sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Латин формейшн" болон "Шоу данс" бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Вена хотноо энэ сарын 9-нд амжилттай болж өндөрлөлөө.
 
Тэмцээний латин формейшн төрөлд Монгол Улсыг төлөөлөн оролцсон “Moon Dance” болон “Star” бүжгийн хамтлаг хагас шигшээд үлдсэн бөгөөд “Moon Dance” хамтлагийнхан “Мөсөн хатан” бүжгээрээ эцсийн шалгаруулалтад шалгарч, ОХУ, ХБНГУ, Австрийн шигшээ багтай өрсөлдсөн байна. Үүнээс шигшээ шалгаруулалтаар 6 дугаар байр эзэлсэн аж. Ингэснээр “Moon Dance” бүжгийн хамтлаг 2016 онд Герман улсын Бремен хотноо болсон ДАШТ-д гаргасан амжилтаа бататгаж чадсан байна.
 
Унгар, Голланд, Польш, Орос зэрэг нийт 10 орны 18 баг, тамирчин латин формейшн төрөлд өрсөлдсөнөөс ОХУ-ын “Duet Perm” бүжгийн хамтлаг алтан медаль, ХБНГУ-ын “Grьn-Gold-Club Bremen” бүжгийн хамтлаг мөнгөн медаль, ОХУ-ын “Vera Tyumen” бүжгийн хамтлаг хүрэл медалийн эзэд болов. Мөн шоу данс бүжгийн төрөлд Америк, Орос, Чех зэрэг 10 улсын 16 хос оролцсоноос Австрийн хос Kатрин Менцингер, Валим Гарбуцов нар “Элизабеть” бүжгээрээ дэлхийн аврага болжээ.
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг