sonin.mn
Эрүүл мэндийн байгууллагаас аймгийн хэмжээнд явагдаж байгаа улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил өчигдрийн байдлаар 75 хувьд хүрлээ гэж тус газрын мэргэжилтэн Т.Бибигүл мэдээллээ.
 
18-30 насны хүмүүсийг хамруулан хийж байгаа энэ тарилга Өлгий сумын «Шипагер», «Мейрим» өрхийн эмнэлгүүдэд дал хүрээгүй хувьтай, харин М.Ира эмчтэй «Жансая»  эмнэлэгт 92, Ш.Сакен эмчтэй «Раушан» эмнэлэгт 95,3 хувьтай байна.
 
Эдгээр эмнэлгийн эмч нар вакцинжуулалтын ажлыг явган явж хийж байхад зарим хүмүүс гэрээсээ эс олддог, бас зарим нэг нь тариа хийлгэхээс татгалздаг байна. Вакцинжуулалт зургаадугаар сарын нэгнийг хүртэл үргэлжлэх юм байна.
 
Ш.Айзаря
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг