sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-аас амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж заасны дагуу Монгол бахархлын өдрүүдэд бүх автомашин хөдөлгөөнд оролцоно.
ШУА-ийн болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд гэж тогтоосон бөгөөд 2012 оны Ерөнхийлөгчийн 4 тоот зарлигаар бүх нийтээр амрах, их эзэн хааны ойг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэх болсон. Уг тэмдэглэлт өдөр энэ сарын 8-9-нд тохиож байна.
Тиймээс иргэд баярын өдрүүдэд хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний шинэ дүрмээ чандлан сахиж соёлтой оролцохыг ТЦА-наас уриалав.
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг