sonin.mn
КИНШАСА. /Xinhua/. Конгын Касай голд өнгөрсөн пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө хөлөг онгоц сүйрснээр 27 хүн амиа алдаж, 54 хүн сураггүй алга болсон гэж орон нутгийн албаны хүмүүс мэдэгдлээ.
 
Идиофа хотын захирагч Жакюс Мбила мэдэгдэхдээ  "27 цогцос олдсон гэдгийг баталж байна. Идиофагийн орчмоос живсэн хөлөг онгоц олдсон. Хөлөг онгоц живсэн шалтгаан нь багийнхан согтуу байсан, мөн ачааг хэтрүүлэн ачсантай холбоотой” гэжээ.  
 
Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь амралтаараа явж байсан сурагчид байсан гэдгийг захирагч мэдэгдсэн байна.
 
Конго голоос Джокупундо руу ачаа тээвэрлэхдээ Касай голоор дамждаг аж. Конгод олонтоо гардаг хөлөг онгоцны сүйрлийн гол шалтгаан нь ачааг хэтрүүлэн ачсантай холбоотой байдаг.
 
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг