sonin.mn

Хятад орныг танин мэдэхүй-Өвөр монголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг өдөрлөгт ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйганг, БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Шин Хайминг, БНХАУ-ын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Лин Лиг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар оролцлоо.