Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн ирэх сарын 5-ны өдөр тохионо. XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн өнгө ямар байх талаар монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэнгээс тодрууллаа.
-Ирж буй жилийн өнгийг монгол зурхайд шороон үхрээр шинждэг ёстой. Энэ жилийн шороон үхрийн зураг ямар байна вэ?
-Жил жилийн зурхайд тухайн жилийн ерөнхий шинж ямар байх тухай хаврын урь орсон өдрийн махбодийг тооцон гаргадаг. Энэ жил XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жил гарна. Ирэх гахай жилийг шороон үхрийн шинжээр авч үзвэл, үхэр нь шар толгойтой, эвэр, чих, сүүл нь хөх, дөрвөн шийр нь цагаан, ногоон ходоодтой, цагаан омруу бүхий хөх зүсмийн, амаа ангайж сүүлээ зүүнтээ шарвасан байдлаар дүрслэгдсэн. Үхэр хариулаач нь цагаан нүүртэй, улаан дээлэн дээр хөх бүс бүсэлсэн, гэзгээ чихнийхээ өмнүүр унжуулсан, зүүн гутлаа өмсөөд баруун гутлаа зүүн талын бүсэндээ хавчуулсан, олсон шилбүүр барьсан, өвгөн үхрийнхээ зүүн талд алхаж явна.
-Үхрийн шинжийг тайлбал, энэ жил ер нь хэр ерөөлтэй сайхан жил байх нь вэ?
-Ерөнхий зурлагын хувьд, хур ус элбэг сайхан жил гарах төлөвтэй байна. Өнгөрсөн жил тариа ургац арвин боловч үнэгүйднэ гэж байсан бол энэ жил улс орон ерөнхийдөө хямралтай, энгийн ардад айх мэгдэх явдал гарч мэдэх юм. Төрийн хууль чангарна гэж буусан. Ихэс дээдэс, өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст машид ширүүн байна. Жилийн дунд үеэр хур тунадас элбэг, зуны сүүлээр мөндөр буух магадлалтай.
-Одоогоос 12 жилийн өмнө “Алтан гахай жилд хүүхэд төрүүлэх сайн” хэмээн олон гэр бүл хүүхэдтэй болж байсан. Ер нь гахай жил ямар онцлогтой байдаг вэ?
-Үр төл сайтай сайхан жил гарахаар байна. Жилээс биш ард түмнээс шалтгаална. Шарагчин гэдэг нь шороон гахай буюу эм гахай жил гарч байгаа юм. Хүн бүр дор дороо хичээх шаардлагатай. Ер нь хүн ямар нэг жилээс биш, бие, хэл, сэтгэлээс хийсэн үйлээс шалтгаалдаг тул монголчууд хоорондоо эв эетэй байж улс орон, нийтээрээ амгалан сайхан байх нигууртай. Өөрт хамааралгүй зүйлийг бусдыг айлгах зорилгоор хэрэглэж болохгүй. Монголчуудынхаа уламжлалт зан заншлыг авч үлдэхэд хүн бүр эрхэмлэх хэрэгтэй. Эх орон маань эзэнтэй ч юм шиг, эзэнгүй ч юм шиг байж болохгүй. Бид өөрийн гэсэн уламжлал, ёс жаягтай, сэтгэлтэй байж улс орон маань хөгжинө.
-Ирж буй гахай жилд ямар жилтэй хүмүүс онцгойлон засал, ном хийлгэх шаардлагатай вэ?
-Ижил жилтэй хүн заавал адилхан засалтай байна гэж ойлгож болохгүй. Хувь хүн бүр өөр дээрээ тусгаж авах шаардлагагүй. Яагаад гэвэл, хүн бүрийн заяа төөрөг өөр байдаг шүү дээ. Хүн бүрийн засал өөр байдаг учраас тийм жилтэй хүмүүс илүү засалтай гэж хэлэх боломжгүй юм. Төрснөөсөө шалтгаална. Тиймээс өөрсдөө хянамгай байх хэрэгтэй. Жил орж, мэнгэ голлож буй улсууд лам, эрдэмтэн мэргэдээс асууж заслаа сайн хийлгээрэй гэж хэлье.
-Шинийн 15-ны дотор засал номоо хийлгэх ёстой гэдэг. Заавал энэ хугацаанд багтаж заслаа хийлгэх ёстой юу?
-Хүн бүр бэлгэ дэмбэрлийг бодож засал номоо хийлгэхийг зорьдог. Жил гарч байгаатай холбоотой хүн бүрийн төрсөн гараг, өдөр, жил, сараар зурхайн зурлагууд өөр өөр гардаг. Гарч байгаа жил нь хүний амьдрал, амь нас, эрүүл мэнд, эд агуурс, хийморь лундаа, ажил үйлс, нас буянд нөлөөлөх нь бий. Тиймээс сайн талаа бид арвижуулж, сөрөг талаа сайн сайхан байлгахын тухайд жилийн засал хийлгэдэг. Заавал 15-ны дотор гэхгүй. Шинийн нэгний өглөө мөрөө зөв гаргавал тэр нь бас засал болоод л явна. Баяр баясгалантай, хэрүүл тэмцэлгүй эхэлбэл ажил тань урагштай байна. Тиймээс нийтээрээ анхаарах шаардлагатай.
