sonin.mn
Боловсролын салбарынхны цалин, хөлсийг 2018-2019 онд нэмэгдүүлэхээр тохиролцож өнгөрсөн сард Засгийн газар, МҮЭХ хэлэлцээр хийсэн. Тэгвэл цалингийн нэмэгдлийг арваннэгдүгээр сараас олгохоор Сангийн яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран ажиллаж байгаа талаар БСШУСЯ-наас мэдэгджээ.
Шаардлагатай эх үүсвэрийг салбарын батлагдсан төсвийн урсгал зардалд зохицуулалт хийх замаар шийдвэрлэх талаарх саналаа Сангийн яаманд хүргүүлээд байгаа аж. Энэ дагуу 10, 11-дүгээр сард орон нутгийн боловсролын сургалтын байгууллагын ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд шаардлагатай санхүүжилт хийгдэх юм байна.
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин