МОСКВА. /РИА Новости/. Керчийн хоолойг дамнуулан барьсан Крымын авто замын гүүрээр Крымын хойг болон Кубань мужийн оршин суугчид өнөөдрөөс эхлэн зорчиж эхлэх аж.
Өнгөрсөн мягмар гарагт буюу өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Крымын шинэ авто замын гүүрийн нээлтэд биечлэн оролцсон билээ. Тэрбээр замын хөдөлгөөний удирдлагын төвийн ажилтай танилцаж, барилгачидтай уулзсан юм.
“Крымын гүүр” мэдээллийн төвөөс мэдээлснээр, Крымын гүүрийн авто замын хөдөлгөөн өнөөдөр Москвагийн цагаар 5:30 цагт эхлэх аж. Гүүрийн барилгын ажлыг хугацаанаас нь хагас жилийн өмнө гүйцэтгэж дуусгасан байна.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг