sonin.mn
ХЕЛЬСИНКИ. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хэвлэлийн бага хурал эхлэхийн өмнө уг хуралд сэтгүүлчийн хувиар оролцох гэж байсан идэвхтэн Сэм Хуссейнийг танхимаас хүчээр гаргажээ. Тэрбээр гартаа “Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ” гэсэн бичигтэй жижиг зурагт хуудас барьсан байжээ.  
Эхэндээ хамгаалалтын албаныхан түүнтэй ярилцахыг хүсчээ. Гэтэл хэдэн минутын дараа С.Хуссейни сэтгүүлчид рүү очиж цөмийн зэвсгийн талаар асуулт тавихыг хүсч байгаагаа тайлбарлан хэвлэлийн бага хурал дээр зурагт хуудас барихыг хориглосон тухай хэлсэн байна. Гэсэн хэдий ч тэрбээр дээр дурдсан бичигтэй А4-өөс үл ялиг илүү хэмжээтэй хуудас барин зогсож байсан нь аюулгүй байдлын албаныхны дургүйг хүргэж, түүнийг танхимаас хүчээр гаргахад хүргэсэн байна.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг