Нийслэлийн Засаг дарга С.Батболдын “Даншиг наадам-Хүрээ цам” наадам зохион байгуулах тухай А/587 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр боллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг өнгөрсөн оноос зохион байгуулсан.
Жуулчны улирлын үед тэдэнд үзүүлэх юмтай байх, үндэсний зонхилох шашны соёл уламжлалыг төрийн зүгээс дэмжих, соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх үр нөлөөг нь нэмэгдүүлэх, зан үйл, өв соёлыг нь хадгалан үлдэх, ард иргэд, дэлхий нийтэд сурталчлах зорилгоор энэхүү наадмыг уламжлал болгон зохион байгуулахыг дэмжиж байна” гээд ажлын хэсгийн гишүүдэд хариуцсан ажлаа төсвийн хэмнэлттэй, чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо.
Мөн тэрээр наадмын үеийн цаг агаар, талбайн тохижилт, худалдаа үйлчилгээ, наадамчид, гаднын зочдын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг холбогдох албаныханд анхааруулав.
8 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд болох тус наадам уламжлал ёсоор Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд нийт ард иргэдийнхээ амар амгалан, сайн сайхны төлөө 500 ламын уншлагаар эхлэх бөгөөд Очирваань бурханы тахилга, Монгол цамын ёслол, Унзад лам нарын тэмцээн, Эрийн гурван наадмаар "Хүй долоон худаг"-т үргэлжлэх юм.
Мөн энэ үеэр "Уул усны домог" 350 уран нугараачийн үзүүлбэрийг толилуулахаар бэлтгэж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Энэ балай феодалийн наадмаа болиулаачээ Эх орны эдийн засаг хүнд байхад энэ заваан юм хэнд хэрэгтэй юм бэ? Сая баахан баярлаж барилдаж уралдаж баярхаж амаа олохгүй мах идэж, хаад ноёд шиг 10 гаран хоног тансаглаа биз дээ, Ханаж цаддаггүй юм уу
Saihan saihan.Mongolchuud mini sonohoosoo omno saihan bayarlah heregtei.Daraa niharamsah zuilgui.
ene naadam chini jil byhen boldog yum uu?...
Болиулах хэрэгтэй.Улс орон өрөнд баригдаж ард түмний амьдрал уруудаж байгаа энэ үед засагт гарсан хэдэн авилгачин дарга нар л унгас алдатлаа ууж иднэ биз..
1920 оны 10-р сарын 2-нд Их хүрээг гамин эзэлсэн Энэ баярыг бас хийж байя, "Гамин" наадам ч гэдэг юм уу? Түрүүлсэн бөхөд нь ерөнхийлөгч зарилаг гаргаад "Гамингийн арслан" цол өгчихнө биз, Гое ш дээ, Найрлаад л наадамдаад л байцгаая, Харин цүү хаяхаа л мартуузай
1639 оны намрын тэргүүн сарын эхэнд урвасан хулгай Занабазар Их Монгол улсыг бүрмөсөн манжийн гарт оруулж, зовлонгийн 200 жил рүү оруулчихсан юм. Энэ тэмдэглээд байгаа өдөр нь Чингис хааны алтан урагт зүтгэж ирсэн 7000 бөө, зайран нүхэнд хашиж байгаад зул болгож амьдаар нь шатаасан хар нүгэлтэй. Занабазар Монголыг самарч дуусаад өөрөө Бээжингийн хаалттай хотод бүгэж байгаад үхлийн муугаар дууссан. Төвдийн чарлабаануудаас хамаг муухайг сурсан хувалзнууд хөдөө орон нутагт хаана л дов толгод байна чулуу овоолж хогийн цэг болгоно, хаана хөөрхий ганцаар ургасан мод байна хадаг уяж бооно, 1000 дахин мөргө, чиний зовлон байж л байна. Үнэн панаалтай шашиныг чарлабаанууд хөөрхий Будда хүүг насан өөд болонгуут амьдрах арга хэрэгслээ болгочихсон. Өчнөөн гүн ухаан яриад л байна. Тэр нь хэнд ч хэрэггүй. Тэр галзуурсан газар нь очиж Төвд чарлабаануудын гутлын улыг үнсэцгээ.
Даншиг гэдэг чинь Дань Шы Гао хятад үг.Дарга нар маань АСЕМ-аар сайн идэж ууж бааж ханаагүй юм байна даа..
Энэ наадмыг болиулах хэрэгтэй..Улс орон өрөнд баригдаж ард түмний амьдрал тартагтаа тулсан ийм үед иймэрхүү ард түмний биш авилгачдын халаасыг дүүргэсэн зугаа цэнгэл огт хэрэггүй.Хүй долоон худаг дээр очоод юу байх юм.Хүн малын ялгадас тоос шороо өмхийрсөн махтай хуушуур л байна биз.Ямар АСЕМ шиг үхэрний боодог тавих биш..
Naadmaa boliochdee. Xiix umgui ard tumniig zugaatsuulaxaa boli ternii orond ajliin Bair beldeechee