Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас ирэх хоёрдугаар сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг 24-30 мянган төгрөгөөр нэмж байна.
Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгож буй болон цэргийн тэтгэврийг 24 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож олгохоор болжээ. Ингэснээр бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээ 310 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 270 мянган төгрөг болон шинэчлэн тогтоож, тэтгэврийн дундаж 372.5 мянган төгрөгт хүрч байна.
Ирэх сарын 1-нээс тэтгэврийг 24-30 мянган төгрөгөөр нэмнэ
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасны дагуу 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ийнхүү шийдвэрлээд байгаа талаар ХНХ-ын сайд С.Чинзориг мэдэгдлээ.
Тодруулга: Нийгмийн даатгалын сангаас одоогийн байдлаар 408.3 мянган хүн тэтгэвэр авч байна. Тэтгэврийн нэмэгдэлд улсын төсвөөс 119.5 тэрбум төгрөг зарцуулахаар баталжээ. Нийгмийн даатгалын байгууллага сар шинийн өмнө тэтгэврийн нэмэгдлийг олгохоор тооцооллын болон програм хангамжийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
24000 ТӨГРӨГӨӨР ЯАХ ЮМ МАЛНУУДАА АХМАДУУДЫГ ДОРОМЖИЛЖ НОХОЙ ШИГ ҮЗДЭГЭЭ БОЛЬ.
Дунджаар 10 орчим доллар нэмэгдэж, 140 долларын дундаж тэтгэвэртэй болжээ.
Arai doromjilchihson yum aa. Deer sandailsan Luivarchid n heruul hiij suugaad heden sayaar n tsalin avaad suuj baihad ene saihan orniig buteen baiguulaltsaj yavsan hugshid erdoo 300 myangahan tugrugnii tetgever avch baina. Tegeed 24-hun myangaar nemsenee ih gej bodood baigaa yum uu, end tend l bain bain zarlaad baih yum. DOROMJLOL herees heterlee
500,0 дээш тэтгэвэр авч бгаа хүмүүст нэмээд хэрэггүй л дээ.500,0 доош тэтгэвэр авч бгаа хүмүүст 100 гаруй тэрбумаа нэмж болохгүй гэх зүйл байхгүй дээ.баттулга ни тэтгэвэрийн доод хэмжээг 500,0 болгон гэсэн тэр амлалтыг ЗГ хэрэгжүүлэхэд юун болохгүй бгаа юм.нэгэнт л баттулга,хүрэлсүх хоёр хамтарч шударга ёсын хажуугаар ахмад,настангуудын энэ хүсэлтийг биелүүлэхэд монголд хэн ч буруу гэж хэлэх ёсгүй гэж бодож бна
taalagdlaa
Доод хэмжээг дундач болтол өсгөвөл тэртэй тэргүй авах хөгшид маань өдрөөс өдөрт цөөрч байгаа шүү.гар татах хэрэггүй ээ !!!!