиогч, тайлбарлагчид дурддаг юм. Тэгвэл тухайн явдалтай холбоотой намтрын бүх зүйлийг анхааралтай үзье. Бэгтэрийг алсны дараахан тайчууд зохион байгуулалттай болж амжаад, Есүхэйнхийг довтолж, Тэмүүжинг барьж аваад, алах гэсэн боловч эцгийнх нь анд байсан Таргудай Хирилтуг өмөөрөн болиулжээ.
Тэгээд Тэмүүжинг дөнгөлсөн байна. Яалаа гэж тэр вэ? Бэгтэрийг аллаа гэж тэгсэн иь мэдээж. Гэтэл чухамдаа айл гэрийн хэрүүл маргаан тайчуудад ямар падтай юм бэ? Ямар учраас хөндлөнгөөс оролцох болов? Бэгтэр тэдний төрлийн, тэдний гэрийн хүн байгаагүй шүү дээ. Тийнхүү оролцсоныг бодоход тэдний хүн байсан бололтой.
Бэгтэр яагаад тэдний хүн байдаг билээ? Бэгтэр туршуул, мэдээ хүргэгч нь байжээ. Тэрвээр Боржигины энэ айлд, Есүхэйн гэрт болсон бүхнийг ховлодог байсан байна. Тэгэхлээр эцгийнхээ үхсэний дараа эрх дархаа булаалгасан хүү нь яаж өсөж байгааг тайчууд мэдэхийг хүсч байжээ. Тийм учраас Тэмүүжинг гэсгээсэн боловч тэрээр зугтааж дөнгөжээ."
"Мэргэдүүд Бөрт үжинг 1182 онд хулгайлжээ. Мэргэд монголчуудыг довтлохдоо тэдний байдлыг яагаад тэгэж сайн мэдэж байв? Жигтэй юм шүү. Мэргэд Чингис хааны эхнэр Бөртөөс гадна түүний хойт эх Сочигэлийг хулгайлжээ. Тэр монголчуудад эргэж ирсэнгүй, мэргэдүүдтэй зугтааж, хүү Бэлгүтэй нь эцэг нэгтэй ах Тэмүүжинтэйгээ үлджээ. Тэмүүжин гэртээ байсан ховч хойд ээжээсээ Бэгтэрээс салсан шигээ салжээ. Монголчууд Бэгтэрийн эхээс салангуут Тэмүүжиний ажил хэрэг өөдлөөд явчихав."
Тэмүүжин бүр багаасаа л хар амиа биш гэр бүлийнхээ, нөхдийнхөө, ард түмнийхээ төлөө зүтгэх ухаан, зарчмыг амьдралаас суралцсан аж.
Нөхцөл байдал өөрчлөгдөхөөс зарчим өөрчлөгддөггүй хорвоод хүчирхэг засаглал дан ганц хазаар, ташуур мэт хатуу зарчим дээр тогтдог байна.
Хэрэв улс орон дан ганц хувийн эрх ашигт хөтлөгдвөл нийгэмд Бэгтэрүүдийн зүй бус ноёрхол үүсэх болно, харин дан ганц нийтийн эрх ашгийн төлөө хувь хүний эрх, эрх чөлөөг үгүйсгэвэл дарангуйлагчдын сүнс амилах болно.
Бид төр засаг, нийгмээ ямарч гоё, сайхан үгээр нэрлэж болно. Гэвч бодит байдалд ямар эрх ашиг бидний амьдрал, хувь заяаг шийдэж, засаглалын жолоог атгана вэ?
Тухай улсад ямар засаглал, тогтолцоо оршин байна вэ? гэдгийг хууль цааз, тунхаг лоозонд бичсэн нэр, томьёо биш, Харин тухайн нийгэмд үйлчилж буй "эрх ашгийн эрэмбэ" л тодорхойлдог ажээ.
Түүхийн өндөр сэнтийгээс Модун шаньюү хилэгнэж: "Алд дэлэм газар гэдэг боловч алтан төрийн минь үндэс. Алдаж хэрхэн болох билээ" хэмээгээд өгнө хэмээн зөвшсөнийг үхлийн үүд рүү туу, Даруйхан моринд мордож, Дайнаас хоцорсныг далд болго гэж сануулж байна.
Харин Тэмүүжин, Хасар хоёр “Бэгтэрийг харва” хэмээн зөвлөж байна.
Б. Өлзийбаяр
Сэтгэгдэл0
Ulziibayar zov setgej bn!!! Manaikhan neg l hen negeniig shutsen uzleer amidarch bn. Khaltmaagiin Battulga uneheer mongo idsen bol /shuuh, tsagdaa, prokurror ni batalbal, notolbol/ toriin gesgeel shitgel huleeh yostoi. Mon busad humuus gem buruutai bol shiitgeh ni zov.
Uls turjuuguu bidnii baharhal omogshil yuvee gedgiig bichej bga bid hen be gedgiig bichej bga hunii yumandeer uls tur.g buu hutag
Өлзийбаатар түүхэн баримт нотолгоотой сайхан нийтлэл бичих юмаа.Баярлалаа.Харин Баабар, Жигжидсүрэн\киноны\ нар бол тийм байгаа юм шиг,бололтой гээдэл чээжний пангаар түүх зохиож өөрийн УТ-ийн үзэл бодлоо бусдад тулгаж хүмүүсийн тархи толгойг эргүүлж хоол олж иддэг.
ЧАМД Л ЗӨВ БАЙГАА БИЗ. НАДАД Ч ЗӨВ ХАРАГДСАН Ч САЙН БОДВОЛ НОХОЙ ТУРХИРЧ БАЙГАА МЭТ САНАГДАЖ БАЙНА. ТӨРИЙГ ЗҮРХЭЭР БИШ ТАРХИАР УДИРДАЖ, ЗАСГИЙГ БОЛ ТАРХИАР ЧИГЛҮҮЛЖ ЗҮРХЭЭР УДИРДАНА ШҮҮ.
Өлзийбаяр гуайдаа баярлалаа. Маш зөв гаргалгаа хийжээ. Одоо манайд Бэгтэрийн засаглал ноёрхож байна. Өвөг дээдэс маань Бэгтэрийг /МАНАН/ харва хэмээн зөвлөж байна. Харвацгаая Монголчуудаа
Сочигил эх Мэргэдүүдэд булаагдаад хожим Бөртийг чөлөөлсний дараа ч Монголчуудад буцаж ирсэн эсэх талаар мэдээлэл байдаггүй. магадгүй өөрөө буцаж ирэхийг хүсээгүй байж ч болно. Бэгтэрээс хойш Мэргэд, Тайчуудын мэдээлэгч нь байсан ч байж болно. Ортой л гаргалгаа хийсэн байна. Өлзийбаяр түүхч.
Энийг Гумилёв гаргасан гэж бичсэн байх юм.
Medrel hog hynii bichseniig yadaj oilgohgyi yum
МНТ-д бичсэнээр Бэлгүүтэй Сочигил эхийгээ авах гээд очиход хамт яваагүй модруу ороод алга болчихсон,харин цаашдын хувь заяаны талаар тэмдэглэгдсэн юм байхгүй.
End neg asuudliig buruu l bichej bna shyy Sochfeliig baga xatan baisan gej yamar tyyx sudart bna vee uug ni Sochigel tyryylj suusan xatan uym shyy iim uchraas l gol zorchol yynd nuugdaj baix magdlal ondor ....
Тэгээд өнөөдрийн Бэгтэр нь хэн бэ?
Tur.n undurlugt bga avilgal avagchid uls.n mungu idegchid bhdaa
Bayartsogt bol bas neg Begter
МАНАН байхгүй юу асуух юун
Монголын Хүннү нараас Атиллагийн Хүн нар гаралтай гэдэг бол зүгээр Францын эрдэмтэн Жозеф Геинисийн "хүн ба хүннү гэсэн нэр ойролцоо, хятадууд хүннү нарыг бүдүүдэг гэдэг байсан нь хүн нарын бүдүүлэгтэй таарч байна" гэсэн санаагаар дэвшүүлсэн таамаг. Монголоос олдсон Хүннүгийн олдворууд гайхамшигтай урлагын бүтээлүүд байдаг бол тэдгээртэй төсөөтөй эд өлгийн зүйлс Хүн нарын нутаглаж байсан газраас нэгч олдоогүй. МЭ-ний 91онд Ромын түүхч Таситусын Каспийн тэнгис хавиар нутагладаг Хүн нарын тухай тэмдэглэсэн бол Хятадын Дараа үеийн хан улсын түүхэнд МЭ 89 онд Хан улс болон Хойд Хүннү улсууд байлдсан тухай болон МЭ 200 оны үед Өмнөд Хүннү улс задран мөхсөн тухай тэмдэглэсэн байна. Энэ нь Хүн нар европод амьдарч байхад Хүннү нар эх нутагтаа байсны батлах нэгэн баримт юм. Монголоос олдсон Хүннүгийн шарилаас гаргаж авсан ДНК-ын судалгааг 2004, 2006, 2010 онд хийхэд Хүн болон Хүннү нарыг гарал үүсэл нэг гэдгийг батлах зүйл олдоогүй юм. Түрэг гаралтай буюу Түрэгүүдтэй төстэй ард түмнүүд Хар далайгаас Номхон далай хүртэл нутаглаж ирсэн байдаг ба тэдний аль нэгнээс Хүн нар гаралтай байх магадлалтай биз
ta uuruu "xaanaxiin" erdemten be?
Өмхий ногоон хасаг л бна
Nuuts tovchoon deer chinggis haan modun shaniyu g ovog deedesee gj batalhaar ug heksen bdg.hunnu bol mongoliin ovog deedes .ene odoo yu ve hudlaa on mon hurtel bichij ireel hudlaa dsaraachdag bn shd
Худлаа юм бичээд байгаарай
Harin ch hunnu giin sharilaas sudalgaa hiihed mgl chuud gdg batalgaa garsan shu de .yu ve
Suul ued mgliin tuuhiig bulaaj ooriin bolgoh gsn yavuulga ih boljee.
HAMGIIN SUULD 2006 ONY DNA SUDALGAAGAAR HUNNUCHUUD GARSAN SUMBE-CHUUD MONGOLCHUUDYN DEED OVOG ,TSAASHLAAD MONGOL -TUNGUSUUD -YN DEED OVOG HUNNU-CHUUD GEED BATALCHIHSAN ED SH DEE ! ))) UURUU HAAGUUR N YAVJ BAISAN BOLOO ?! UZBEK ,KAZAX,TURKUUDTEI HURTEL HARTSUULAAD UZCHIHSEN DUGNELT BAIGAA SHUU. ATTILA-GIIN DEED UVUG ORNODIIG ZORIKH ZAMDAA TSUS HOLILOOD YAVSAN "WHITE HUNS" GEED NERSHILTEI BOLCHIHSON ED L DEE ))) https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/17905712 https://www.researchgate.net/publication/6725175_Yu_C_Xie_L_Zhang_X_Zhou_H_Zhu_H_Genetic_analysis_on_Tuoba_Xianbei_remains_excavated_from_Qilang_Mountain_Cemetery_in_Qahar_Right_Wing_Middle_Banner_of_Inner_Mongolia_FEBS_Lett_580_6242-6246 http://link.springer.com/article/10.1134/S1022795414030119
ХҮННҮГИЙН БАЙГУУЛСАН ТӨРТ УЛСЫГ ОЛОН ХААНТ УЛСУУД ЗАЛГАМЖИЛСААР БАЙГААД ЭЦЭСТ МОНГОЛ УЛС ХУУЛЬ ЁСНЫ ЭЗЭН ЁСООР АМЬДАРЧ БАЙНА ШҮҮ ДЭЭ ЭНГИЙН ЮМЫГ БИТГИЙ ОНОЛДОЖ ХҮНДРҮҮЛЭЭД БАЙ
Ислам мэтиин боловсрол муутай, монгол казакстанд онигоо болсон , нуруунаас хутга шаадаг, мэргэдиин улдэгдлууд иим л юм хиинэ
Манай Хүннүгийн хаад Түмэн, Модун зэрэг нэртэй байхад Аттилла (Германик хэлээр "эцэг" гэсэн үг) болон түүний хамтрагч дүү Бледа, өмнөх удирдагч Ругила нар нь дандаа герман, гот нэрүүдтэй байсан нь сонин. Нэрүүдийг түүхчинд буруу бичсэн гэж үзэж болох ч Октар, Мондзук зэрэг удирдагчдын Түрэг гаралтай нэрүүдийг маш зөв бичсэн байдаг ажээ. Үүнээс харахад Атиллагын Хүн нар нь нүүдэлчин түрэг гаралтай болон Герман, Гот гаралтай хүмүүс холилдсон холбоо байсан ба Монголын Хүннү нартай холбоогүй байх өндөр магадлал юм
нүүдэлчид европчууд шиг хоорондоо эвцэлдээд цус ойртоод байдаг хүмүүс биш болохоор очсон газраасаа өнгөтэй сортойтойг нь эхнэр болгож авахаар үр хүүхдүүд нь эхийнхээ соёлруу хальтрах нь байгалийн үзэгдэл шүү дээ. Үүнийг шавар хэрэмнээсээ гарж сэтгэж чадахгүй суурьшмал хүнэнцэрүүд яаж ойлгох... тэгсэн мөртөө ДНК ярих дуртай
HEHE TIIM L DEE )))ATTILA OOROO UNGART TORSON , AAV "MUNDZUK" BOL ERDOO HOCH N' , JINKHEN NER N AI BAT ,AI BAT-YN AAV N "ARAVT" HOCHTOI HUNNUGIIN KHAN BAISAN GEVEL CHI YAKH YUM BE ? ATTILAGIIN UR HOICHS BAYAN ,TENGIS,BAT GESEN HAADUUD BAISAN SHUU DEE
УНГАРЧУУД ЧИНЬ ХУННИЧУУД
Tuuhiig hussen hun bolgon n taallaaraa saraachdag boljee.de.hun guren yahiin argaggui mongolchuudiin ovog deedes.nuuts tovchoon deer chinggis haan modun shaniyu ovogiinhoo tuhai yu gj heldeg bilee.sana daa ta nar.hunnu bol mongolchuud.harin huchirheg ovog deedesuudiig min bulaatsaldah doidosuud ih boljdee
Модун шаньюн тухай нэгч үг Монголын Нууц Товчоонд байхгүй гэдгийг санах хэрэгтэй. Хүннү болон болон Шаньюн нарын тухай түүхүүдийг манай Монгол эрдэмтэд болон Монголч эрдэмтэд Домогт судлаач Никита Бичурин 19-р зууны эхэнд Хан улсан шаштираас хуулбарлан авч дэлгэрүүснээр мэддэг болсон юм.
Хан улсан шаштир нь МЭ 111 онд 200 орчим жилийг хамруулан бичиж дуусгасан судар ба 94-р бүлэг нь бүхэлдээ Хүннү-д зориулагдсан байдаг ба бусад бүлгүүдэд ч бас хүнүүгийн талаар дурдсан байна
Ezen bogd haan helsen heseg bdg shu de.yagaav chan chun bumbad helehdee modun shaniyu gj buur neriig n hurtel durdsan bdg .hudalch hun be
Чанчун бумбын аялалын тэмдэглэл одоог хүртэл хадгалагдаж үлдсэн байдаг. Тэр тэмдэглэлд Шанью болон Хүннүгийн тухай нэг үг үсэг байхгүй. "Мөнх Тэнгэрийн Хүчин Дор" кино болон бусад хийсвэрлэсэн зохиолууд дах зохиогчийн хийсвэрлэлийг бодит болсон явдал гэж итгэх хэрэггүй гэж залуу үедээ зөвлөмөөр байна. Түүх болон зохиол 2 бол тусдаа зүйл. Шинжлэх ухаан бол бодит баримт нотолгоон дээр тулгуурладаг ба магадлал таамгыг хэт итгэл үнэмтэйгээр шүтэх нь том гажуудал алдаа болдог гашуун туршлага бидэнд бий
Чингис хааны Чань Чунь бумбад илгээсэн захидал “Цзун Гоаны (Хятад улсыг хэлж байна) хаад жаргал цэнгэлд шунасан учир мөнх тэнгэр тэднийг эс таалжээ. Хаан миний бие ар газар төрж хурга тугалын хамт өсөж хүчир бэрхшээлийн дунд бойжин идэж уух, өмсөж эдлэх минь эгэл шулуун хүсэл тачаалд үл шунана. Ард иргэдийг үр хөвгүүнээр үзэж, цэрэг дайчдад ах дүү мэт ханддаг. Тэднийг зааж сургахдаа эелдэг энэрч өршөөхдөө өгөөмөр байдаг. Харьяат нараа цэргийн эрдэмд сургахад дэргэд нь байдаг. Хатгалдах байлдаанд тэдний манлайд явдаг. Тийнхүү долоон жилийн дотор их үйлийг бүтээж таван өнгө, дөрвөн харийг нэг жолоонд оруулав. Энэ бол хаан миний эрдэм чадал төдий биш, харин Алтан хааны төр доройтсоны үр болно. Энэ нь манай Шаньюүгийн улсаас нааш олон зуун жил ер гараагүй хэрэг билээ. Гэвч улс гүрнийг жолоодон засахад эс хүрэлцэх газар байх тул бэрхшээнэ. Гол мөрнийг гатлахын тулд онгоц салыг үйлддэг. Дэлхий дахиныг илбэн засахын тулд эрдэмтэн мэргэдийг урин сонгодог билээ.” хэмээжээ.
Манай Шанью гэдэг үг байхгүй тэр захианд байхгүй. Эмиль Берштейний бүтээлдээ Шанью гэдэг үгийг "эрт цагаас хойш дуулдаагүй их гүрнийг" гэсэн утга бүхий өгүүлбэрт таамгаар нэмж оруулсан байдаг. Тэрээр Монголын Нууч Товчоог олж судалж байсан орос судлаач лам П.Кафоровтой танилцан найз болсноор Чанчун бумбын аялалын тухай судлаж эхэлсэн юм.
202.9.40.117 энэ л гэхэд Бэгтэр мөн дөө
Omhii hujaa min bitii mglchuudiin tolgoig erguuleh geed bai.ezen bogd haanii ovog deedes yahiin argagui hunnuchuud
Ter bitii hel hinnugiin sharil mgl gj batlagsan .chi er n mgl hun bish bolool ingej bgaa hun bn
Yooy oird iim yum sonssonggui omogshood yavchihlaa
Unuudur bi humuust joloo barij bhdaa zam tavij ugluu avaar osolgui saikhan bna
Begter bertegchin barag neg ug yum bish uu
Атилла гэдэг чинь дээр үеийн Итиль буюу Одоогийн Монголоор Ижилмөрөн гэсэн үг шүү.
Bid chini manjiin darlald bhdaa ih zuil.g geejdee hen bolchison yum be
Манжууд хар хятадууд монголын олон мянганы турш бий болгосон ном соёлын дурсгалуудыг бүхэл бүтэн 200 жилийн турш одоог хүртэл тэрэг тэргээр устгаж шатааж бхгүй болгож ирсэн
Оросууд мөн адил
орос хятадын гар хөл болсон урвагчид монголчуудын олон зуун жилийн бүтээсэн соелын өвийг хайр найргүй устгаж гадны соелыг хүчээр оруулж монголчуудын оюуны дархлааг устгадаг
Монголын төрөөс бэгтэрүүд.г харвах хэрэгтэй б.на
Атилла гэдэг чинь Итиль гэдэг үгтэй бараг адилхан байна. Итиль гэж Волга мөрнийг нэрлэдэг байсан юм, монголчууд Ижил мөрөн гэдэг дээ, тэгэхээр Аттила гэдэг чинь Ижилээ буюу бараг л Адилаа юм ш дээ хүүхдүүдээ
Хорезм, Тангуд, Алтан улсуудыг байлдан эзэлсэний дараа Чингис хаан их ёслол хийгээд хэлсэн үг нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байгаа. “Би өвөг дээдэс их Шаньюйн үед ч байгуулж байгаагүй их улсыг байгуулан дөрвөн өнгө таван харийг эрхшээж өвөг дээдсийнхээ сүнсийг баярлуулав. Энэ нь гагц миний сайнаар биш мөнх тэнгэрт орших дээдсийн минь тааллаас болов. Тиймээс эртний агуу их Шаньюйн сүнс сүлдийг баярлуулан их тахилга хийтүгэй” гэж зарлиг болсон байдаг. Эндээс харахад Чингис хаан болон тухайн үеийн монголчууд эртний Хүннүчүүд бол бидний шууд өвөг дээдэс , тэдний толгойлогч хаан Шаньюй бол монголчуудын эртний хаад гэдгээ тодорхой мэддэг байсаны баталгаа юм. Сонирхуулаад хэлэхэд Чингис хааны хэлсэн энэ зарлиг Бээжин хотын Цагаан Суваргын сүмд цаасан дээр бичигдэн буусан зарлиг хэлбрээрээ, эх хувиараа хадгалагдаж байдаг юм. Хүннүчүүдийг монголын өвөг дээдэс биш шахуу юм ярьж солиордог дотоод гадаадын этгээдүүд ихсэх хандлагатай байгаа энэ үед бид өөрсдийн өвөг дээдсийнхээ түүхийг зохих хэмжээнд хямгадах ёстой. Манай улсын холбогдох албаны хүмүүс тархи толгойтой юм бол соёлын яамаараа дамжуулан Хятадын талд энэ эх бичгийн хуулбар хувийг авах хүсэлт гаргах хэрэгтэй байгаа юм. Хүннүчүүд болон тэдний хаад Шаньюй нар бол монголчуудын өвөг дээдэс гэдгийг Чингис хаан өөрөө ч мэддэг байсаны баталгаа байхгүй биш байдаг юм шүү. Тэр битгий хэл өөрийн амжилттай байлдан дагуулалтынхаа жинхэнэ гавьяаг мөнх тэнгэрт оршин байдаг эртний хаад дээдсийн сүнс сүлдний тааллаар болж байгаа хэрэг гэж ойлгодог хүн байсаныг нь баталдаг юм.
"Үнэн ухааныг эрэн явбаас гэгээн оюун, баяр жаргалд ойртмуй Үнэныг үл огоорон сэтгэлийг хуурч явбаас мунхагын туйлд хүрмуй"
Хэрэгтэй мэдээлэл агуулсан сэтгэгдэл биччихдэг хүмүүст талархав.
Mash goy medeelel bn .yahiin argagui hunnuchuud bol bidnii ovog deedes
Дунхугийн шээснүүд их байна даа.
Hunnu buyu Hun ard tumen Mongolchuudiin ovog deedes monoos mon!!!!!!!!!!!
Mon l doo
Sain baitsgaana uu? Alivaag ulaar ni, suuriar ni buyu tsaraar ni seheerch, uhaarch, shuuj, tungaaj, oilgoj, mong ni, goliig ni ulemjiin chanaraar ni tanij, medej avah hereg zorig husel ermelzel saruul oyutai Mongolchuudaasaa asuuj suraglah zuil baina, helj ogno uu: *shaniyu*, *shaniyun* gej yu gesen ug yum be, yug oguulj heleed baidag yum be. *shaniyu* geheeree, *shaniyun* geheeree edgeer ugsiin aguulga ni uhagdahuun ni yugaaraa yalgagdaj oorchlogdoj huvirch huvisaad irdeg, huvirch huvisaad yavchihdag yum be.
medwel helj ogooroi
сурвалжуудаа тодорхой бичихгүй бол нохой хуцсанаас өөрцгүй.хятад,перс,араб,мэт.Казах,Орос мэтийн "түүхчид" янз бүрээр бичнэ.
Ulziibayr tuuhiig guivuulj bn Behtur bol jinhene haanhuu bs ,temuujin baga hatanii huu gedgiig NT g unshaad oilgooguig bodhod ih ungusthun hun bn.tiimees eldeviig bichih gur ch hereggui
chi bitgii shaa
chi bitgii shaa
Байна уу
Tanii byteesen mongoliin tsaxim tyyxiig xicheengyilen sonsoj uuriinxuu yum baga meddegiig ergetsyylen bodoxod xyrsen bilee.Tyyxiin suuri shaltgaan gedeg ix chuxal yumaa.ix bayarlalaa.
баруун хүннүчууд европод хүрч баруунРомын эзэнт гүрнийг мөхөөхдөө тэр үед зэрлэг омог байсан герман овог " варваруудтай" хүч хамсарсан гэж бий.одоо ч унгарчууд дотор хөх толботой төрдөг бөгөөд гар,үхэр,хүйтэн г.мэт монгол үг 200 орчим байдаг.Харин түүхийг гуйвуулан газар нутагт маань санаархсанаа бичдэг нь хөрш зарим шинэ, хуучин улсаас кино, сурах бичиг бүхий л хэрэгсэл шугамаар бодлоготой ажиллагаа явуулж байгаа хэрэг.оросын РЕН ТВ-гээр хүннү гэдэг нь юни гэсэн орос гаралтай үг бөгөөд хүннүчүүд бол слав үндэстэн, Чингэс хаан блондин слав цэнхэр нүд шар үстэй г.м золигтож байна билээ.Зүүн гарын нутгийн одоогийн хятад хэсгийг шинэ газар буюу шинэ жан,оросод байгааг нь Ойротия байсанаа Алтайский край, Республика Алтай г.м.Казахстаны зүүн тал нь Цагаайдайн эзэмшил монгол нутаг мөн билээ.нэг хужаа хашаанаасаа Чингэсийн удам гэсэн бичиг олж гэнэ. г.м.солиорно.Тодорхой зорилгоор энэ мэт ажиллагаа улам бүр идэвхжиж байна.Оросууд Даурия гэдэг нь дагуур монгол Амар мөрний сав газар хужаа нар Сунгаари .г.м.Түмэн гол, татаарын булан,Сибирь,г.м үгийн гаралыг мэдэх залуус хэд вэ? түүхэн газар орны нэрийг дур мэдэн санаатай бодлоготойгоор өөрчлөх явдал манай улсад ч1990-ээд оноос гарч байна.
Yalanguya omhii hasaguudad ezen bog maan mongol gdgiig batlaad zarlaad ezen bogd haan maan mongol hun bsn gj unesco.d burtguuleed hamgaalah ajil hiidegguim bh da manaihan
үйл явдлуудыг дэргэд нь хараад сууж байжээ. барин тавин авч байна.
Та бид цаг хугацааг ухрааж чадахгүй ч, өнгөрсөн цаг хугацаанд судар, сурвалж бичгээр дамжин аялах боломж бий. ГОЁ АНАЛИЗ ХИЙЖ, АМЖИЛТ!
Маш сайн нийтлэл болжээ.Түүхэн үнэнийг гадны хөлсний этгээдүүдийн даалгавараар Баабар гэгч амьтан олон жил гуйвуулж ирсэн дээ.Одоо цаг нь ирсэн болохоор бүх үнэн ил болж байгаа юм.
Ер нь ялсан тал л түүх бичдэг Баабаргуй захиалгатай захиалаггүй нилээд л юм бичдэг
Түмэн шаньюй бол тухайн цаг үеийнхээ уламжлал, ёс заншилийг зөрчсөнөөрөө өөрөө амиа алдахад хүрсэн байдаг. Тэнэсэн зэрлэг суманд ч бус Модуны харвасан суманд оногдож нас барсан билээ. Атилла бол Дундад Азийн Талас хотод нийслэлж байсан Умард Хүннү-ийн Жижи шаньюйгийн үр ач нарын удмын хүн юм. Жижи шаьюйгийн дүү Өмнөд Хүннү-ийн Хүхэньй шаньюй-ийн булш одоогийн энэ Ноён ууланд байсан билээ. Харин Гумилёвийн ч, Өлзийбаярын ч тэр Чингис хааны талаар бичсэн түүхүүд нь алдаа ихтэй. Яагаад гэдгийн баталгаа нотолгоог нь сонирхсонд нь бичсэн ч болно шүү. Мэргидүүд Бөртийг 1182 онд хулгайлсан ч гэх шиг, буудна буудна гэхэд арай ч тэгж буудаж болохгүй байх. За тэгээд түүхээ мэддэг хүмүүст өөр юу хэлэх вэ, ингээд зогсьё...
1182 онд хулгайлсан нь бол яалт ч байхгүй үлээлээ л дээ.
saihan bichsen bn. taalagdav
Дунху гэж хятад сурвалжид манийгаа доош нь хийж нэрлэсэн нэр байлтай. гэтэл хүннү нь хүннүтэйгээ байлдаад дийлсэн хэрэг үү
Ene hunii sanaa ter yariad bga tuuh ntr.dee ch bish negen uzel sanaa zarchimiig l tunhaglaj oilguulahgeed bna uudaa
Модун шаньюйгийн эхнэрийг хэн гдэг бсн юм бэ?
Атилла гэдэг нь Ижил,Адил гэсэн үгний Eвроп дуудлага болохоос Гeрман үгтэй ямар ч холбоо байхгүй их мэдэгч харийн эрлийз хурлийз хор найруулагч тагнуул туршуул минь.