САРАТОВ. /Спутник/. ОХУ 9 дүгээр сарын сүүл гэхэд химийн зэвсгээ бүрэн устгаж дуусна гэж тус улсын холбогдох албан тушаалтан мэдэээлснийг “Спутник” агентлаг уламжиллаа. 
 
“Ерөнхийлөгч В.Путины баталсан химийн зэвсгийг устгах хөтөлбөр төлөвлөсөн хугацаанаасаа өмнө бүрэн хэрэгжиж дуусна. Бид энэ хөтөлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 31 гэхэд бүрэн хэрэгжүүлж дуусгах үүргийг олон улсын өмнө хүлээсэн хэдий ч энэ сарын сүүл гэхэд бүрэн дуусгана гэж бодож байна” гэж тус улсын Химийн зэвсгийн асуудал хариуцсан улсын комиссын дарга Михаил Бабич хэлсэн байна.
 
Дэлхийд нийт 70 500 тонн химийн зэвсэг хадгалагдаж байгаа бөгөөд үүний 40 мянган тонн нь ОХУ-д, 27 мянган тонн нь АНУ-д, харин үлдсэн хэсэг нь бусад улсуудад байна гэж өмнө нь буюу энэ оны 3 дугаар сарын эхээр М.Бабич хэлж байсан юм. 
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг