Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсантай эх хэлний сэдвээр ярилцлаа.
–Та сайхан намаржиж байна уу?
-Өвөл жаахан эрт ирлээ. Зунжингаа зугаалавзай, намаржингаа найрлавзай, хаваржингаа гаславзай гэж өвлийн өвгөн жаахан эрт цас жавраа явуулсан байна. Гэхдээ манайхан алзахгүй ээ.
–Эх хэл гэдэг өвөг дээдсээс бидэнд өвлүүлсэн хамгийн том соёл юм. Гэвч өнөөдөр энэ уламжлал алдагдах боллоо?
-Ярилцлага өгөхөөр ирэхийнхээ өмнө юу ярих тухайгаа их бодсон. Тэгээд ойрын хоёр сард хэвлэл мэдээллийн салбараар гарч буй зохисгүй, буруу үг хэллэгийн тухай яръя гэж шийдлээ.
Энэ нь алдаа бүхнээсээ ангижирч, амжилт бүтээлээ бататгахаар тэмүүлж буй энэ цаг үед нийцэх байх. Одоогоос 60 жил 15 хоногийн өмнө их говийн дундах хамгийн өндөр алтайн уулсын оргил Их богд хайрхан шилгээсэн юм. Тэгэхэд ард түмэн их сандарсан. Америк нь атомын бөмбөг гэдгээ шидчихэв үү. Ах нар минь ялагдчихав уу. Нэг юм боллоо гээд л. Энэ үеэр хайрхны дээгүүр царцаа ногоон онгоц нисэхэд нулимсаа арчиж, сүү цайныхаа дээжийг өргөсөн. Бид чинь төртэй, эзэнтэй юм байна гэж баярлаж байсансан. Богд сумын төвөөс гуравхан саахалтын газарт өнөөх онгоц буулаа. Улсын коммиссын дарга Д.Майдар ширвээ урт сахал, савхин дээлтэй. Эрдмийн зэрэг цолгүй атлаа энэ дэлхийд танигдсан их эрдэмтэн О.Намнандорж гуай, өнөөх одон орон судлалын С.Нинжбадгар зэрэг хүмүүс буухад газар хөдөлжээ гэдгийг сая л ард түмэн мэдсэн. Тэд ирэхдээ Их богд, Зүүн богд, Дулаан богдын дээгүүр нисч, 270 км буюу есөн өртөө газар, газар цуурсныг, хэдэн мянган мал, араатан амьтан хаданд дарагдсаныг үзчихсэн байсан. Үүний учрын зангилааг тайлахад тухайн үеийн дарга нар Богд гэдэг нэртэй уул байх учиргүй. Нэрийг нь соль. Уул ус хамаагүй, хашаа хороо барь гэжээ. Үүнээс болж лус савдаг хилэгнэлээ гэж нутгийн буурлууд ярьж байсныг би ортой болов уу гэж бодож байна.
Үүнтэй адил саяхан Отгонтэнгэр хайрханд осол боллоо. Ө.Энхтүвшин тэргүүтэй, цэц очиход төр засаг маань яст мэлхий шиг хөдөлж яддаг биш, цаг мөчтэй уралдан авралын гараа сунгах бяртай байгаа юм байна гэж ард түмэн дүгнэсэн. Энэ осол юунаас болов гэтэл цус ойртсон хэвлэл мэдээллийн салбарууд хавтангийн гулсаа гэж ярьж, бичсэн. Монгол хэлэнд хавтан гэдэг үг байгаагүй. Хавтгай гэдэг үг байсан юм. Жишээ нь манай ард түмэн гэдсэнд байдаг шимэгч хорхойг хавтгай хорхой, мөр нь говиор нэг хавтгай тамга болчихдог зэрлэг тэмээгээ хавтгай гэдэг. Гэтэл Орос ах нар Улаанбаатар хотыг түргэн хөгжүүлж, олон барилгатай болгохын тулд угсармал хийцийн үйлдвэр байгуулсан. Тэндээс барилга барих бүтэц хэвлэдэг болжээ. Үүнийг хавтан гэж нэрлэснээр энэ үг гарсан юм. Өнөөгийн хэлний гажуудал эдгээр шинэ бүтээгдэхүүний нэр томъёоноос гадна орчлон ертөнцөд болж буй үйл явдлыг англи хэлнээс бүдүүн тоймыг нь авч, хэн дуртай нь буруу зөрүү орчуулж, нэр өгч байгаатай холбоотой. Энэ бол хүний зажилсан бохийг газраас авч зажилах шиг бүдүүлэг явдал юм. Хэрэв осол хавтангийн гулгаанаас болсон юм бол Отгонтэнгэр хайрхан чинь угсармал байшин болж хувирч байна. Хайрханыг ингэж гүжирдэж байгаа нь өөрөө хилэнцтэй юм шүү.
–Тэгвэл энэ ослын тухай юу гэж мэдээллэвэл монгол хэлзүйд нийцэх ёстой байсан бэ?
-Үг зүйн хувьд монгол жангарт зулайн хэсгээс нь цас гулсвал өрх хийслээ. Цээжин талдаа цас гулсвал цаваг сэгсэрлээ. Бэл рүүгээ болохоор туурга гулслаа гэж тайлбарласан байдаг. Монгол хүн их ус, их гал, уул савдагийг басдаггүй. Үүнээс хойш эрхэм сэтгүүлч, бичгийн мэргэд хэл шинжээч, эрдэмтэн мэргэд минь хайрханы өрх хийслээ. Эсвэл цаваг сэгсэрлээ, туурга гулслаа гэж хэлж, бичих нь зөв юм. Ахмад үе нь мэддэгээ хэлж өгч, залуу хойч үе нь түүнийг нь өвлөн залруулж байх шаардлагатай үед бид ирчихэж. Саяхан “Залуу манлайлагч” гээд телевизийн нэвтрүүлгээр өмнө нь Гэгээрлийн сайд байсан нэг эрхэм их эвгүй үг хэллээ. “Би хойно сурч байлаа. Гэтэл миний том ах” гэнээ. Өндөр Гонгороос өндөр, сумо бөхөөс бүдүүн хүнийг л том ах гэнэ дээ. Гэгээрлийн сайд хүн ууган гэж ярих нь зүйтэй. Цааш нь “Аягүй гоё зөвлөгөө өгсөн” гэв. Аягүй гэдэг үг нүдээрээ харшгүй, хэлээрээ долоошгүй хамраараа үнэрлэшгүй, гараараа барьшгүй зүүдэндээ үзэшгүй, сэтгэлдээ бодошгүй зүйлийг хэлдэг. Тэгэхээр энэ бүхнийг гоё гэж дүгнэх нь эрүүл сэтгэхүй мөн үү. Төрийн сайд, тэр дундаа Гэгээрлийн сайд байсан хүн ингэж ярихаар яах вэ. Тандвал нэгэн том гүрэнд эх орноо төлөөлсөн Элчин сайдаар очих бололтой. Тэр гүрэн манайхтай адил хүнийг үгээр нь шинждэг. Тэгэхээр энэ мэтийн утгын алдаатай үгээр яривал монгол үндэстэн доромжлогдоход хүрнэ гэдгийг хүүхдүүд болон төрийн эрхэм түшээд минь бодууштай.
–Аягүй, аймар гэсэн үгийг бид өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байна. Энэ нэг ёсны монгол хэлний эмгэнэл, мөхөл байх нь ээ?
-Манай ерөнхий боловсролын сургуулиудад үгний үг зүй, утгазүйг буюу хэрэглээний үгний тухай үздэггүй. Хэлний дээд зэргийн мэргэжилтнүүдийн мэдвэл зохих хэл шинжлэлийн нарийн хичээлийг үзэх юм. Энэ нь хурга хариулах ёстой хүүхдийг сансарт нисгэсэнтэй адилхан. Өгүүлбэрийн өгүүлэхүүнийг далий зурна, шулуун зурна гээд монгол хэлний хичээлийг зургийн хичээл болгочихсон. Үүний оронд үгийн утгыг сэнхрүүлэх ёстой. Шинэ сайд энэ тухай анхаарах байх гэж найдаж байна. Өмнөх сайдын үед Уран зохиолын хичээлийг хөтөлбөрөөс хасчихсан. Энэ хичээл чинь эх хэлний уран чадварын есөн эрдэнийн цогцолбор шүү дээ. Заагаад сурахгүй байгаа хүүхдүүд яаж бие дааж сурах вэ. Энэ нь гадаад хэлний хичээлийн цагийг уртасгах бодлоготой холбоотой гэж би харж байна. Мөн элсэлтийн шалгалтад монгол хэлээр шалгалт авна. Гэхдээ оноо өгөхгүй гэжээ. Энэ нь эх хэлээ муухайгаар доромжилсон явдал. Ширээ атны үнэтэй үнэлгээг шалзандаа бариулчихсан ишигний үнэлгээгүй болгож байна. Тэгэхээр хүүхдүүдэд монгол хэлний хичээлээр яах вэ гэсэн бодол төрнө. Харин 2018 оноос үүнийг залруулна. Элсэлтийн шалгалтын хамгийн өндөр оноотой нь эх хэлний шалгалт болгоё. Монгол хэлний шалгалтаа давсан хүүхэд дараагийн шалгалт өгөх эрхтэй болно гэж ярьж байсан. Үүнийг л хэрэгжүүлэх хэрэгтэй.
–Манай урлагийнхан дунд ч марзганасан яриагаар хүмүүсийг инээлгэх оролдлого их байх шиг ажиглагдах юм?
-Ялангуяа хошин урлагийн жүжигчид гэж бөөн авьяас мөртлөө хүн инээлгэхийн тулд марзганасан үг хэллэг хэрэглэх юм. Ээжийнхээ сүүтэй хамт хөхсөн эх хэлээ бузарлачихгүй юмсан гэсэн бодол бага харагдаж байна. Ийм үг, шүүмжлэл сонсч байгаагүй учир аргагүй. Хэрэв зааж, сургавал тэд энэ алдаагаа засч чадна.
–Дэлхийн бусад үндэстнүүд эх хэлээ яаж хайрлаж, хамгаалдаг юм бэ. Энэ бол улс орны тусгаар тогтнолтой шууд холбоотой асуудал шүү дээ?
-Эх хэлээ алдсан үндэстнээс зөвхөн Еврейчүүд сэргээж чадсан байдаг. Хятад улс эх хэлэндээ харь үг нэгийг ч оруулдаггүй. Зөвхөн утгачилж, галиглаж хэрэглэдэг. Энэ орны хүчирхэг байгаагийн нэг нууц нь эх хэл нь халдашгүй дархан байгаатай холбож тайлбарладаг. Өнөөдөр манай сурагчид монгол үгээ мэддэггүй. Багш нар нь тайлбарлаад өгөх, хэлнийхээ сэтгэлзүй талын боловсрол байхгүй. Хичээлийн ном нь сурах биш урах бичиг болчихоод байна. УИХ-ын гишүүн асан М.Батчимэг тэргүүтэй нөхөд эх хэлний хууль санаачилсан. Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн н.Шинэбаяр зэрэг залуу эрдэмтэд оролцож, хэрэгжүүлсэн. Үүнийг амьдралдаа хэрэглэж хэвшмээр байна. Саяхан Зөрчлийн тухай хууль гарлаа. Энэ хуульд хэлний зөрчлийн тухай багтаагүй нь тоогүй.
–Эх хэлээ авч үлдэх хамгийн том боломж юу юм бэ. Залуус бид юуг анхаарах ёстой вэ?
-Хүн бүхэн би монгол хүн гэж бодох хэрэгтэй. Монгол хүнээ батлах хамгийн том шалгуур нь монголоороо сэтгэж, ярьж, чаддаг байх. Саяхан “Өгөх өдөр” –ийн тухай ярьж байгааг сонслоо. Гэтэл дунд сургуулийн хөвгүүд охидоо өнөөдөр өгөх өдөр шүү дээ, хайртайгаа баталчих гээд хоргоох хандлагатай. Энэ үг нэгэн хүн арьс нь ясан дээрээ тогтчихсон, үхэх гэж байхад нь нутгийн улаан арьст индианчууд туслаж, явахад нь хүнсийг нь бэлдээд өгсөн тэр буяныг бодож өгсөн нэр юм. Үүнийг англи хэлнээс нь шууд “Өгөх өдөр” гээд орчуулчихсан. Үндсэндээ өглөг буяны өдөр гэсэн утгатай юм.
–Өнөөдөр монгол гэсэн нэрнээс цаашгүй, хэтэрхий гадны соёлыг шохоорхсон залуус их болжээ. Та үүнд шүүмжлэлтэй ханддаг байх?
-Эх хэлээрээ ярьж чаддагүй хүн золбин гөлөгтэй адилхан. Энэ бол эмгэнэлт хувь заяа. Ирээдүйд чи Монгол Улсын төрийн түшээ сайд ч болж магадгүй. Тэр үед ард түмэнтэйгээ эрлийз хэлээр яривал чамайг дор нь нулимж, өлмий доороо дэвсээд, өсгийгөөрөө нэтгэрэх болно. Чи ард түмнээ эх хэлээрээ л хураана. Манай үе, үеийн төрийн тэргүүнүүд их этгээд шүү. Харин шинэ ерөнхийлөгч Х.Баттулга хүний бичсэн үг уншихгүй, ярьж болоод байна. Б.Ренчин багшийн хэлснээр ээжийнхээ цагаан сүүтэй хөхөж өссөн энэ хэл өөрөө амь юм. Бусад хэл эрдэм сурч, нүд нээхэд хэрэгтэй жигүүр юм гэдгийг залуус та нар санаж явууштай.
–Эх хэлээ хөгжүүлэхийн тулд ном унших шаардлагатай. Гэвч ингэж боддог хүн их цөөхөн болж ээ?
-Номыг заавал өдөржин унших албагүй. Нэг өдрийн хэсэгхэн цагийг зарцуулахад хангалттай. Гэхдээ зүгээр уншаад өнгөрөхгүй. Урьд нь сонсч байгаагүй, содон үгнийхээ доогуур зурчихаж бай. Харин ой гутам, алдаатай үгний доогуур могойчлоод тахир зурах хэрэгтэй. Түүнийгээ ханьтайгаа, үр хүүхэдтэйгээ ярьж, зөвлөлд. Энэ бол монгол хэлэндээ гаргуун болохын эхний алхам юм. Хүний тархи гэдэг аливааг тунгаан бодож, тогоох чадамжтай. Харин бид залхуураад тэр бүр тархиа ажиллуулдаггүй. Тэгэхээр шүлэг цээжилж бай. Саяхан Эрдэнэт хотод нэг хүү ээжтэйгээ ирээд надтай зурагаа татуулъя гэж байна. Тэгэхээр нь хамт зурагаа татуулахад 100 мянган төгрөг гэсэн юм. Хүү жуумганаад, ээжээ танд мөнгө байгаа юу гэж байна. Хэрэв хүүхэд нь шүлэг унших юм бол үнэгүй зураг авахуулна гэсэн чинь хөөрхөн шүлэг уншиж өгсөн. Хүүхдийг багаас нь уран зохиолын ном, шүлэгтэй нөхөрлүүлж хүмүүжүүлэх хэрэгтэй.
–Гадуур байгаа цэцэрлэгийн заруудад гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай гэж тодотгосон байх юм. Монгол хэлээ гүйцэд сураагүй энэ хүүхдүүдэд гадаад хэл сурах шаардлага байна уу?
-Энэ тухай хууль гаргах байх гэж УИХ-ын гишүүдэд найдаж байна. Монгол төрийн тэргүүн, харь газар цаазаар авахуулсан А.Амар сайд хүүхдэдээ 16 нас хүртэл нь харь хэл бүү сурга, сонсго гэж хэлсэн байдаг. Тэртээ тэргүй монгол хүн гадаад хэлийг өөрийнхөө хэлнээс илүү сурах чадамжтай. ОХУ-ын ерөнхийлөгч Путин манай гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг орос хэлний мэргэжилтнүүдээс илүү ярьж байна гэж биширсэн. Тэдгээр зар тавьсан нөхөд Монголоо биш орлогоо бодож байна. Саяхан багш нар ажил хаялаа. “Сурах бичиг муу байна. Хичээлийн хөтөлбөрийг үндсээр нь өөрчил, буруу бичих дүрмийг зөв бичих дүрэм болгож өгөөч” гэж шаардах байх гэсэн найдлага минь талаар өнгөрсөн.
–Б.Ренчин гуай эх хэлний тухай олон асуудал хөндсөн байдаг. Та багшийнхаа энэ үйл хэргийг хэр үргэлжлүүлж байна?
-Түрүүхэн үед Б.Ренчин багш ганцаарддаг байсан. Одоо нэг авууштай нь монгол бичиг мэддэг залуус олон болжээ. Тиймээс тэдгээр залуустайгаа хамтраад олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Саяхан нэгэн нэр хүндтэй сонины редакци хэд, хэдэн том алдаа гаргасан байна лээ. Нэр хүндтэй хэвлэл учир нэг удаа би өршөөе. Эрхлэгчид нь нэг алдаанд 10 мянган төгрөг. Гурван алдаа гаргавал тус сэтгүүлч өөрөө өөрийгөө ажлаас чөлөөлөх шаардлага тавибал яасан юм гэхэд их таатай хүлээж авсан шүү /инээв/. Мөнгө авахдаа гол нь биш. Хэлний зөрчлийг ингэж дарах хэрэгтэй. Хэл эрүүлжвэл оюун сэтгэхүй эрүүлжинэ. Үүнээс улбаалаад улс Монголын мандан бадралд нарны гэрэл тусна даа.
–Үүний хамгийн ойрын жишээ таны “Жирмийн сүлжээ” цомирлог гэж бодох юм?
-Өндөр насыг наслах сайхан юм. Ертөнцийн аар саар жижиг явдлууд мартахуйн мананд баллуурдагдаад монгол үндэстний нэрийн өмнөөс хүн төрөлхтөнд өгөх ёстой гэрийн даалгавар урд овойгоод ирдэг юм байна. Түүнийгээ хийж сууна. Энэ даалгаврын маань хамгийн том тайлан нь монгол ертөнцийн гурав юм. Дэлхий дээрх найман монгол язгууртнаас цуглуулахад гурван боть болж байна. Цаана нь дахиад хоёр боть бэлэн байна. Үүнийг ШУА, хэл зохиолын хүрээлэн, их дээд сургуулиуд хийх нь яав. Очиж, очиж энэ муу Т.Галсан хийсэн байна гэж Хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуай матах маягаар магтсан байдаг. Үүнийгээ би ард түмэндээ өгөх ёстой өрөө нимгэлж байна гэж боддог. Замын-Үүдэд хүүхэд нь “Хүйтэн архи уушгинд хутга. Халуун архи элгэнд хутга. Аль ч архи аминд хутга” гээд уншаад байхаар аав нь архи амсахаа больчихлоо гэж н.Пүрэвсүрэн эмээ надад хуучилсан. Ертөнцийн гурав гэдэг ийм л хүнд хүрэх, үр өгөөжтэй нь энэ жишээнээс харагдаж байна.
–Ертөнцийн гурвыг манай улсаас өөр ямар оронд хэрэглэдэг вэ?
-Германы Зайдель гэдэг хүн ертөнцийн гурвын тухай дөрвөн дэвтэр гаргаад байна. Тэд зах зээлийн ухаантай, соёлтой хүмүүс учир эхлээд тандах судалгаагаар бага хэвлэжээ. Гүйлгээ нь ихсэхээр олшруулдаг юм билээ. Нөгөө талаар орчуулгынхаа алдаа мадгийг их хянадаг. Ах нь МУИС-ийг 60 жилийн өмнө төгссөн оюутны хувьд, ард түмнийхээ ухааныг ууж өдий хүрсний хувьд, үлдсэн цөөн насаа хүн төрөлхтний соёлд Монголоос орох бүтээлд зориулъя гэж бодож, зүтгэж байна
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
БОЛОМЖИЙН Л ЯРИА ХӨӨРӨӨ БОЛСОН ЮМСАНЖ. "ИХЭС ДЭЭДСЭЭС" ЭХЛЭЭД ЭНГИЙН БИД Ч САНАА АВЧ, САНАЖ СЭРЭХЭЭР ЮМ ИХ БАЙНА. ГЭХДЭЭ Л ЭХ ХЭЛ МААНЬ ЭЭДЭРСНИЙГ ЭНЭ ХОЁРЫН ЯРИАНААС Ч АНЗААРЧ БОЛОХООР БАЙНА. НЭГ НЬ ЭНЭ ЦАГИЙН МОХОО ҮГСЭЭР АСУУЖ, НӨГӨӨХ НЬ ЭРТ УРЬДЫН ЦАГИЙН ҮЛГЭР ТУУЛЬСЫН ҮГЭЭР ЯРИХ ГЭЭД, ЯРИУЛАХ ГЭЭД БАЙХ. УГ НЬ ГАЛСАН ГУАЙГААР ЭНЭ БИЧСЭН ЮМАА НИЙТЛЭХЭЭСЭЭ ӨМНӨ НЭГ ХАРУУЛЧИХСАН БОЛ АСУУЛТ, ХАРИУЛТ НЬ АРАЙ АВЦАЛДААТАЙ БОЛОХ БАЙСАН БОЛОВ УУ. БАЯРЛАЛАА.
