sonin.mn
МОСКВА. /ТАСС/. Ирээдүйтэй судалгааны сан ба Эсийн биофизикийн хүрээлэнгийн эрдэмтэд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд ашиглах донорын зүрхийг хадгалах хугацааг хэд дахин уртасгах технологийг боловсруулжээ. Энэ тухай Оросын ШУА-ийн дэргэдэх дээрх хоёр судалгааны байгууллагын хамтарсан лабораторийн эрхлэгч Евгений Фесенко мэдэгдлээ.    
Түүний ярьснаар, зүрхийг хадгалах хугацааг 3-4 дахин буюу 20-24 цаг болгон уртасгаж, түүнийг +4°C хэмд хадгалах ажээ. Ингэснээр Владивостокоос авчирсан зүрхийг Москва эсвэл Санк-Петербургт шилжүүлэн суулгах боломжтой болох аж. Одоогоор зүрхийг хамгийн дээд тал нь 4-6 цаг хадгалж байгаа нөхцөлд дээрх мэс заслыг хийх боломжгүй билээ. Харьцуулахад, хүний элгийг 12-15 цаг, бөөрийг 16-24 цаг хадгалж болдог байна.
Ирээдүйтэй судалгааны сангийн төслийн багийн удирдагч А.Ковтун-ы ярьснаар, одоогоор шинэ технологийг хархан дээр туршиж байгаа ба энэ оны 7-8 дугаар сард одой гахайн дээр туршилт хийх аж. Учир нь, одой гахайны зүрх нь хүнийхтэй төстэй гэнэ.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг