sonin.mn
Австрийн цана үйлдвэрлэдэг “FoilsSkil” компани өнгөрсөн жил Арнольд Шварцнегерт цана хийж өгчээ. Харин энэ жил жүжигчин Жеки Чанд итали загварын цана хийж өгөхөөр болсон байна. Энэ цаныг 8000 жил болсон царс мод, яшил модны гол, хулсны хальс болон зэвэрдэггүй ган ашиглан хийдэг аж. Түүнчлэн цанын хөлийн бэхэлгээг 15 кратын алтаар бүрж таягтай нь ижилсүүлдэг байна. Компанийн захирал Аллесандро Марчи энэ тухайгаа түүнд хэлжээ. Хүмүүс Жеки Чаныг кино урлагийн од, сайн жүжигчин гэдгийг сайн мэднэ. Харин цанаар сайн гулгадгийг нь мэддэггүй байх гэсэн юм. Тэрээр жүжигчин Жеки Чан цанаар сайн гулгахаас гадна устан мөхөж буй ховор модны цуг­луулгатай. Цуг­луул­гаараа Шанхайд музей ажиллуулдаг гэв. Энэ цана нь 45 мянган еврогийн үнэтэй бөгөөд худалдан авсан хүмүүст дурсгалын ном, жүжигчний гарын үсэгтэй баталгааны бичиг дагалддаг юм байна.
 
 
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин