sonin.mn
АФИН./BBC/. Грекийн Ерөнхий сайд асан Лукас Парадемос автомашин дотор нь дэлбэрэлт болсны улмаас шархаджээ. Захидал дотор хийсэн тэсрэх бодис дэлбэрсэн байж магадгүй гэсэн мэдээлэл байна.
 
69 настай Л.Парадемос хөл, гар болон гэдсэндээ шархадсан байна. Гэхдээ түүний биеийн байдал ноцтой биш байгаа  аж. Түүний жолооч мөн шархадсан бөгөөд хүнд бэртэл гэмтэл аваагүй байна.
Пүрэв гарагт гарсан энэ халдлагын хариуцлагыг ямар нэгэн террорист бүлэглэл хүлээгээгүй байна. 
 
Л.Парадемос 2011 оны 11 дүгээр сард улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал Грек улсад ид даамжирч үед Ерөнхий сайдаар томилогдсон бөгөөд энэ албанд 2012 оны 5 дугаар сар хүртэл ажилласан байна. Тэрбээр мөн Европын Төвбанкны дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байжээ.
 
Дээрх дэлбэрэлт Афин хотын төвд орон нутгийн цагаар 18:30 цагийн үед болсон бөгөөд Л.Парадемос болон түүний жолоочийг "Evangelismos" эмнэлэгт хүргэсэн байна. Машинд байсан гурав дахь хүн нь банкны ажилтан байсан бололтой.
 
Грекийн мэдээллийн "ANA" агентлагийн мэдээлснээр, Бельгийн нийслэл Брюссель хотод НАТО-гийн Дээд хэмжээний уулзалтанд оролцож байгаа Ерөнхий сайд Алексис Ципраст болсон хэрэг явдлын талаар мэдээлсэн байна.
 
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг