sonin.mn
Зорилгынхоо төлөө спортоор тууштай хичээллэж Монгол Улсын бодибилдинг фитнессийн улсын аваргаас гурав дахь алтан медалиа хүртсэн, “Протэйм”фитнесс клубийн тамирчин Б.Мөнхзултай ярилцлаа. Тэрбээр энэ жип мөн “Бикини модель” үнэмлэхүй аваргаар шалгарсан юм.
 
-Бодибилдинг фитнессийн улсын аварга шалгаруулах тэмцээн хэдхэн хоногийн өмнө болж, та амжилттай оролцсон. Өмнөх жилийнхийг бодвол зохион байгуулалт сайтай болсон тэмцээн өрсөлдөөн ихтэй байв уу?
 
-Энэ жилийн тэмцээнд шинэ ангилал нэмж, 180 гаруй тамирчин улсын аваргад оролцсон. Өмнөх жилүүдтэй харьцуулахад олон тамирчин оролцсон учир тэмцээн өрсөлдөөнтэй боллоо. 30,40-өөс дээш насны модель ангиллыг нэмсэн нь тэмцээнийг улам сонирхолтой болгосон гэж бодож байна.
 
Би анх 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхдаа учраа олохгүй зүйл олон байсан. Тухайн үед улсын аварга болсон нь надад илүү хичээх урам зориг өгсөн юм. Манай фитнессийн спортын тамирчдын дунд нэг буруу ойлголт байдаг. Тамирчин нэг удаа бүхий л хүч бололцоогоо дайчилсны дараа дахин өөр тэмцээнд өрсөлдөх боломжгүй болчихдог гэж. Би энэ ойлголтыг эвдээд “Яагаад хоёр, гурван жил дарааллан тэмцээнд оролцож болохгүй гэж” хэмээн өөрөөсөө асууж зорилго тавьсан. Хүн бүр тамирчин болох албагүй. Гэхдээ хүн бүрт эрүүл, зөв бие галбиртай болох боломж бий. Тиймээс эрүүл, идэвхтэй амьдралын гол тулгуур болгож гурван жил дарааллан улсын аваргад өрсөлдөж түрүүллээ. Ер нь өмнө гаргасан амжилтаа бататган ахиулах нь тамирчин хүний хувьд зорилго, хариуцлага болдог. Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа тамирчдыг харахад жилээс жилд ур чадвар, чанар чансаа нь дээшилж байна. Бодибилдинг фитнессээр хичээллэгсдийн тоо олшрохоор тамирчдын дунд өрсөлдөөн бий болж байгаа юм.
 
-Зорилгынхоо төлөө тууштай явсан хүн амжилтад хүрдэг. Тамирчин хүн амжилтад хүрэхийн тулд олон даваа давдаг. Энэ үед хамгийн том өрсөлдөгч нь өөрөө байдаг гэсэн. Та өөрийгөө хэрхэн ялан дийлсэн бэ?
 
-Өөрийгөө ялан дийлэнх нь хүний сэтгэл зүйтэй холбоотой. Булчин муутай хүний сэтгэлийн хат ч бага байдаг юм шиг санагддаг. Хүн уураг, кальциа нэмээд эхлэхээр тэвчих эсэх нь хүний сэтгэлийн хатаас шалтгаалдаг. Өвдөлтийг тэсч байж булчин бий болно. Гэтэл манайхан өвдөж эхлэхээр нь шантраад дасгал хөдөлгөөнөө хийхээ больчихдог.
 
-Спортоор хичээллэсэн дөрвөн жилийн хугацаанд танд ямар өөрчлөлт гарсан бэ?
 
-Намайг “Чуба чупс” гэж хочилдог байсан нь өнөөдрийг бүтээхэд хурцалсан. Спортоор хичээллэснээр сэтгэлийн хаттай, хүмүүстэй харилцахдаа нээлттэй, өөртөө итгэлтэй болоход нөлөөлсөн. Өмнө нь би фитнессийн зааланд ороод бусдаас ичдэг байлаа. “Туранхай, дээр нь дасгалаа хийж . чадахгүй бол тэнэг харагдана" гэж хүртэл боддог байсан. Үүнийгээ өөрчилж, бусдад мэдсэнээ зааж, зөвлөдөг болсон. Хэдхэн жилийн өмнө туранхай байсан би өнөөдөр зөв дасгал, зөв хооллолтын ачаар 17 кг-ыг нэмж, өмнөхөөсөө илүү хүчтэй болсноо мэдэрдэг. Дээр нь хувь хүний зохион байгуулалт, цаг төлөвлөлт, амьдралын хэв маягаа нэлээд өөрчилсөн. Өмнө нь үд хүртэл унтаж, амралтын өдөр гэхээр нь зүгээрийг хийхийн нэр гэж боддог байлаа. Спортоор хичээллэснээр оюуны ажил хийдэг хүмүүс биеийн хөдөлмөр эрхпэх нь амралт болдгийг ойлгосон. Тиймээс оюуны ачаалалтай ажилладаг хүмүүс фитнессээр хичээллэж ядаргаагаа тайлдаг.
 
Б.Мөнхзулын дөрвөн жилийн хугацаанд гаргасан амжилт:
 
- 2017 оны “Бикини модель ” хотын аварга
-2017 оны “Бикини модель” улсын аварга -2017 оны дэлхийн аваргаас мөнгөн медаль -2018 оныулсын аварга
-2019 оны улсын аварга
-2019 оны “Бикини модель” үнэмлэхүй аваргаар тус тус шалгарчээ.
 
-Та туранхай байсан учир жин нэмэхийн тулд олон зүйлд өөрийгөө сорьж байсан юм билээ. Гэтэл хөнгөн эсвэл мяраалаг хүн хэвийн жинтэй болох нь зөв хооллолт, дасгал хөдөлгөөнөөс ихээхэн хамаардаг. Энэ талаарх мэдлэгээ та бидэнтэй хуваалцана уу?
 
-Хүний бие уургийг бус, нүүрс ус, өөх тосыг нөөцөлдөг. Гэтэл манайхан уураглаг хүнс хэрэглэхээ болиод нүүрс ус, өөх тосоор баялгийг нь хэрэглэдэг. Хүний бие организм биологийн зөв цагтаа зөв хэмнэлээр идэж уух ёстой гэсэн үг. Илүүдэл жинтэй эсвэл жингийн алдагдалтай хүн ч байсан тогтсон цагтаа,зөв хүнсээ хэрэглээд сурчихвал хичээсэн хэн ч 3-6 д сарын дараа хэвийн жиндээ хүрнэ. Гэтэл хүмүүс 10 хоногт 10 кг-аар жингээ бууруулна гээд стрессдээд байдаг. Цагийн юмыг цагт нь хийвэл сэтгэлээр унах, стрессдэх ямарч шаардлагагүй. Хамгийн түрүүнд цагаан гурилан бүтээгдэхүүнийг унтахаас өмнө идэх хэрэггүй. Учир нь, энэ цагт хөдөлгөөн багасдаг. Би одоо энэ чиглэлээр онлайн сургалт явуулж байна.
 
-Та яриандаа зөв цаг гэж олон удаа дурдлаа. Хэдээс хэдэн цагийн үед хооллохыг та зөв гэж хэлээд байна вэ?
 
-Хүн 6.00-8.00 цагийн хооронд өглөөний цайгаа уух ёстой. Энэ үед ходоод идэвхтэй ажилладаг учир эд эс тэжээлээ зөв авч чаддаг болохоор өдрийн турш эрч хүчтэй байх суурийг бий болгочихож байгаа юм. 10.00-11.00 цагийн үед дахин хооллоно. Энэ үед хүний идэвх сулардаг учир сэргээх зориулалттай хүнс сонгох хэрэгтэй. Гэхдээ кофе уу гэж хэлж байгаа хэрэг биш шүү. Кофе хүний бие дэх усыг шимдгээс болоод маш их ядардаг. Харин үүний оронд хөнгөн чанарын хүнс хэрэглэхийг зөвлөж байна.13.00-14.00 цагийн хооронд халуун, чанартай хоолоо идэх юм. Улмаар 15.00-16.00 цагийн үед хөнгөн хооллож, орой унтахаасаа 2-3 цагийн өмнө хоол, уух зүйлээ зогсоочихсон байх шаардлагатай. Шөнө хүний бие калориа шатаадаг. Гэтэл унтахдаа хооллосон хүний ходоод шөнөжингөө ажиллаж, амарч чаддаггүй.
 
-Та клубтээ багшилж байна уу. Зөв хооллолтын талаар олон хүнд зөвлөгөө өгдөг үү?
 
-Тийм ээ. Зөв хооллолтын хувийн зөвлөх хийдэг. Хугацаа зааж биечлэн дасгал сургуулилт хийхээс илүү онлайнаар эсвэл тогтсон цагт цөөн тоогоор чанартай зөвлөгөө өгөхийг хичээдэг.
 
-Та өдрийн хоолоо идэхээс өмнө унтдаг гэсэн. Энэ нь ямар нэг учиртай юм бэ?
 
-Ингэж амрахаар бэлтгэл хийхэд илүү эрч хүчтэй болдог. 30 минутаас нэг цаг унтахад хүний тархи амардаг.
 
 -Өдрийнхөө хоолыг өөрөө бэлтгэдэг үү. Энэ их ажлын хажуугаар цаг заваа хэрхэн зохицуулдаг вэ?
 
-Би 6.00 цагт босоод өөртөө нэг цагийг зарцуулдаг. Өглөөний цайгаа уухын зэрэгцээ өдөр идэх хүнсээ бэлтгэчихдэг. Өөрийгөө хайрлаж байж бусдыг хайрлана. Биедээ тохирсон зөв хүнсээ бэлтгэх нь надад чухал. Намайг өдрийнхөө хоолыг өөрөө бэлтгэдгийг шавь нармааньхаржүлгэрлэн дуурайдаг. Энэ нь миний бусдын эрүүл мэндэд тусалж буй хэрэг юм. Түүнчлэн би шавь нартаа заавал усны саваа бэлтгэхийг зөвлөдөг. Усны саваа бэлтгээгүй хүн ус бага уудаг.
 
-Дасгал хөдөлгөөн, зөв хооллолт, амралтаас хүний эрүүл мэнд болон бие галбир ямар байх нь шалтгаалах юм байна. Зарим хүн гоё сайхан биетэй болно гээд өдөртолон цагаар бэлтгэл, дасгал хийдэг. Энэ зөв үү?
 
-Хоол хүнсээ зохицуулж чадахгүй бол хэчнээн дасгал хөдөлгөөн хийгээд ямар ч үр дүнд хүрэхгүйг ойлгох хэрэгтэй. Эсрэгээр хөлсөөрөө эрдэс бодис, кальциа алдаж ядардаг. Дасгал хөдөлгөөн, зөв хооллолт, амралтыг 100 бүхэл гэж тооцвол спортоор хичээллэх нь 20 хувийг бүрдүүлдэг. Хооллолт 70, үлдсэн 10 хувь нь унтаж амрах буюу нойртой холбоотой. 
 
-Хүмүүс ус уухаар хавагнаад байна гэдэг. Ер нь усыг ямар хэмжээгээр уух ёстой юм бэ?
 
-Ус уухгүйгээр булчингаа хэзээ ч хөгжүүлж чадахгүй. Бэлтгэлтийн үед усаа бага хэмжээгээр, амаа чийглэх төдий уух хэрэгтэй. Ус уусны дараа та шээгээд л байвал буруу ууж байна гэсэн үг. Тухайн хүний жингээс өдөрт ямар хэмжээгээр ус уух нь шалтгаална.
 
-Жин хасахаар арьс суларч, унждаг. Үүнд та хэрхэн анхаарахыг зөвлөдөг вэ?
 
-Уураглаг хүнс хэрэглэхгүйгээс шалтгаалж, булчингийн масс багатай хүний арьс амархан унждаг. Булчингаа хөгжүүлсэн хүний арьс унждаггүй. Дээр нь арьсаа чийглэг байлгах хэрэгтэй.
 
-Та МУИС-ийн Математик, компьютерийн сургуулийг төгссөн ч одоо тамирчин болжээ. Цаашид спортын карьераа үргэлжлүүлэх үү?
 
-Би цагт баригдаж ажиллах дургүй. Спортоор хичээллэснээрээ аз жаргалтай болдог. Дээр нь хүмүүст зөв хооллолтын талаар зөвлөгөө өгөх дуртай. Дасгалаа буруу хийж байгаа хүний хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй. Болбол засаад зөв болгохыг хичээдэг.
 
-Та.“Маш чухал тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ орлоо” хэмээн цахим хуудастаа бичсэн. Хэзээ болох тэмцээнд бэлтгэж байна вэ?
 
 -БНСУ-д ирэх дөрөвдүгээр сард болох сонирхогчдын мистер олимпод оролцоно. Энэ нь мэргэжлийн картын төлөөх тэмцээн юм. Зорилгоо биелүүлэхийн тулд Цагаан сарын дараачаас эрчимжүүлсэн бэлтгэлдээ орно. Нэг сайхан мэдээ дуулгахад, Монголын бодибилдинг фитнессийн холбооныхон ирэх наймдугаар сард мистер олимпыг эх орондоо зохион байгуулахаар болсон. Би мөн энэ тэмцээнд оролцох зорилготой байгаа.
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин