sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын “Xinhua” агентлаг Австралийн “Associated Press” /ААР/ агентлагтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор мэдээ мэдээлэл солилцох шинэчилсэн хэлэлцээр байгууллаа.
“ААР” агентлагийн гүйцэтгэх захирал Брюс Дэвидсонтай Бээжин хотноо хийсэн уулзалтын үеэр “Xinhua” агентлагийн ерөнхийлөгч Цай Мингжао, энэхүү хэлэлцээр нь талууд хоорондын хамтын ажиллагааны эхлэлийн шинэ цэг байх болно гэдгийг онцлон тэмдэглээд, цаашид энэ хэлэлцээр бидний хамтын ажиллагааг илүү өргөжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Мөн тэрбээр, бид 1990-ээд оноос хойш мэдээ мэдээлэл солилцож эхэлсэн бөгөөд энэ урт хугацаанд хоёр агентлаг нөхөрсөг, үр өгөөжтэй хамтын ажиллагаа явуулж ирсэн билээ гэж мэдэгдэв.
Харин Брюс Дэвидсон өнгөрсөн хугацаанд хоёр талын хамтын ажиллагаа үр өгөөжтэй байж, өргөн тэлсэн болохыг дурдаад, шинээр байгуулсан хэлэлцээр талуудад шинэ боломжийг бий болгоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг