sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамаль Хашоггийн үхэлд Саудын Арабын тагнуулын газарт өндөр албан тушаал эрхэлдэг генерал бөгөөд тус улсын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Сальман Аль Саудын зөвлөх Ахмед Асириг буруутгаж магадгүй байгаа тухай “The New York Times” сонин мэдээлэв.
“The New York Times” сонин Хашоггийн Истамбулд алга болсон учир шалтгааныг мөрдөн шалгах явцын талаар мэдээлж буй гурван эх сурвалжаас иш татжээ. Мөрдөн шалгах ажиллагаа эхний шатандаа явж байгаа хэдий ч Саудын Арабын эрх баригчид болсон хэрэгт генерал Асириг буруутгах хандлагатай байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, Саудын Арабын эрх баригчид энэ хэргийг танилцуулахдаа угсаа залгамжлах хунтайж мэдүүлэг авахын тулд сэтгүүлч Хашоггийг барьж, Саудын Араб руу авцрах үүргийг Асирид амаар өгсөн гэж танилцуулах бодолтой байгаа аж.  Гэсэн хэдий ч генерал авсан заавраа нэг бол бүрэн ойлгоогүй, эсвэл өөрт нь олгосон бүрэн эрхийг хэтрүүлэн ашигласны улмаас Хашогги амиа алдсан байна.
Үйл явдлын иймэрхүү хувилбар нь Америкийн тусгай албанынхны сэтгүүлчийг хөнөөсөн хэргийг зохион байгуулсан байх хамгийн өндөр магадлалтай хүн гэж үзэж байгаа угсаа залгамжлах хунтайжийг сэжиглэх явдлаас гаргахад нь тусалж магадгүй юм гэж тус сонин тэмдэглэсэн байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг