sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр өнөөдөр болж, ирэх онд төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэхээр тохиролцжээ.
Энэ талаар МҮЭХ-ноос албан ёсны цахим хуудсандаа мэдээлсэн байна. Хэлэлцээрт ХНХ-ын сайд С.Чинзориг, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар гарын үсэг зуржээ. Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд нийт 266 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд уг хөрөнгийг 2019 оны төсөвт тусгах саналыг ХНХ-ын сайд С.Чинзориг УИХ-д танилцуулах болсон байна.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг