sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багт өнгөрсөн шөнө газар хөдөлсөн талаар Одон орон, геофизикийн хүрээлэн (ООГХ)-гээс мэдээлжээ.
Газар хөдлөлт шөнийн 04.50 цагт 4.12 магнитудын хүчтэй болсон бөгөөд ООГХ-гээс ОБЕГ-т яаралтай мэдээлэл дамжуулсан байна. Энэ дагуу ОБЕГ-аас тус сумын ЗДТГ-тай холбогдоход "Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй" гэсэн мэдээлэл ирүүлжээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг