"Би бол ижий амьтай хүн. Намайг хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байх гурван сарын хугацаанд хамгийн их зовж шаналсан хүн бол ээж минь . Би хоригдож байхдаа ээжтэйгээ утсаар ярихаар залгахад ээж минь үг ч дуугарч чадахгүй уйлж байсан. Ээжийнхээ нулимсыг үзсэн тэр цаг үеийг дурсахад хэцүү байгаа ч би дотроо ахиж алдахгүй дээ гэж хатуу амласан юм."
"Guys 666" хамтлагийн дуучин Х.Бат-Ундралын фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн видеог товчилвол ийм байна. Мөнхийн эрх чөлөөгөө түр зуурын солиорлоор сольж "бүгдийг" алдсан залуус Монгол Улсад 70 гаруй мянга байдаг гэх. Хэдий статистик тоо мэт боловч "цагаан тахал" 70 мянган залууг "идэж" байна. Улаанбаатар хотод нэг шөнийн дотор 50 сая орчим төгрөгийн хар тамхины худалдаа явагддаг тухай тоо баримтыг ч хууль хяналтын байгууллага гаргажээ. Хар тамхины худалдаачдын бай хэн бэ? Мөнгөтэй, эрх мэдэлтэй эрхэмүүдийн үр хүүхдүүд байдаг. Учир нь тэд санхүүгийн хувьд бэрхшээлгүй байхаас гадна муугаар бодоход хууль хяналтын байгууллагаас асуудал багатай ангижирахад нөлөө бүхий эцэг эхчүүд нь том "хамгаалалт" болдог байна.Хамгийн сүүлд болсон хар тамхитай холбоотой харамсмаар хэрэг, энэ хэргийн холбогчдогчид ч үүнийг баталдаг юм.
“Монгол дахь хар тамхины хэрэглээ үндэсний аюулгүй байдалд онц ноцтой нөлөөлөх хэмжээнд нэгэнт хүрсэн” гэдгийг ч Х.Бат-Ундрал ахин дахин тодотгож хэлж байсан юм. Түүнд 2016 оны 10 дугаар сарын 9-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхээс “Хоёр жилийн тэнэсэн” ял оноосон гэнэ. Х.Бат-Ундрал өөрийнхөө зүгээс хар тамхины эсрэг хийж чадах бүх ажлыг санаачлан эхлүүлж ээж, гэр бүл, найз нөхөд, хорин жил хамт байгаа хамтлагийн гурван найз, ард түмнийхээ өмнө амласан амлалтаа биелүүлнэ гэлээ.
О.Санаа
Сэтгэгдэл0
хар тамхи бол хорт хавдар
Olon huuhdiin eej aaviin nulimasiig barchaad yu yu gnv.
Энэ хар тамхинаас гадна оор нэг хар тамхи Монголд байна тэр нь АН гэсэн дебилууд
хүнд ажлаас болж ядаргаанд орсон олон өвчтөн эрүүл болох гэж үнэтэй эм ууж байхад зохиомолоор сэтгэцийн өвчтэй болохыг сонирхдог баян айлын залуусыг ойлгохгүй байгаам даа хар тамхи бол нэг төрлийн аюултай зүүдний ертөнц өөрөөр хэлбэл ухамсараа алдсан боолын ертөнц Гадны хүн чиний ухамсарыг удирдах боломжтой гэсэн үг..Тоогоор цөөхөн зоригттой Манж үндэстэнийг хятад англи хоёр хар тамхиар сөнөөсөн түүхтэй шүү
har tamhi gedeg zviliig hereglej vzeegvi bgaa hereglej vzsen hvmvvs 1 udaa barigdahd zvgeer yum bn gesn bodol bitii vldeeesei gj hvsej bn ene hvn vneheer ih buruutaiga medsn buruugaa gemshsen bolhooor l 2 jiliin tensen bolgosn yum shvv!! ene bichlegiig vzeed 1 udaa buruugaa gemshed awragdana gj bhgv shvvvv!!!! er ni bol har tamhi gedeg zviliiig bayn ailiiin baachka nar l oruulj irdeg yum. hereglej bgaa hvn amiiin diilenh ni bayan ailiiin hvvhdvvd bgaa tsoohon hed ni uruu tatagdaj orj bga zaluusaa iim yumand bitiii uruu tatgdaarai
санамсар болгоомжгүйгээр бусдын буруутай үйлдлийн золиосонд хэрэгтэн болсон хайран сайхан залуусыг болохоор хэцүү юм
Хар тамхи гэдэг ерөнхий нэрийн доор ямарч нэгдсэн шийдэмгий арга хэмжээ авахгүй өөх ч биш булчирхай ч биш явсаар ниргэсэн хойно нь хашгирав гэгч болно шүү,хойд хөрш үүний тод жишээ нь болчоод байна,энэ уянгын халил ярьсан этгээд болоод,үүнтэй адил хар тамхи оруулж ирэгч,диллер,жижиглэн наймаалагч,хэрэглэгч этгээдүүдийг бүртгэлжүүлээд алхам бүрийг нь хяначихад дор нь хяналтандаа авна даа,ямар Филиппин шиг олон арван сая хүн амтай биш,Дутартье шиг төр засгаас хөлсөлсөн алуурчдаар диллерүүдийг устгуулах нь хаашаа юм,сайн дурын ч юм уу,тусгайлан бэлдсэн хүмүүсийг ашиглан сүлжээнд нь нэвтрүүлэх,сайн дурын эргүүлийнхэн дайчлах замаар үйлдэл дээр нь барих ажиллагааг тогтмол хийж эртхэн энэ тахалыг дарж авахгүй бол хожимдоно шүү,яагаад гэвэл хар тамхи газар авах хөрс нь болсон архидалт монголд ямар билээ,одоогоор мөнгөтэйнүүд нь хар тамхи хэрэглэнэ,дараа нь мөнгөгүйнүүдэд нь зориулсан хар тамхины хямдхан " найркаа " монголчууд сэтгээд үйлдвэрлэнэ,гаднаас оруулж ирнэ,хэрэглэгчдийн тоо замбараагаа алдана,хэцүү хэцүү
Энэ их улсын херенге хулгацлж шамшигдуулж херенгежсен эрхтэн дархтан нарын дараагийн vе удамд нь ирж байгаа цагаан тахалын хараалыг эцэг, эхvvдэд нь vvрvvлэз естой. Шударгаар хеделмерлеж, хелсее урсгаж олсон хир баргийн айлын хvvхэд ингэж тэнэгтэхгvй. Монголчуудын хэлдгээр авлигчдын vйлийн лай ланчиг. Тэр их менгийг ард тvмэнд нь буцааж егехеес нааш vр удам нь цагаан тахалд нэрвэгдсээр л байх аюултай. Эхнээсээ амь насаа ч алдаж байна. Авлигчид сэр сэр!
Хар тамхи хэрэглээд байвал шорон үхэл шүү. Ундралаа чи тавьтартай л байгаарай. Хар тамхитай холбогдсон урлаг соёлын хүмүүсийг урлагаас зайлуул дууг нь бүү сонс, урлагийн СD, бүтээлийг нь бүү ав,хүн гэж бүү тоо Монголчуудаа. Хар тамхичид гудмандаа л гарах ёстой. Өсвөр үеийг бүү хордуул муусайн шаарнуудаа. Та нартай та наргүй энэ улс хөгжинө харин бүү гай болоод бай!!!!!!!!!
Undralaa chinii eej l gantsaaraa uilaagui .chinii zarsan har tamhiig avsan hun buriin ger bul eej aav ar ger uilsan gj bodoj bn .chi ih nugel tarijee .
zev ym batij avch dee ....zaluuchudiig ene aimshig.s avrah.n telee sain zutgerei
Uhaalag zaluu um, har tamhitai urdchilan sergiileh zarchmaar tencvel iluu ur duntei bh, ternees savaagui tomoogui huuhduudiig shohoorhson todii tataj avch chadaaguin bj yal shiitgel onogduulaad bval tsoohon Mongolchuudad bas hecuuyeee