ВАШИНГТОН. /ТАСС/. ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг хордуулсан хэргийг мөрдөн шалгаж буй Их Британийн эрх баригчдын ажиллагаа бодитой гэдэгт АНУ-ын засаг захиргаа бүрэн итгэлтэй байгаа бөгөөд энэ хэрэгт Орос холбоотой байж болзошгүй гэсэн хувилбар дэвшүүлсэн нь зөв хэмээн үзэж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мэдэгджээ.
“С.Спираль болон түүний охин Юлияд тохиолдсон хэрэгт ОХУ холбоотой байж болзошгүй. Тэднийг Орост үйлдвэрлэсэн мэдрэл саажуулах бодисоор хордуулжээ. Орос улс Их Британийн эсрэг үл тоомсорлосон, хариуцлагагүй үйлдэл хийж байна” хэмээн өмнө нь Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдсэн юм.
Өдгөө 66 настай Оросын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний 33 настай охин Юлия нар мэдрэл саажуулдаг үл мэдэх бодист хордсон юм. Тэднийг Их Британийн Солсбери хотын “The Maltings” худалдааны төвийн ойролцоо ухаангүй хэвтэж байхад нь олжээ. Тэднийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоо биеийн байдал нь тун хүнд байгаа гэнэ.
2004 онд С.Скрипалийг ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны хүмүүс баривчилж, эх орноосоо урвасан хэргээр түүнд 13 жилийн хорих ял оноожээ. Тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутгагдан баривчлагдсан этгээдүүдийн солилцооны хүрээнд С.Скрипалийг 2010 онд АНУ-д шилжүүлэн өгсөн юм. Мөн тэр жилдээ тэрбээр Их Британид шилжин суурьшсан байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Урвагчид ургэлж нохойн ухлээр дуусдаг жамтай. Монголоос урваж казакстанд бугэж бгаа урвагчдын талаар тер юм хийж бгаа л гэж найдахаас. Терийн эсрэг урвагчдыг орлгнуулж бгаа казакстантай яриа хэлэлцээг хийж авчирч шийтгэхгуй л юм байхдаа. Урвагч хасагуудыг терд ойртуулах ямар аюултайг анхаарч зайлуулах хэрэгтэй бугдийг нь.
Тэртэй тэргүй хэнд ч хэрэггүй болсон энэ өвгөнийг оросууд тоож алахгүй.Аягүй бол энэ өвгөн английн тусгай албаныханд дүүжлүүлж хороолгосон березовский шиг эх орондоо очмоор байна гэж өргөдөл бичээд алуулсан ч байж болно.Энэ онд болох Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг бойкотолж ОХУ-г алдагдалд оруулах гэсэн англи хийцтэй хорлон сүйтгэх ажиллагаа.Та нар үйл явцыг нь хараад л байгаарай.Яг ийм найруулгаар энэ жүжиг өрнөнө.:
Хэрэв С.Баяр АНУ-аас урвах юм бол яг ийм явдал болно гэдгийг сайн мэдэж байгаа. Янкууд ч С.Баяр шууд хордуулна.
Гадаадын тагнуулын байгуулагтай холбоотой хүнээр хууль зүйн яамаа удирдуулаад байдаг мангуу улс манайхаас өөр байхгүй биз тагнуул уравсан бол устагах нь зүйн хэрэг.