sonin.mn
КАЙРО. /Синьхуа/. 2016 оноос хойш Египет улсад хууль бус цагаачлалын нэг ч хэрэг гараагүй гэж тус улсын ерөнхийлөгч Абдель-Фаттах аль-Сиси ням гарагт Европын холбооны зөвлөлийн ерөнхийлөгч Дональд Туск болон Австрийн канцлер Себастьян Курз нартай уулзах үеэрээ тэмдэглэсэн байна.
Хууль бус цагаачлалтай тэмцэх хийгээд газар нутгаа хамгаалах болон хөрш орнуудад тогтвортой байдлыг бий болгоход гаргаж буй Египет улсын хүчин чармайлтын талаар тус улсын төрийн тэргүүн онцлон тэмдэглэжээ.
Талууд Ойрхи Дорнод ялангуяа Ливи болон Сири дэх сүүлийн үеийн асуудлуудын талаар хэлэлцсэн бөгөөд тэд хууль бус цагаачлалыг дуусгавар болгох талаархи тохиролцоонд хүрсэн байна.
Египет улс нь Газрын дундад тэнгисээр дамжин Европ тив рүү нэвтрэх хүсэлтэй ливийн хууль бус цагаачдын гол зам болдог байсан юм. Харин 2016 оны 10 дугаар сард хууль бус цагаачлал болон хүний наймаатай тэмцэх хуулийг Египетийн парламент баталсан ажээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг