sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. Энэтхэг-Номхон далайн бүс нутагт БНХАУ-ын цэргийн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгаа нь сэтгэл түгшээсэн асуудалд болоод байна гэж АНУ-ын Конгрессын зөвлөх хороо тайландаа дурджээ.
БНХАУ-ын цэргийн үйл ажиллагаа 2035 он гэхэд нэлээд өргөн хүрээтэй болж, Энэтхэг-Номхон дайлан бүс нутагт АНУ-ын цэргийн үйл ажиллагаатай өрсөлдөх хэмжээний болно гэж лхагва гарагт гарсан уг тайланд  анхааруулсан байна.
БНХАУ-ын Коммунист намын их хурлын үеэр тус улсын дарга Си Жиньпин үг хэлэхдээ 2035 он гэхэд Хятадын Зэвсэгт хүчнийг бүхэлд нь шинэчилнэ гэсэн билээ.
Үүнээс гадна БНХАУ нь Өмнөд болон Дорнод Хятадын тэнгист цэргийн үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байгааг тайланд дурдсан байна.
Мөн БНХАУ “Бүс ба зам” санаачилгаараа далимдуулан хөлөг онгоцнууддаа зориулсан боомтууд байгуулах зэргээр цэргийн үйл ажиллагаагаа өргөжүүлж байгааг тайланд дурджээ.
 
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг