sonin.mn
Өмнөговь аймгийн Насан туршийн боловсролын төвөөс  иргэдэд зориулан монгол бичгийн анхан шатны сургалтыг зохион байгуулсаар байна. Монгол Улсынхаа түүх, соёл,  уламжлалыг сэргээх мөн иргэдийн эх бичгээ сурах хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээг дэмжиж энэхүү сургалтыг явуулж байгаа юм.  
 
Энэхүү сургалтанд хамрагдсан нийт иргэдэд гэрчилгээ олгож байгаа юм. Монгол бичгийн анхан, дунд шатны сургалтуудыг насанд хүрэгчдэд зориулсан хөтөлбөрөөр зохион байгуулахаар зорьж байгаа бөгөөд орон нутгийн туршлагатай ахмад багш Ч.Цоодолтой хамтран ажиллаж байгаа ажээ.
 
Байгууллага, аж ахуйн нэгжүүд сургалт авахыг хүсвэл Насан туршийн боловсролын төвд хандахыг тус төвийнхөн зөвлөж байна. Уг төв нь олон цагийн цуврал сургалтаа бага хэмжээний төлбөртэй явуулдаг бөгөөд бусад төрлийн сургалтуудаа үнэ төлбөргүй хийдэг аж.
 
Мөн энэхүү төв нь ерөнхий боловсролын сургуулиудтай адил амарч 8 дугаар сарын 20-ны үед ажиллаж эхлэх юм.
 
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг