Түвд охин өндөр уулын энгэрт сууна. Жавартай тэнгэрээр салхи шууран зураг үзэж буй надад ч жихүүдэс төрүүлнэ. Охин тал газраас ирсэн өөр нутгийн зочныг гэрэвшингүй харна. Гурван сүртэй том нохой охины бие хамгаалагч. Охины үнэнч анд төдийгүй, хот айл, мал сүргээ хүн амьтантай нь хамт гадны халдлагаас хамгаална. Өндөр ууланд хүн малд дайсан мундахгүй. Чоно, цасны ирвэс, тас, бүргэд гээд араатан, жигүүртэн дайрна. Зогдор үс нь хийссэн аймаар халтар ноход арслан мэт л харагдана. Нүднийх нь харц дальдирмаар хурц, ангайсан амнаас нь хурц дөрвөн цагаан соёо цухуйна. Занхагар том толгой нь мөн ч сүртэй. Зургийг хараад зохиолч Г.Аюурзанын Түвдэд очиж банхар нохойг нь үзсэнийг уншсан санаанд орлоо. Марко Поло түвд нохойн тухай мэдээг анх Европт түгээхдээ, илжгэн чинээ биетэй тэдгээр нохой уулын зэрлэг сарлагийг ч ноцон барьдаг гэж өгүүлснийг дурджээ. Я.Цэвэл гуайн тайлбар тольд түвд банхарыг “Гарж” гэж нэрлэснийг ч өгүүлсэн. Нэг түвд нохой 2011 онд Ордос руу 35 сая юаниар зарагдсан нь одоогийн ханшаар 10 гаруй тэрбум төгрөг гээд бодохоор юу вэ. Ийм л ноход уран зурган дээрээс биднийг харж хэвтэнэ. Зураач нь Хятадын уран зургийн тод өнгөлөг реализмийг, Цаст Түвдийн тэнгэр уулын шүтээн үзэлтэй хослуулан дүрсэлсэн нь энэ.
Ө.Рагчаасүрэн
Сэтгэгдэл0
Манай банхар уул нь Түвд банхраас дутаад байх юмгүй. Харамсалтай нь Монгол банхар элдвийн нохойнцоруудтай эрлийзжээд дуусч байна. Монгол хүн ч мөн ялгаагүй.
Монгол Төвд банхарууд ямар ялгаатай юм бол? Жин дагаж Цастаас Монголд ирсэн юм сурдаггүй ухаан муутай үнэрлэх мөрдөх чадваргүй хурд хөдөлгөөнгүй Төвдүүд шууд Монгол болчихдоггүй байлтай.
сайн байцгаана уу? Сайхан зураг байнааа.
монгол банхар гэж байхгүй
Монгол Банхар байсан, байдаг, байх ч болно. Чиний шүтээд байгаа энэ түвд банхар чинь сайханаас хятадуудын эрлийзжүүлж гаргаж авсан мастиф үйлдрийн нохойь чаддаг юм бол 2000 оноос өмнөх зургийг нь олоод хараарай. Мэддэггүйгээ мэддэггүй этгээд үү чи
Түвд банхар хүний хүүр иддэг,Монгол банхар хонио хариулж чоно,тарвага зоооглоношүү
Сүржигнэх хэрэггүй