“Бид Хөх толбот монголчууд” хэмээн цээжээ хий дэлддэг хүмүүс цөөнгүй. Харин тэд үүнийхээ учрыг хэр мэддэг бол ? Монгол хүүхэд бүр хөх толботой төрдөг болохоор л тэгж нэрлэсэн зүйл огт биш. Хөх толбоны нууцыг өнөөгийн шинжлэх ухаан тайлж чадаагүй гэдэг. Харин Монгопчуудын Хөх толбо ямар учиртайг “Алтан дээд үнэний аялгуу” /АДҮА/ сударт тайлсан байдаг байна. Их эзэн Чингис хааны энэхүү алдарт айлдварыг 15 дахь үеийн өртөөлөгч Ж.Нүрзэд агсан өв монгол хэлнээс өнөө цагийн хэл дээр буулган Хөх Монголыг “төрөөр бадраах”, “ний хэмээр бадраах”, “нүүдлийн соёлоор бадраах” хэмээн бүлэглэн ном болгон гаргасныг манай сонин 2009 оноос уншигч авхай танд бүрэн эхээр нь цувралаар хүргэж ирсэн.

 

Гэвч энэ судрын мөн чанарыг ухаарч уншдаг хүн цөөхөн. АДҮА-ны 15 дахь өртөөлөгчийн гэргий, Чингис хааны “Алтан дээд үнэний аялгуу”-ны судалгааны төв ТББ-ийн тэргүүн Г.Долгорсүрэн жил бүрийн есдүгээр сарын есний өдөр АДҮА судлаач, уншигчдын уулзалт зохион байгуулдаг. Тэрээр 2012 оны есдүгээр сарын 09-нд “Их МОНОГОУ Ул улсын Удамшлын тусгаар тогтнол-Хөх толбо” сэдэвт уулзалтыг зохион байгуулж илтгэл тавьсан бөгөөд энэ уулзалтад эрдэмтэн, судлаач, уншигч 40 шахам хүн оролцон АДҮА судрын амин чанарыг ярилцан үзэл бодлоо илэрхийлсэн юм.



Хөх толботын түүх бүтээгч эрийн хэмтэй Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Нүүдэлчин малчин ахуйтай 95 түмнийхээ Монгол ухаанд тулгуурлан, хичээнгүй хөдөлмөр тэмцэл зүтгэлээр Их Монгол улс / ИМУ/-аа байгуулж дэлхийд тунхаглан зарласан их эзэн Чингис хаан Монгол үндэстнийхээ    төрийг жолоодон төвшитгэхээр улсынхаа шилдэг эрдэмтэн мөргүн, ухаант сэцдээр эрдмийн хүрээлэн “Ой СУУ КҮ ЧУ КАУ Ул” их сургууль 1215-1218 онд байгуулан өвөг дээдсийн өнө эртнээс нийтээр мөрдөн дагаж бусдаас туурга тусгаар оршин тогтнож ирсэн хууль, ёсны нууцыг нээж, эмхэтгэж хэрэглэх үр хойчдоо өвлүүлэх үйлсийг үргэлжлүүлжээ.

 

ИМУ-ийн Эрдмийн хүрээлэн, их сургуулийн эрдэмтэд оюун билгээ эрчимнэн төвлөрүүлж, авъяас билгээ дайчлан улсынхаа нийхэмийн тухайн, хэтийн баримтлах бодлогыг нягтлан боловсруулсан нь “Алтан дээд үнэний аялгуу” /АДҮА/ бүтээлийн багц юм. АДҮА гэсэн алдарт айлдварын бүтцэд Үүслийн гурван эрдэнэ гэж нэгэн нууц буй. Үүслийн гурван эрдэнэд Таван тусгаар тогтнол эрдэнэ гэж байгаа. Таван тусгаар тогтнол эрдэнийн бүрэлдэхүүний Удамшлын тусгаар тогтнол ХӨХ ТОЛБО-ын тухай таньд сонордуулж санал бодлоо хуваалцах гэсэн юм. Та болгооно уу.



Эрдмийн хүрээлэн, их сургуулийн эрдэмтэд - Хөх нуруутууд нь Доголно гэж үгүй гурван хөлний алтан дээд хуульт Хаан эрдэнэ, Айл эрдэнэ, Таван тусгаар тогтнол эрдэнэ гэсэн “Үүслийн гурван эрдэнэ”-ээс ИМУ үүсэлтэйг тогтоожээ.
“Үүслийн гурван эрдэнэ”- ийн нэг “Таван тусгаар тогтнол эрдэнэ”-ийн онол нь:

1.Удамшлын тусгаар тогтнол
2.Орон зайн тусгаар тоггнол
3.Ахуйн тусгаар тогтнол
4.Төрийн тусгаар тогтнол
5.Өөртөө эзэн эрх эдлэхүйн тусгаар тогтнол гэсэн таван бүтэц бүрэлдэхүүнтэй байсан юм байна.

 


2011 онд “Ахуйн тусгаар тогтнол-Ахуйн арван түгээмэл”-ийн онолыг таньд толилуулсан билээ. Ингээд Таван тусгаар тогтнолын нэг “Удамшлын тусгаар тогтнол буюу Хөх толбо”-ны тухай танд мэдээлье. Малчин монгол ухааны  эдгээр таван тусгаар тогтнол эрдэнээр та бид бусдаас туурга тусгаар үеийн үед мөнхөд оршин тогтносон. Их эзэн Чингис хаан АДҮА-гаа хөх толботой үр удамд тасралтгүй үеийн үед өртөөлүүл! гэснийг үнэнчээр гүйцэтгэсэн нэгэн хүн бол ИМУ-ын Их хуралдайн дарга, Мөнх, Хувилай, Хүлэгү, Аригбөх хаадын ээж, Толуй эзний хатан ИМУ-н “Эх’’-ээр өргөмжлөгдсөн нийхэмийн суут зүтгэлтэн, цэцэн билэгт мөргүн Соракоктай цэцэн Монгол-ын түүхэнд сүүн цагаан мөр үлдээсэн сайхан үйлстэн эмэгтэйг магтан бахархан дурсаж байна.

 


Удамшил гээд байгаа нь малчин Монголын үндэстний үр удам та бидний судсаар урсаж буй цус, яс, тархи, мах буюу Өв МОНОГОУ Ул-аар оул бие гэдэг, өнөөгийнхөөр биологи биеийн тухай ойлголт бөгөөд Монгол хүний эхээс ертөнцөд мэндлэхэд нуруунд тань байдаг Хөх толбо Монгол үндэстэн.
Хүмүүн төрөлхтөний дундаас хөх мөнх ТЭНГЭР- ийн ниргэлтээр бидэнд олгогдсон Мон тоба гэх хөх толбот амин хэмтэй дээд бодисыг биедээ тээгч та бид цусны цэврээр ямагт магад үүрд орших ухааныг та бидний өвөг дээдэс үеийн үед хадгалж хамгаалж ирсэн нь Монгол улс үндэстэн оршин тогтнож байгаагаар нотлогдож байна.

 

Түүхийн тогтоосон түгээмэл хэллэгээр эцгийн эрхэт ёсны үед бидний өвөг дээдэс өөрсдийгөө Өтүгэ гэж нэрлэжээ. Хөхүүд Өтүгээгээс 13- р зууны үе хүртэлх 40000 жилийг Өтүгэ, Мугульюй, Манукол, Хөх Монгол гэх дөрвөн нийхэмийн үе шатыг туулж де, ху, гогу, коку, гавшут, хөх нуруут нэрийг авч чийг, тоос, хий, дэнсний хуулийг таньсаар хөх нуруутуудын буюу одоогийн та бидний гүн ухааны үе эхэлж өөрсдийгөө Хөх МОНОГОУ Ул улс, бие биетэйгээ нэвтрэлцдэг хэл яриагаа МОНОГОУ Ул хэл гэж нэрлэж гэнэ.

Их цэцэн хатан бидний Монголчуудын энэ урт удаан хугацааны замналыг:
Гэм зэмийн заагт хүмүүн нар олон янзаар нэрлэгдсэн нь
Гэгээрлийг олж чадахгүй зовж зүдэрсний гэрч билээ
Хижи, хиүмэн, оул, булхай, боулихай, гул, мунхаг нэрийг авч
Буруу мөрөөн цээрлүүлж гэгээрч    боловсорч, мэргэшсэн Хөх  толботуудын гавъяа нь Их МОНОГОУ Ул улсын иргүнийг төрүүлсэн түүхэн. 900 мянган жилийн тэртээ Эрэгнэгийн Улаанбургадад Хөх нуруут хүүхэд мэндэлж гэнэ гэжээ. Энэ нь таныг эхээс мэндэлэхэд нуруунд тань хөхөрч байдаг хөх толбо байсаар байгаа нь гайхамшиг гэлтэй. Хөх толбо таныг хөлд орсны дараа нэг мэдэхэд арилж нууцлагдан цусанд тань шингэн хадгалагддаг.

 


Өндрийн үл хүрэм орой, уртын үзүүр, өргөний үл туулам тал хязгаар, гүнийн үл хүрэх ёроол бүхий дөрвөн хүчин зүйлийг ТЭНГЭР- ээс заяатай иргүнтэй улс гэж нэрлэгджээ. Улс үндэстэн үүссэн л бол үүслээ үргэлжлүүлэн хөгжүүлдэг жамтай. Ертөнцийн амьтай бүхнийг амилуулагч мөнх тэнгэрийн цаанаас илчээ илгээдэг Нарны төв, дэлхийн усны эх есөн мөрний савыг бидэнд эх дэлхийхээс хувьчлан эзэмшүүлж бүрэн дүүрэн яг байгаагаар нь байлгах маш өндөр үүрэг хариуцлагыг хамтад нь хүлээлгэж гэнэ. Гадныхан танай нутгийн цэв цэнхэр тэнгэр хүндээ их ойрхон харагддаг гэдэг гэнэ лээ.

 

Дээшээ харахад тийм юм шиг. Өөр оронд очоод дээшээ харсан биш хэн мэдлээ. Одон орны шинжлэх ухааны судлаачид хуриулах байх.../ ИМУ-ын их хурилдайн дарга цэцэн билэгт хатан бүхнийг оюун билгийн хүчээр бүхнийг эзэмдэх, эрэлхэг зоригийн хүчийг сэлбэгч малчин Монгол ухааны их эрдмийн аялгууг цогцлоогоод Их эзэн Чингис хааны залгамжлагчаар өргөмжлөгдсөн Мөнх хүүдээ, үе үеийн хөх толбодуудад     хандан сургамжилсан айлдвартаа:


Хөх Монголын иргүн та Их Монголын босоо голч билээ
Алтан дээд үнэний аялгуу-г төрийн билэг хүчин болготугай
Хөх нуруутууд хэлд орохдоо
“Алтан дээд үнэний аялгуу-г аялан сэтгэн хэлд ортугай
Хөх Монгол “Айл”-ын хөвүүд сум тавьж гөрөөлөх мөчөөсөө


“Алтан дээд үнэний аялгуу''-г тулж хөлд ортугай Хөх нуруутын билэг юу вэ гэвээс
Дөрвөн НЭҮРИТ улирлын олз гээд Таван тусгаар тогтнолыг тумбао /мөнгө/-аар сольж худалднам за
Ингээр солигдсон тунбао


Ботго гаргаж үржих үү
Шүүсэнд тумбао аваад
Шүүлэг ууцны оронд өрөх үү
Өөрийн өөдгүйн боол хэрүүлийн далай хүмүүний  цуглуулга болном за


Их Монгол Улс тарж бага болном за
Төрсөн үрийнхээ нурууг үзтүгэй !
Хөх толбо байгаа үгүйг ажтугай !
Хөх толбо байгаа аваас хөх нуруутаа аврах нэгэн ачлал


Хөх толбо байхгүй аваас суумлын замаар зовлонгийн чангыг
Жаргал хэмээн мунхагийн мухарт муужран мансууран зүүдэлнэ.
Хөх Монгол иргүн та ТЭНГЭР ертөнцөө гээвээс
Хөгнөөтэй хурга адил аа


Хөх нуруутууд төрөөр гутаагдвал
Өөрийн өөдгүйн боол хөндлөнгийн идэш ээ
Хөх хариуцлагаар “Гэр” бүлийн харилцаанд хүүн болон төрж
Ариуныг үл бузарлахыг гарцаагүй     болгодог дүрэмлэн байвал
“Айл” бүлийн хамтын хариуцлага ХӨХ байдаг билээ


Хөх Монгол ир-гүн-ээр босоо оршихуйн тулд
Хүслийн зүйд нэн гүн гэгээрч, боловсорч, мэргэшин
Хаан хорин нэгэн чанар, Оюунлагийн найман моныг огоул зөн болгож
Огторгуй, газар, бөө, бөх, зөнд онцгой боловсорч
Хар зөнгийн арван зургаан ний гэмийг нэвт таньж


Улсаа емөөрөн босоо оршихуйн есөн ухаанаар жигүүрлэж
Хүслийн долоон биеийг тэгш хангаж
“Айл” бүлийн харилцаанд амьдрах     хэмжээнд оролцохыг
Хөх гэмүй хэмээн Хариуцлагын хэм хэмжээний нэг хэсгийг тодорхойлжээ.


Хөх толботууд “Наран, саран, сүүн эх, мэдвэл зохихуй, их засаг" таваас удамшилд таарсан хүчин авч байж бугшмал хэцүү явдалгүй төвшин сайхан / аайии-н цаг уур, орон зайн/ улс болмуй. Хөх толботой хүнд МОН ТОБО гээч амин хэм агуулсан дээд бодис бий. Энэ бодис амин талаасаа сүүний хүчинд сэргэнэ Цагаан хувьсгалыг ялалтанд хүргэж мэдвэл зохихуйг мэдүүлээд их засаг-ийг хэрэгжүүлбэл хүндрэл нь хөнгөнөөр солигдохыг МОН-ын онолоос мэднэ гэж айлджээ. Монголын     баруун нутгийнхан уулга алдахдаа ээ “ХӨХ ТЭНГЭР минь” гэдэг. Энэ нь ХӨХ их ертөнц, БӨӨ их ертөнц, БӨХ их ертөнцийн ТЭНГЭР- ээ дуудаж байгаа тарни юм гэнэ.

 



“Алтан дээд үнэний аялгуу” судар өөрийнхөө үнэний баталгааг агуулдаг

 

Судлаач Бэсүд овогт Ч.Эрдэнийг манай уншигчид “Их гурвалжин” номоор нь андахгүй. Түүний боловсруулсан Супер нэгдлийн онолын тухай ч сонсож байсан байх. Тэрээр сэтгүүлчийн асуултад “Шинжлэх ухаан бол итгэл бишрэл. Зөн билэг дотор итгэл бишрэл байдаг. Туйлын мэдлэг буюу Супер нэгдлийн онол өнөөгийн шинжлэх ухааныг дуусгаж байгаа” хэмээн хариулж байсан. 2012 оны 09 дүгээр сарын 09-нд болсон “Алтан дээд үнэний аялгуу" судлаач, уншигчдын уулзалт дээр Ч.Эрдэнэ “Та нар энэ мэдээллийг хамгийн анх сонсож байгаа түүхэн хувьтай хүмүүс” хэмээн хэлсэн. Тэгвэл манай уншигчид энэ мэдээллийн хамгийн анх уншиж буй түүхэн хувьтай хүмүүс болох буй заа.

 



-Энэ номын тайлал маш амархан цэвэр Монгол бүтээл. Цэвэр дээдийн дээд тэнгэрээс орой руу орсон бүтээл. Үүний баталгаа юу вэ гэхээр 15804 жилийн төгсгөлд энэ дэлхийн дахин дуулгах, сонсгох ёстой тэр мэдээллийг зөвхөн Та нар /уншигчдын уулзалтад оролцогчдыг хэлэв/ анх сонсож байна. Энэ сударт олон зүйл дурдагдаж байгаа. Алтайн “кижи” гөрөөснөөс үүссэн хүмүүс шинжлэх ухааныг хөгжүүлээд ирсэн. Шинжлэх ухааны эцсийн онол нь “Супер нэгдлийн онол” байх ёстой гээд миний бие зургаан жил хөөцөлдөж байна.

 

Түүнийг 10 гаруй жил сууж хийгээд англи хэл дээр том, том ном хэвлүүлсэн. Монгол хэл дээр “Супер нэгдлийн онолы үндэслэл", “Бид ялав” гэдэг ном хэвлүүлсэн. Энэ нь Монголын түүхийг 12 мянган жилээр нь авч үзэж байгаа ном юм. “Бид ялав" гэж хэлсний учир бол Нүрзэд агсны буулгаснаас сүүлд хэвлүүлсэн “Мөнх тэнгэр-ийн бошиг, МОН ГЭР үйиэсий” гээд тав дахь номонд тав, зургаан тоо байгаа, Ер нь эртний томоохон дурсгалууд, утга зохиолын томоохон эх сурвалжууд заавал Супер нэгдлийн онолын кодыг агуулсан байдаг юм байна. Тухайлбал, Египетийн пирамид бол энэ онолын үндсэн “постулат”-ыг кодол байгаа. Монголын нууц товчоо бол супер нэгдлийн онолын маш тодорхой код юм.

 

Дэлхийн түүхийн соёл дотор утга зохиол, барилга байгууламжийн  хувьд хамгийн том хэдхэн дурсгал байгаа. Энэ нь супер нэгдлийн онолын кодлолыг математик хэлбэрээр түлхүүрийг нь өгч байгаа юм. Тэгэхээр энэ мэдээлэл хаанаас ирж байгаа вэ гэсэн асуудал гарна. Тухайлбал, энэ сударт Монголын түүх 15804 жилийн өмнөөс үүссэн гэж хэлж байгаа. 15804 жилийн өмнө эхлээд өнөөдөр дуусах ёстой цаг нь болохоор яах ёстой юм бэ гэхээр тэр судар өөрийнхөө үнэнийг батлах ёстой юм. Монголчууд супер нэгдлийн онолыг нээснээрээ дэлхийд нэгдүгээр зэрэг зиндаатай үндэстэн болно гэж миний 10 гаруй жил яриад байгааг батлах ёстой. Баталгаа нь энэ 5 дугаар номонд бүрнээ байна.

 

Тэнд хэдэн домгийн юм шиг тоо байгаа харахад ерөөсөө л домгийн тоо. Нарны системд 7328 лугшилт явагддаг гээд. Цагийн зүү чаг чаг гэж цохьдог шиг. Үүнийг нэг бол галзуу хүн тэгэж хэлэх байх эсвэл юмыг яг таг мэддэг, маш нууц мэдээлэлтэй хүн л тэгэж хэлэх байх. Супер нэгдлийн онолд тооцож чадахгүй юм байхгүй. Тэгээд шинжлэх ухааны эцсийн онол супер нэгдлийн онолыг нээх юмсан гээд үлгэр домог шиг зүйлийг яриад байна. Супер нэгдлийн онолын асуудлыг 1923 онд Эйнштейн дэвшүүлсэн юм Тэр үеэс хойш 100-аад жил болсон ч тэдний тархи хүрсэнгүй, учрыг нь ч олоогүй. Учир нь бөө тархитай биш юм. Учир нь түүх нь 15804 жилийн өмнө эхлээгүй юм байна. Бидний үед эхэлсэн юм байна.

 

Одоо тэр мөчлөгийг бид супер нэгдлийн онолыг байгуулснаар гүйцээж байна. Нүрзэдээс үлдээсэн нууц хэлээр бичсэн энэ судар, супер нэгдлийн онол хоёр бол Монголын түүхийн эцсийн баталгаа юм гэсэн ийм л зүйл тохиолдоод байна. Үүнд эргэлзэх юм огт байхгүй. Яагаад гэвэл хоногт 7328 лугшилт байдаг гэдэг нь супер нэгдлийн онолоор нарны системийг тооцсонтой яг тохирч байна.

 

Үүнийг би дөрөв хоногийн өмнө л мэдлээ. Сударт байгаа тоонуудад судрын хэлээр маш гайхамшигтай, ертөнцийн ирээдүйн үнэнийг агуулсан мэдээлэл байдаг юм байна. Үүнд эргэлзэх юм огт байхгүй. Үүгээрээ судар өөрийнхөө үнэнийг баталлаа. Ертөнц дээр ганц л баталгаа байдаг. Энэ нь математик баталгаа. Тэр үнэмлэхүй баталгаагаа энэ судар өөртөө агуулж байсан юм байна. Түүнийг хэлэх цаг нь өнөөдөр болсон юм байна.

Эх сурвалж: "Хөдөлмөр"