sonin.mn
БРЮССЕЛЬ. /ТАСС/. Кибер халдлага үйлдсэний хариуд хориг арга хэмжээ ногдуулах хялбаршуулсан механизмыг бий болгох шийдвэрийг Европын Холбооны дээд хэмжээний уулзалтад оролцогчид гаргажээ. Энэ тухай Европын Зөвлөлийн дарга Дональд Туск өнгөрсөн пүрэв гарагт хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
“Бид дотоод аюулгүй байдлаа бэхжүүлэх асуудлаар зөвшилцөлд хүрч, кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа талаар шийдвэр гаргалаа” хэмээн тэрбээр хэлжээ.
Кибер халдлагад тодорхой чиглэгдсэн хориг арга хэмжээг ногдуулах механизмыг боловсруулахыг Европын Зөвлөл сайд нарт үүрэг болгожээ.  
Кибер аюулгүй байдлын асуудлаархи бүх санаачлагуудыг Европын парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө дуусгах ёстой гэж ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын эцсийн мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг