sonin.mn
"Глоб интернэшнл" төвөөс УИХ-ын 2016 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийжээ. Судалгаанд МҮОНТ, ТВ-9, ТВ-5, MN-25, UBS телевизийг хамруулж, энэ сарын 14-18-ны хугацааны 445 цаг 12 минут 17 секундын нэвтрүүлэгт дүгнэлт хийхэд 59 цаг 09 минут 34 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байв.
 
Телевизүүд МАН, АН, МАХН, ТТЭНЭ, ИЗНН, бие даагч гэсэн зургаан субьектыг түлхүү мэдээлж, зарим намын талаар огт мэдээлээгүй байна. Өмнөх үеийн судалгааны дүнтэй харьцуулахад эерэг хандлагатай мэдээлэл буурч, төвийг сахисан болон сөрөг хандлагатай мэдээллийн хэмжээ өсчээ.
 
Мөн тус судалгааны хоёр дахь үетэй харьцуулахад дээрх 5 телевиз дээр далд сурталчилгаа өссөн үзүүлэлт гарсан аж.
 
Хамгийн авааштай нь телевизүүд сонгогчдын боловсролд анхаарал хандуулж эхэлсэн гэсэн дүгнэлт гарсан байна. Өмнөх үеийн дүнтэй харьцуулахад энэ төрлийн мэдээллийн цаг эрс нэмэгдсэн ба судалгааны энэхүү хугацаанд MN-25 дугаар суваг сонгогчдын боловсролд хамгийн их зарцуулсан байжээ.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг