sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-ээс “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-үүдийн төгсөгч залуус болон төгсөгчийн бүлэгт эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох болжээ.
 
Залуусын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх төслийг тус дүүргийн ХХҮХ-т энэ сарын 20-ныг дуустал хүлээн авч, шаардлага хангасан тохиолдолд тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авахад зориулж төгсөгчид 3 сая хүртэл, төгсөгчийн бүлэгт 10 сая төгрөгийг 24 сарын хугацаанд 100 хувь эргэн төлөх нөхцлөөр олгох юм.
 
Санхүүгийн дэмжлэг авахыг хүссэн иргэд доорх материалыг бүрдүүлнэ. Үүнд:
 
-Төгсөгч болон бүлгийн гишүүдийн гараар бичсэн өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/,
-Иргэний үнэмлэхний хуулбар / төгсөгч нь Сүхбаатар дүүргийн харьяалалтай байна/
-Мэргэжлийн диплом /эх хувиараа/, гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
-Үйлдвэрлэл, аж ахуй эрхлэх болон хэрэгжих үндэслэлтэй бизнес төсөл, үр ашиг, орлого нэмэгдүүлэх тооцоо судалгаа, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байх
-Төслийг нөхөрлөл, хоршоо, бүлгийн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх бол гишүүд, оролцогчдын үүрэг хариуцлага, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг бичгээр тодорхойлсон байх
-Төслийн шаардлага хангасан байх /худалдан авах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн зураг, үнийн харьцуулсан судалгаа гм/
-Оршин суугаа газрын тодорхойлолт /цахим машинаас авна/
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг