Хөвсгөл аймгийн Могойн голын уурхайгаас Булган - Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд нь нүүрс тээвэрлэх чиглэл батлуулаагүй, Хилэнтийн гүүрээр тээвэрлэлт хийж, гүүрний эвдрэлд нөлөөлсөн, даац хэтрүүлэн тээвэрлэдэг, байгаль орчин бохирдуулан сөрөг нөлөө үзүүлж байсан тул улсын байцаагч актаар Хилэнтийн гүүрээр дамжуулан тээвэрлэхийг зогсоосон.
Актын хэрэгжилтэд тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран 24 цагийн пост гаргаж, хяналт тавьж байна.
Сэтгэгдэл0
zuv ingekh kheregtee, odool neg zuv zamruugaa orokh tiishee jabaj bn,gekhdee bolooguu olon dabaa bagaaa,,,
Tiim
2013-2017 онуудад Монголын талаас хичнээн машин нүүрс Хятад руу гарсан тоог Монголын ард түмэнд мэдээлэхийг Хятадын элчин сайдын яам болон Хятад улсын дарга Си Жиньпин нараас хүсэж байна.
Худалч нарын худал амьдрал хулгайг өөгшүүлэхээс цаашгүй. Монгол улс тэр чигээрээ хойч үеээ худалч хулгайч болгох том сургууль болсон. Жишээ нь Шувуун фабрикийн чиглэлд хайрга ухдаг олон бүлэглэлийн ажиллагааг зогсоох бурханы шийдвэр гаргаж зам дээр нь жаахан шороо түрж асгасан боловч 1 хоногийн дараа нөгөөдүүл нь тэр шороог хажуу тийш нь түрчихээд л зөөгөөд эхэлдэг, бүр сурчихсан, дасчихсан. Ийм төр ийм улс үндэстэн гэж байдаг юм уу. Худал хулгай хоёр манай үндэстний үндсэн чанар боллоо шүү. Одоо хөшөө босгох л үлдлээ. Гутамшиг.
DAVHAR ACHAANII MASHIN YAVUUL