-Монголын нийгмийн байдал ямар байх бол?
-Энгийн ард айж эмээх аюул гарч магадгүй гэдэг бол хэн нэгний үгэнд орж, аялдан дагаж болохгүй, өөрийн бодолтой, сэрэмжтэй байгаарай гэсэн санаа юм.
-Удахгүй шинэ сар гарах нь. Сүсэгтэн олондоо хандан юу хэлэх вэ?
-Монгол хүн бэлгээрээ, Бээжин хүн бэнчингээрээ гэдэг. Сар шинэдээ монгол түмэн маань сайхан шинэлж, эрүүл энх, урт удаан насалж, эв түнжинтэй байж, санасан хэрэг ёсчлон бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
elbegdorj enhbold nyamdorjtonguudiiig shorond ni suulgsan jil boloh boltugai
Ж.Гончигсүрэн лам та зүүн гутлаа өмсөөд баруун гутлаа зүүн талын бүсэндээ хавчуулаад гахайн байранд очиж тэр засал маслаа хийж дөвчигнө.
Havar bolohoor tsas hailna.
2013-2017 онуудад Монголын талаас хичнээн машин нүүрс Хятад руу гарсан тоог Монголын ард түмэнд мэдээлэхийг Хятадын элчин сайдын яам болон Хятад улсын дарга Си Жиньпин нараас хүсэж байна.
За энэ лам естой худал ярих юмаа. Улс төрийн байдлын хэн ч харсан хууль чангарна л гэж хэлэхээр бгаа ш дэ.
Гончигсүрэн ном хэр үзсэн лам юм бол доо. Хийж байгаа үйлдэл юм нь номоо сайн ойлгоогүй хүний ажил хийгээд бдаг хүн дээ
Сайн ,эрдэмтэй хүн шүү. Эргэлзэх хэрэггүй,наад зах нь хүн муулах өөртөө өвчин авчирдаг юм шүү. Одоо хүмүүс их болчимгүй чалчих болжээ
eneegiin zaluus yamarch sasinii medleggyi baij yos toroon ylandaa gisegsen zylbagasagnuud syy!!lam hyniig doromjilson nobsnyyd yaj sain yabah be?Deer ni ta nariin ene haranhui teneg zan chini yund ch hyrgej medne!zaluu hyn yhdeggyi gej dyylaagyi biz dee!!!
beejin hun benchingeeree gdg gj bn shuu!manaid beejin hun ih olshirson doo.
ue ueiin darga saiduudAa benchintei boloh gd bg n beejin hunii shinj bhd yind duuraina we?thr mongol bish bolj taarah gd bn
Сайхан бүлтэрч байнаа
Za daa chi ch dee neg ih oilogtoi lam ch bish dee
мундаг хүн шүү хүн муу хэлэх хэлэнцтэй байдаг юм үү манайхаан
mundag hun shuu nutgiin tumnee iveeldee bagtaaj yvdagt bayrldag shuu
Мухар сүсэгтнүүд
Гандангийн чойжамц лам мигалкатай бандгар жийпээр заларч явна лээ.Тэр бид хоёр мигалкаар ч яадаг юм. Энэ лам бас бандгар жийптэй явж байдаг юм. Монгол дахь буддизм бол луйвар, дээрэм.Жинхэн буддизмын үнэр ч байхгүй.
Jil bur zasal nom gej ard irgedee shulaad odoo bas ayldam dagaj bolohgui gej aidastai gej uls torjuulnee bas. Heden balai shahuu unshij bgaagaa medehgui zowch unshdag umuu medehgui balai umnuud deer bitgii och unenheer zasal hiimeer bga bol eej aawaa toilj setgel sanaagaa zasj muu uilee tewch tegeed mod tari zuduud eeltei buruud hatuu bai za zasal chine bolloo
Өвөрмонгол хэллэгээр тойруулж товшиж байхаар учиртай бол МАНАН дээдэст ээлтэй , малчин ардад халтай жил орно гээд л шулуухан айлдчихгүй далий захтай дээлний гол чинь !!! Үгүй ээ тэр жинхэнэ буддын лам хувраг гэдэг чинь тэр Балба , Бутан , Heпалд байна аа , байна , сонгодог утгаараа , нөмрөг , улавч 2 - оос өөр хөрөнгөггүй , өдөртөө бадар барьж голоо зогоочихоод , хоногийн 24 цаг буян үйлдэж , бясалгачихаад , сайн дураараа элдэв буяны ажил хийцгээж , шүүр бариад гудамж талбай цэвэрлэж амьдрах юм .