sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх долоо хоногийн пүрэв гаригт “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” тохионо. 
 
Энэ өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасанчлан бүх нийтээр амрах юм. 
 
Тодруулбал, тус хуулинд "нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ заасан байдаг. 
 
Түүнчлэн тус хуулинд 6 дугаар сарын нэгэн буюу Хүүхдийн баяр улс орон даяар амарна хэмээн заасан байдаг юм.
 
Б.Туул
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг