Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-АНУ-ын хамтарсан “Англо Фрейт” компани өнгөрсөн оны сар шинийн баяр Цагаан сарын өмнө АНУ дахь монголчуудын захиалгаар 4 тонн хэвийн боов ачуулж байжээ.
“Энэ жил захиалга өссөн” гэж дээрх компанийн ерөнхий захирал Д.Оюунбилэг хэлж байна. Одоогоор захиалгын дүн бүрэн гараагүй байна. Олон улсын шуудан илгээмж, тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг тус компанийн шугамаар гадаадад суугаа монголчууд 6 тонн хэвийн боов захиалсан тухай мэдээтэй байна.
Манай улсын экспортыг нэмэгдүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Үүнийг нэг нь гадаад худалдааны нэгдсэн сүлжээ байгуулах явдал юм. Энэ тал дээр “Англо Фрейт” компани гадаад худалдааны сүлжээг байгуулах ажилд үлгэр жишээ болон оролцож байна. Эднийх АНУ-ын хэд хэдэн хотод агуулах байгуулж, олон улсын тээвэр зуучийн “FedEX”, “United States postal service” системд холбогдож Монголын компаниудыг дэлхийд гаргахад өөрийн хувь нэмрээ оруулж байгаа талаар өнгөрсөн онд зохион байгуулсан “Монгол Улсын экспортын боломж” буюу “Export Mongolia-2018” форум дээр “Англо Фрейт” компанийн Ерөнхий захирал Д.Оюунбилэг танилцуулж байсан юм.
Тэрбээр, өнөөдөр манай улсын экспортлогч компаниуд олон улсын онлайн худалдааны "Amazon", "Ebay" сайтуудад бүтээгдэхүүнээ албан ёсны эрхтэйгээр худалдан борлуулах боломжтойг “сануулж” байв. “Англо Фрейт” компани нь АНУ, Канад, Япон зэрэг оронд Монголын ААН-үүдээ оролцуулсан бизнес уулзалт болон гадаадад үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг байна. Тээвэр зуучийн компанийн хувьд “Англо Фрейт” Монголын компаниудыг дэлхийтэй ийнхүү холбож өгч байна. “Монгол Улсын экспортын боломж” форум дээр “ТЕСО”, “Хаадын гэр”, “Лидер Кашмер” зэрэг компанийн төлөөлөл экспортод бүтээгдэхүүнээ гаргаж байгаа туршлагаа хуваалцаж байсан юм.
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Шаал инээдтэйшд.Дэлхийн ногоо район булангаас 6 тонн боов захиалж авчраад байдаг ядаргаа биздээ?Очноон олон мянган миль газар онгоцоор каргоны зоосон монго толно тэгээд захиалга авсан хуний орлого нэмэгдэнэ.Америктнь гурил худалдаж аваад хямдхан мексик ажилчин ажиллуулаад наад хэвийн боовоо тэндн хийчих бодол санаа родной ордоггуй юу?
НУТГИЙН ХӨРСӨНД УРГАСАН ГУРИЛААР НУТГИЙН ТОСОНД ШАРААД НУТГИЙН ХҮНИЙ СЭТГЭЛ ШИНГЭСЭН БООВ ГОЁ БИЗ ДЭЭ. ТЭГЭЭД Ч БУСДЫН ХАЛААСАНД БАЙГАА МӨНГӨНД САНАА ТАВИХЫН ОРОНД ӨӨРИЙН ОЛСОН МӨНГӨНДӨӨ САНАА ТАВЬЖ СУРМААР ДАА.
НУТГИЙН ХӨРСӨНД УРГАСАН ГУРИЛААР НУТГИЙН ТОСОНД ШАРААД НУТГИЙН ХҮНИЙ СЭТГЭЛ ШИНГЭСЭН БООВ ГОЁ БИЗ ДЭЭ. ТЭГЭЭД Ч БУСДЫН ХАЛААСАНД БАЙГАА МӨНГӨНД САНАА ТАВИХЫН ОРОНД ӨӨРИЙН ОЛСОН МӨНГӨНДӨӨ САНАА ТАВЬЖ СУРМААР ДАА.
НУТГИЙН ХӨРСӨНД УРГАСАН ГУРИЛААР НУТГИЙН ТОСОНД ШАРААД НУТГИЙН ХҮНИЙ СЭТГЭЛ ШИНГЭСЭН БООВ ГОЁ БИЗ ДЭЭ. ТЭГЭЭД Ч БУСДЫН ХАЛААСАНД БАЙГАА МӨНГӨНД САНАА ТАВИХЫН ОРОНД ӨӨРИЙН ОЛСОН МӨНГӨНДӨӨ САНАА ТАВЬЖ СУРМААР ДАА.
Боов экспортлоно гэдэг бол тэнэгээс тэнэгийн асуудал.Ердоо тэнднь Америктнь худалч хунд нэг муу гараж олслоодл наад муу боовыг чинь10-20тонноорнь хийж болно.Монголчууд залхуу учраас ийм карго зоосон компануудын хоол болж байгаа юм
Americad tsagaan sar hiiheeeeee. SHAL teneguuuuuuud shit???????????
Америк Канадад 1 ш ул боов 9$ хүрч байна гэсэншүү. Бас бууз их үнэтэй гэсэн .Манайхан нэг ийм маягар нэгнийгээ гадаадад ч дотоодод ч мөнч их холгох юм даа.Энэ 77.180...зөв ярьж байна.Хэрэгтэй бол хаан ч хийж болно биздээ.
Оо за за естой тэнэг асуудал 9$ ор ганцхан ул боов авна гэдэг чинь естой тэнэг. Америкт байгаа ажилгуй залуучууд тэнд ул боов бууз хийж хямдхан зараад монго олохоо мэддэггуйл юм байхдаа Хараар айлын аяга таваг,шал угааж явсанаас энийг хийгээд суувал илуу орлоготой юмбишуу?
Цагаан сар гээд байгаа тэр нэг хэрэг явдалд монголчууд гадаад дотоодгүй ингэж хэлмэгддэг болсон юм билээ. Тэхээр Тэр Жаргалсайхан,Молор-Эрдэнэ нар зөв яриадбайгааюм
Ene jil Tsagaan saraas umnu amjij avah uu? haana zahialaad baigaa yum be? Avmaar bainaa.
Хил гарч үзээгүй лалрууд тэнэгтэхээ боль.АНУ-с Өгөөжийн боорцог явуул гээд авч байна. Боорцог шүү дээ.Хэвийн боов бол жилдээ хааяа хэрэглэдэг ёс төртэй онцгой идээ.Хүндэтгэх шалтгаан байна.Хэн хаана юугаа хэрэглэх бол хөндлөнгийн савсаг мэдэмхийрэгчдэд огт падгүй.АНУ-н Холливудын жүжигчид,топ моделиуд тэндхийнхээ дэлгүүрт овоолоотой байгаа гадил жимсийг идэхгүй гээд хаа холын арлаас онгоцоор авчрууулж тансаглаж байна цаана чинь.Нүдээ нээ.Та нар ч гэсэн хүсвэл АНУ-с битгий хэл дэлхийн аль ч өнцөг булангаас ямар ч бараа худалдаж авах боломж нээлттэй болсон.Мөнгөө бэлд.Ойлгоо.