sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Налайх дүүргийн ОБГ-т өчигдөр оройн 18 цагийн орчим уурхайн гүнд нурангийн цаана 3 иргэн тусгаарлагдсан гэх дуудлага иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу Үндэсний аврах бригад тус дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах "Билгүүн сар" нөхөрлөлийн эзэмшлийн уурхайд очиход нүүрсний ковш бэхэлгээний мод цохин хугалснаас нуралт үүссэн байдалтай байв.
Аврах бригад 40 градусын налуутай 1.6 метрийн өндөртэй уурхайн цооногт 4 цаг ажилласны эцэст иргэн 41 настай Д, 26 настай А, 38 настай С нарыг  эсэн мэнд ослын голомтоос гаргав.
Ослын дуудлагаар ОБЕГ-ын Үндэсний Аврах бригадаас гадна тус дүүргийн Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын газрын 30 гаруй албан хаагч аврах ажиллагаанд оролцов. 
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг