sonin.mn

Нэгэн үе сүйтгэгдсэн бэлчээрээ хамгаалах гэж яваад Өвөрмонголын малчин Мэргэн нас барсан тухай шуугиж байсан билээ. Харин саяхан байгаль орчны чиглэлээр бичиж буй Хятадын Гуо Мин сонины сэтгүүлч Фэн Юн Фэн малчин Мэргэний үхлийн нууцыг дэлгэж ярилаа. Түүний тайлбарласнаар, БНХАУ-ын нийгэм улс төрийн агуулгатай том асуудал тэмцлээс болж тэрээр амь үрэгдсэн байна.

Өвөрмонголын зүүн захын Жирин аймагт байгуулсан үйлдвэрээс хорт туяа ялгарч олон зуун мал амьтан үхэж, бас хүмүүс хордож ноцтой асуудал болжээ. Малчид амьдралын эх үүсвэрээ алдсанаас болж уурхайгаар хохирлоо нөхүүлэх гэсэн боловч ямар ч амжилтанд хүрээгүй.


Нөгөө талаас Ултай хэмээх намгархаг газар далан байгуулснаас цөлжсөн, тэнд уурхайн олборлолт хийж байсан компани гүний усыг нь үйлдвэрт ашиглаж, улмаар хэрэглэсэн усаа зарах гэж байхад нь иргэд тэмцэл явуулжээ. Энэ явдлаас болж малчин Мэргэн нас барсан тухзй мэдэгдлээ.


Эх сурвалж: “Хөх Толбо”