" Ардын уран зохиолч " , " соелын гавьяат зутгэлтэн" нэг биед багтамгуй энэ их алдар хундийг тээж яваа хун гайхамшигтай байлгуй яахав , овоо доо хойч уедээ энэ хэр сургааль айлдах нь юуны буруу байх билээ . Ялангуяа хэл судлаачид , егт хошин зохиолчид , сэтгуулчдэд хэрэгтэй нь мэдээж . Албаны болон одор тутмын хэрэглээнд ( яриа , бичиг ) бол авх гээхийн ухаанаар хандах нь зуй биз ! Уул оргилын монх цасны хувьд " орх хийсээ л , цаваг ( дээвэрдор байдаг , нэг торлийн гэрийн бурээсний нэг ) сэгсрээ л байх нь хэр зохимжтой бол ?! Ишиг шалзанд бариуллчихсан ( ишгэнэд шалз байх нь байна аа ) байх нь хаашаа л бол , хэнз хурга бол яах аргагуй шалзанд бариулчихдаг амьтад даа ?! Эрдэмтэд ээ гэж , хотод осч торнисон амьдад аргагуй дээ , тэгэхдээ хэт чамирхалгуй , ходооний бор амьдралд болгоомжтой хандаж байхад буруугуй ! Хэт чамирхал бас хэлийг эвдэнэ шуу : монх цас нурах уеийг ЖАНГАРЫН хэлээр албаны хэрэгт бичвэл таны хэлдэг " аймшигтай ", " нугасгуй " гэх мэтээс юуны ялгаа билээ , " ардын уран зохиолдоо" бол яах ийх нь таны хэрэг ...
ОРХ бол ХИЙСЭНЭ ээ , " цаваг сэгсрэнэ " гэсэн хэллэг байдгийг мэдэхгуй , цаваг оорийгээ сэгсэрч байхыг мэдэхгуй юм , харин " хумуус цаваг сэгсэрч" байхыг нуудэл суудалын уеэр бишгуйдээ харсан юм байна . Монх цастай сарьжагуудын хувьд "'ШИЛГЭЧИХСЭН " ( хумуус ес бус харьцсан уед ) гэсэн хэллэг хэрэглэж болохыг угуйсгэхгуй ( хун байгалийн амьд харьцаагны философийг ялигуй бурханчилан ) ?! ....
Монгол хэлээр унших хүний амьдралд хэрэгтэй зүйл ОГТ АЛГА! Бүх юм харьцангуй учир харьцуулж ингэж хэллээ. Монгол хэл өдөр дутмын ахуйн харилцааны хэрэгсэл л болж байна. Хэн ч билээ хэзээ ч билээ нэг том хүн яагаад ч билээ франц билүү хэлийг сурах хэрэгтэй болов гэхэд шинжлэх ухаан урлаг соёлын хамгийн шинэ соргог зүйлийг түрүүлж болбол унших боломж олгодог, ер нь бүх салбарын бол хамгийн мундаг номнууд энэ хэлээр хэвлэгддэг тул сурахаас бол өөр аргагүй гэж хэлсэн байж магадгүй санагдав өнгөрсөн зууны эхэнд юм билээ. За за тэр ч яахав. Эд нар л монголыг монголоор нь гаднын хорт нөлөөгүй байлгана гэдэгт би гүн итгэдэг. Гэхдээ ойлгомжгүй юм их байнаааа.
сайхан ярилцлага байна. Багш тандаа баярлаж сууна. Эх хэл маань харин үгэнд дарагдаж, хүн ойлгоход хүндрэлтэй болж байна. Ядахдаа гудамж талбайн хаягаа монгол болгочихвол нэг алхам болохсон. Япон, Солонгос улс өөрийн бичигтээ ямар хайртай болох нь харагдаж байхад манайхан англи үг рүү хушуурч чамирхаж байгааг хэзээ өөрчлөхөө бодох цаг хэдиий нь болсон. Монгол омогшил гэж хий ярихын оронд эх хэлээ цэгцлэх талаар бодолцмоор байна
харийн үгэнд гэж бичих гээд харин гэснийг өршөөнө үү. Монгол хүн монголооро байя гэвэл эх хэлээ л дээдлэх ёстой
юу ч болсон манаи казахстаны мангурт хасгууд шиг битгии болоорои энд хасагстаны хасгууд оорсдиигоо черныи русскии гэж нэрлэдэг яриа оилгохдохгуи орос хасаг турк монголоор холиод ......... оилгох хэцуу .харин оросууд хасагстаны хасгуудыг калбит гэдэг энэ нь хуи нэгдэлиин зэрлэг хунииг ингэж нэрлэдэг ихэнхэн ломанныи оросоор ярьдаг broken russian оорсдиигоо орос европ гаралтаи монголчуудын баилдан дагуулалтаар эмс нь хучиндуулж пиздоглазы калбит болсон тэрнээс биш европыхан гэж боддог
ОДОО хичнээн яриад ч нэмэргүйдээ.оройтсон.Сэтгүүлчид хүртэл монгол хэлээ мэдэхээ больсон За тэр Монгол бичиг гэдэг бол дарааний нэмэр!!
eeriinhee munhagaan medehgyi yum ynsih dontoi ch salig ygeen habchyylah gej meriideg ni ta nariin tenegiinh uu?....tiim ee!!!21 zyyniihaan gej neg iimerhyy hymyys bna?Tedend bodoh yhaan baga yysgeh saltgaan baihgyi lalaryyd?...
Hyniig lalar gedeg hen be chi muu
Yasan ch hetzuu zuirlel yorlol v.turiin hel buhunu buzarlagdana gej yu baisiin.zuirleh ugee ch onosongui .suu buzar ene ter munhruulgiin shinjtei sonsogdoj bnaaa.jinhene hel shinjleliin shinjleh uhaand bolovson huchin dutaj bgaagiin tod jishee.medlegtei zaluuchuud heregtei bnaa.uvguduus yu juleeh v.denduu hotsrogdson sh dee
Yo boliochee heddegeer zuun b.dundad zuunii haranhui humuusiin 1 bololtoi.mongoliin sjine uye min sereesei muhar suseggui baigaasai.tiim uyed soziolizmiin uyed bid soyoliin usrelt hiisen shuu.odoo ahiad munhardag humuus olshirch zaluusiin tarhiig horduulj bna.bidend setgedeg hun buteedeg hun heregtei.muhar susgeer hun amidarval tuvduudin araas orii shuu.hezee tursun eregtei huuhdee sumd siulgah geed yavj baih bol yanaa zurh emtermeer bna.galsan guai min shuleg nairgaa l bichej suudaa hudlaa buzar muzar elii balai bichej baihiin orond
Том ах, том эгч, том хүү гэж ярьдгиймаа энэ монгол хэл чинь галсан гуай ээ. Та арай дэндүүлж бна шүү."Миний хүү том хүний урдуур битгий гүй" гэж аав хэлж бсан.Сумо шиг том хүний урдуур гэсэн утга болохнуу Галсан гуай минээ? Та зөнөж бна уу? "Манай том охин 5 настай, бага охин 3 настай" гэж ярьдаг биз дээ. Таныхаар бол тэр 5 настай охин, сумо бөх шиг агуу бүдүүн охин болохнээ??? Харин тэр хавтангийн гулгаа гэдэг ч буруу л даа."Хавтан цасны гулсаа" гэвэл зөв болно биз дээ. Галсан цохиолч та үүнийг бас юу гэж шаах бол?
bitgii erguuteed bai l geh baih
Монгол хэлний тухай хууль улс терчдын захиалгат гууль болсон. Даруй шинэчлэн еерчлех хэрэгтэй. Монгол хэлийг уйгаржин бичгээр солих гэснээс хамаг асуудал уусч одоо бараг дийлэхгуй болж бнадаа. Монгол хэл шинжлэлийн хоцрогдол хучтэй нелеелсен.
T.Galsang shiitgej bolno Temeeg shiitgej bolohgui ee gej Tsedenbaliig daapaalj baisan ih zohiolch doo