Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ажиллах хүчний судалгаагаар 15-аас дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.4 саяд хүрсэн хэмээн Үндэсний  статистикийн хорооноос мэдээллээ.
 
Үүний 54.1 хувь нь эрэгтэй, 45.9 хувь нь эмэгтэй аж. Эдийн засгийн идэвхтэй хүн амын 834.7  мянга нь хот, суурин газарт, 534.8 мянга нь хөдөө орон нутагт амьдарч байна. Ажиллах хүчний оролцооны түвшин хоёрдугаар улиралд улсын хэмжээнд 61.6 хувь, нийслэлд 55.8 хувь, хөдөөд 73.4 хувь байна. Түүнчлэн ажиллах хүчний оролцооны түвшин хоёрдугаар улиралд өмнөх улирлаас 2.1 пунктээр, өмнөх оны мөн үеэс 1.4 пунктээр нэмэгджээ. Ажиллагсад өмнөх оны мөн үеэс 105.9 мянгаар, эдийн засгийн идэвхгүй хүн ам 20.5 мянгаар өсч, ажилгүй иргэд нэг мянгаар буурсан байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг