БНСУ-ыг зорих сонирхолтой Монгол иргэд олон байдаг. Энэ асуудлын хүрээнд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Тэ Ротой уулзаж виз авах нөхцлийг хөнгөвчлөх талаар ярилцжээ. Элчин сайд иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх үүднээс тус ЭСЯ БНСУ-ын виз авахад шаардлагатай баримт бичгийн тоог цөөрүүлэх, виз олгох хугацааг багасгаж, ажлын долоон өдөрт олгох зэргээр тодорхой ажлуудыг аравдугаарсарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа танилцуулсан байна.

Харин дэд сайд Д.Ганхуяг визийн нөхцлийг хөнгөвчлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр ирэх сарын 26-ны өдрөөс хүчин төгөлдөр болох гэж байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамны Консулын газар, БНСУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн удирдлагын түвшинд виз олгох журмын талаар ажил хэргийн уулзалт зохион байгуулах шаардлагатай байгааг хэлжээ.

Эх сурвалж:”Геологи уул уурхайн мэдээ”