Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд энэ оны наймдугаар сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол  бүртгэгдсэн хэмээн Статистикийн хорооноос өнөөдөр мэдээлэв.
 
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын 243 тохиолдол бүртгэгдээд байна. ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчдийн 62 хувийг 25-34 насны залуус бөгөөд хүйсийн байдлыг авч үзвэл 80 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм.. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 56 хүн ДОХ-ын халдвараар өвчлөөд байна. Харин ХДХВ/ДОХ-ын халдвар анх манай улсад 1992 онд бүртгэгдэж байсан юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг