"Нүдээ нээ" үндэсний хөдөлгөөнөөс төв талбайд жагсаал зохион байгуулна

Нийтэлсэн: 2017-11-17 17:22:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Лантуун дохио" ТББ, "Өгөх өдөр хөдөлгөөн" ТББ-аас энэ сарын 18-нд  нийслэлийн төв талбайд жагсаал зохион байгуулна.
 
Тэдгээр байгууллагаас нийгмийн хүчирхийллийн эсрэг "Нүдээ нээ" үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд хоёр долоо хоног өнгөрч байна. Тус хөдөлгөөнд нэгдсэнээр хувь хүн бүр өөрийн иргэний үүргээ ухамсарлан хүчирхийллийн дэргэдүүр дуугүй өнгрөлгүй шаардлагатай тохиолдолд 102, 107, 108 дугаар руу мэдээлж байх, өөрийн үр хүүхэддээ цаг гаргаж тэднийг ямар нэг эрсдэлд орохоос нь өмнө хамгаалж байхаа амлаад байгаа юм. Хувь хүмүүсээс гадна Улаанбаатар хотод 50 гаруй аж ахуйн нэгж нэгдэж, уг хөдөлгөөний стикерийг үүдэндээ нааж хүчирхийлэгч нарын эсрэг хүүхдэд ээлтэй байгууллага болохоо илэрхийлсэн байна. 
 
Өнгөрсөн хугацаанд 32 гаруй мянган хүн нийгмийн сүлжээнд нэгдэж, таван удаа тайван жагсаал зохион байгуулсан аж. Энэхүү жагсаал нь үндэсний хөдөлгөөнөөс зохион байгуулж буй хаалтын арга хэмжээ бөгөөд маргааш 14:00-18:00 цагийн хооронд болох юм.
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

2 сэтгэгдэл харуулж байна        

  1. монголын төр самуурлын туйлд хүрлээ. их хурлын хяналтын хороонд МАН хувийн эрх ашгийн төлөө юу ч гэж солиорч чадах 2 луйварчинг шургалуулж байгаа нь төр бүрэн дампуурлаа. монголчуудаа. төрөө луйварчдад найр тавиад сөнөх үү? тэмцэж босох уу? эх орон, тусгаар тогтнол, ард түмнээ гэж боддог хувь хүн наманцарууд нэгдэн тэмцэх цаг болжээ ард түмний төлөө гэж хуцаад байдаг хорь гаруй нам одоо сэтгэлээ үзүүл эсвэл тарцгаа.

    зочин , 2017-11-17 19:01:20, 49.0.219.161Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Emnegobiin ohin yu bolson be?Olson yy?Mongol sig jijig hyn amtai ornoos alga bolson hyyhedyyd oldoh l yostoi doo!!!chagdaa sain ajillah heregtei!

    emne-gobios oldson yy?, 2017-11-18 21:55:43, 148.60.92.223Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: