sonin.mn
Агаарын бохирдол үүсгэх нийлбэр хэмжээгээрээ манай нийслэлээс хэдэн арав, магадгүй хэдэн зуу дахин их дэлхийн том хотуудын агаар мандлын чанарын үзүүлэлт манай хотынхоос сайн байгаагийн бодит шалтгааныг сонирхож үзвэл;
-Тэдгээр их хотууд оршин буй газар нутгийн агаарын температур манай нийслэл шиг эрс хүйтэн бус тул эсрэг циклон удаан хугацаагаар тогтмолжин байрших үзэгдэл гардаггүй байна.
- Тэр их хотуудын ойр орчимд агаарын урсгалд саад үүсгэх өндөр уулс байдаггүйгээс агаарын сэлгээ чөлөөтэй явагдаж байдаг.
- Эдгээр их хотуудаас ялгарах их хэмжээний дулааны алдагдал ба авто машин болон үйлдвэрүүд, гэр ахуйн яндангуудаас гарах халуун утаа нь агаарын босоо урсгалын өндрийг улам нэмэгдүүлнэ. Агаарын энэ босоо урсгал нь тогтмолжин тунарсан агаарын бохирдлын давхаргыг муссон болон кориолус салхины идвэхтэй урсгал үйлчлэх өндөрлөгт хүргэн өгч саринан зайлуулагдах нөхцлийг хангаж өгдөг.
- Зарим их хотууд нь их усан сан ба далайн эрэг хөвөөнд орших тул бриз салхины үйлчлэлээр агаарын сэлгэлт маш идэвхтэй явагдана.
- Эдгээр хотуудын байрлах газар нутагийн хөрсөн доор мөнх цэвдэггүй тул эсрэг циклоны хүйтэн агаар удаан хугацаагаар хадгалагддаггүй  байна.
- Эдгээр хотуудын орчин тойронд өндөр уулс ба огцом өндөрлөггүй тул уул хөндийн хургах үйлчлэлтэй бэсрэг урсгалууд гарч зонхилох чиглэлийн салхины урсгалыг сарниулдаггүй байна.
- Эдгээр их хотуудын орших ай савд ой мод ба ургамалжилт шигүү байх тул нарны гэрлийн радиацын цацрагийг идвэхтэй шингээж хөрс орчмын дулаан ба салхины идвэхжлийг сайжруулж байдаг.
Дээр дурдсан шалтгаан нөхцлүүдээс авч үзэхэд манай нийслэл ба дэлхийн их хотуудын агаар мандлын чанар буюу агаарын бохирдлын үзүүлэлт нь цаг агаарын онцлог ба салхины агаар сэлгэлтийн хүчтэй шууд  холбоотой байдаг нь харагдаж байна.
 
 
Л.Лхагва