sonin.mn
МОСКВА. /ТАСС/. АНУ-ын одоогийн төрийн тэргүүнд шүүмжлэлтэй ханддаг “СNN” телевизээс өөр телевиз байгуулахыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп санал болгож байгаагаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
“CNN” телевизийн үйл хэрэг АНУ-д сайнгүй байгаа хэдий ч тус телевиз хилийн чанадад өрсөлдөгч багатай. “CNN” бол дэлхий дахинд АНУ-ыг худал хуурмагаар дүрсэлдэг хүчирхэг дуу хоолой юм. Бид ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Бид үнэн хэрэгтээ ямар агуу вэ гэдгийг дэлхий дахинд харуулах телевизиэ байгуулах хэрэгтэй” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.
Ингэж мэдэгдэхдээ тэрбээр ямар төрлийн телевиз байгуулахыг санал болгож байгаагаа дурдаагүй байна. Д.Трамп холбооны засгийн газрын хяналтанд байдаг телевиз байгуулахыг санал болгохыг хүссэн бололтой гэж “The Hill” сонин мэдээлсэн байна.
АНУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дийлэнх нь баттай бус, хуурамч мэдээлэл түгээж, өөрт  нь болон засаг захиргаанд нь тун өрөөсгөл ханддаг гэж Д.Трамп өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдэж байсан юм.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг