sonin.mn
•    Нүүрээ сарнайн шүүсээр угаа. Энэ нь тайвшруулж, амраадаг.
•    Кокстой хүнс байнга хэрэглэх нь уур уцаараа барихад тань тусална.
•   Ядаргаа үүсгэгч даавар ялгарахаас сэргийлэх, дарамтыг багасгахын тулд магни ихээр агуулдаг шош, вандуй, бүйлс, самар, мэшил, шокалад хэрэглэ.
•    Хайртай  хүнийхээ зургийг хар. Ингэснээр тархинд илүү их цус очиж, дарамт ядаргаа, цөхөрлөөс сэргийлдэг.
•   Үгүй гэж хэлж сур. Хүн бүхэнд таалагдах гэж оролдоход таны амьдрах хугацаа хэтэрхий богино гэдгийг санаарай.
•    Навч сэрчигнэх, салхи салхилах, шувуудын жиргээ сонсогдох тийм газар очиж, аль болох сайн сонсоорой.
•    Унтах цагаа тогтоо. Унтах, босох цагаа өөрчлөх шаардлагатай болсон бол өдөр бүр 15 минутаар бага багаар солиорой.
•    Тэтгэвэрт гарсан хойноо ч хийх ямар нэг зүйл олоорой. Хийх зүйл олоогүй үедээ тэтгэвэрт бүү гараарай.
•    Өрөөгөө цайвар цэнхэр эсвэл ногоон өнгөөр буд. Ор дэвсгэр, өрөөн доторх зүйлсээ хурц өнгөтэй болгон хаврын уур амьсгал оруулсан ч болно.
•    Шөл, цайндаа бага зэрэг гаа хийж уувал бухимдсан үед тайвшруулдаг.
 
Эх сурвалж: "Эрүүл мэндийн жор" сонин