Эрхүүгийн улсын их сургуулийн 100 жилийн ойн арга хэмжээнд салбарын сайд болон төгсөгчийн хувиар уригдан оролцож буй Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өчигдөр Эрхүүгийн улсын их сургуулийн Хүндэт профессор цолоор шагнагдлаа. Тэрээр 1986-1992 онд Эрхүү хотын Багшийн дээд сургуулийн түүхийн факультетэд суралцаж байсан бөгөөд өдгөө тус сургууль нь Эрхүүгийн улсын их сургуулийн бүрэлдэхүүн сургууль болжээ. Тиймээс тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр түүний боловсролын салбарт оруулж буй хувь нэмэр, төгссөн сургуулийнхаа нэр хүндийг өндрөөр өргөж явааг үнэлэн Хүндэт профессор цол олгохоор шийдвэрлэжээ.
Эрхүү хотын Амбан захирагч Д.В.Бердников Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай уулзах үеэрээ Эрхүүгийн улсын их сургуулийн 100 жилийн ойд өргөн бүрэлдэхүүнтэй ирсэнд хотын Амбан захирагчийн хувиар талархаж буйгаа илэрхийлээд “Эрхүү-Монголын харилцаа 1926 онд анхны 26 монгол оюутан Эрхүүд суралцахаар ирсэн цагаас эхэлсэн. Энд сурч төгссөн монгол оюутнуудын дундаас Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал, академич Б.Ширэндэв, Ерөнхий сайд асан П.Жасрай тэргүүтэй Монголын үе үеийн сэхээтнүүд төрөн гарсанд бид бахархаж явдаг” гээд цаашид энэ харилцаагаа үргэлжлүүлэн тэлэх сонирхолтой байгаагаа мөн илэрхийлсэн юм.
Эрхүүгийн улсын их сургуулийн ректор И.В.Бычков Ц.Цогзолмаа сайдад Хүндэт профессор цол олгох үеэрээ “Манай сургууль, манай хотод сурч төгссөн олон монгол оюутнуудаар бид бахархаж явдаг. Тэр бахархлын нэг нь өдгөө Монгол Улсын дөрвөн том салбарыг хариуцан ажиллаж буй, манай сургуулийн Түүхийн факультетийн төгсөгч Ц.Цогзалмаа гэж бид үзсэн учраас энэхүү Хүндэт профессор цолоор бахархалтайгаар шагнаж байна. Таныг өөрийн биеэр хүрэлцэн ирсэнд баярлалаа. Цаашдын ажилд чинь улам их амжилт хүсье” гээд Ц.Цогзолмаа сайдад оюутны сурлагын дүнгийн дэвтрийг мөн дурсгал болгон өгсөн.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа түүнд ийм нэр хүндтэй шагнал олгож буйд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэн “Энэхүү нэр хүндтэй цол зөвхөн намайг үнэлсэн цол биш Эрхүүд сургууль төгссөн, улс эх орныхоо төлөө ажиллаж хөдөлмөрлөж байгаа үе үеийн монгол оюутнуудад олгож буй шагнал, хүндэтгэл юм. Бидэнд эхийн сэтгэлээр хандаж байсан багш нар, элэгсэг дотно хүлээн авсан Эрхүү хот, Оросын ард түмэнд бид чин сэтгэлээсээ талархах ёстой. Маш их баярлалаа” гэсэн юм.
Сэтгэгдэл0
Орос-Монголын енеегийн гайхамшиг....
ene surguuli surguuli bish bolsiim bn . tsogzolmaa min bi hamt tugsugch batbileg bn . chi ichij amidar daa . bi naiztaigaa chinii diplomiig bichij chamaig diplomiig chin avhuulsandaa.. . heleh muu vg oldohgvi yum daa . gichii gej ..

Сайн ч муу ч төгсөгч нь бололтой. Монгол Төрийн сайд эмэгтэй эмээ шиг баймааргүй байна. Английн Тереза Мейг хар.
Хүндэт профессор хэнд хэрэгтэй юм бэ?
Иркутск их сургуулиас агуу эрдэмтэд ч олон гарсан, адгийн мунхаг ч олон гарсан. Адгийн адаг мунаг нь монголын энэ авгай.Хармсалтай мэдээ бна аа.
Баяр хургэж, амжилт хусье. Харин энэ Рэгдэл юу хийж явнаа!!!
Saranjavtaigaa tsug khelnii bolon toonii beltgeld suugaarai emgen professoroo
хахаха гоё юм болжээ kkkkkkkk
ЭНД ТЭНД ОЧООД ӨӨРИЙГӨӨ ШАГНУУЛААД ЯВААД БАЙДАДГ ИЧИЖ ҮХМЭЭР ХҮҮР ШҮҮ ЯГ БАЛАЙ НЬ ҮРГЭЛЖ МЭДЭГДЭХ ЮМ АА ГЭЖ
одоо ирээд эрхүү улсад нтр гээд л эргүүтээд унана.., бодит дүр нь ердөө л энэ
hahaha hahahahha ..............erhvv ulsad ... boditoor ni shaalaadaa hahahah
Иркутскийн Их, дээд сургуулиуд монголд олон сйахан боловсон хүчин бэлтгэж өгсөн мөнхийн гавъяатай
Bayar hyrgie estoa anhan shatnaas ni yvsan zovlo jargaliig medeh hun byy shantar ataarhagchid hutsaj l baig byy too amjilt
Ene sait zov setgegdliig ustgaad dandaa hariig ni yldeegeed baih yum boliosoi
Setgegdel Ustgah ajillagaa mash hurdan yum bn