ОТТАВА. /cbc/. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд шувуу, загас, хөхтөн амьтад гээд дэлхийн сээр нуруутан амьтдын нийт тоо толгойн талаас илүү хувь нь устаж үгүй болсон байна гэж Дэлхийн зэрлэг амьтдын сан тайландаа дурджээ.
1970-2014 оны хооронд дэлхийн зэрлэг амьтдын тоо толгой 60 хувиар буурсан байна.
“Бид дэлхий дээрх зэрлэг ан амьтдынхаа бараг гуравны хоёр хувийг алдсан байна. Бид энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй. Энэ нь ан амьтдыг устаж үгүй болохыг харах цэг дээр ирээд байгааг илтгэж байна” гэж Дэлхийн зэрлэг амьтдын сангийн Шинжлэх ухаан, судалгаа, шинэчлэлийн төвийн дэд ерөнхийлөгч Жеймс Снайдер мэдэгдлээ.
Төв болон Өмнөд Америк, Карибын тэнгисийн нутагт ан амьтад устах үйл явц маш өндөр байна. Тус бүс нутагт зэрлэг ан амьтдын тоо толгой 89 хувиар буурчээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
yagaaaaaad??? Amitangui, baigalgui ene delhii deer hun gedeg zombiigoor duureh n dee.
Уул уурхай,хотжилт,хүн амийн хэт өсөлт,цаг агаарын өөрчлөлт зэргээс маш их зэрлэг ан амьтан үрэгдэж,амьдрах газар нутаггүй болж байгааг хүн хэзээ ухаарах бол.Сөнсний дараа болов уу.
Уул уурхай,хотжилт,хүн амийн хэт өсөлт,цаг агаарын өөрчлөлт зэргээс маш их зэрлэг ан амьтан үрэгдэж,амьдрах газар нутаггүй болж байгааг хүн хэзээ ухаарах бол.Сөнсний дараа болов уу.
AALZNII TOR SHIG DED BUTETS HEREGGUI HEMJEE GEJ BII
teegch ehiin huul hereggui adguus bish adguusnuud negees iluu maltai urjild orj bolno
Монголд ч гэсэн асар хурдан зэрлэг ан амьтан,ой мод Алга болж байгаа биздээ?Хятадын хажууд байгаа Монгол улс газар шороогоо малтуулж амиа зогоож байгаа оноодор ан амьтан ,ой мод цэвэр ус Алга болж байгаань Монголын торийн оройд заларч суугаа бэртэгчин луйварчдын хийж байгаа ажилын ур дун.