sonin.mn
ЧЭНДҮ. /Синьхуа/. Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужийн засаг захиргааны төв Чэндү хотод жолоочгүй метроны туршилтыг явуулсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. Энэхүү метро нь 8 бүхээгнээс бүрдсэн Хятадын анхны жолоочгүй метро аж.
Олон улсын нийтийн тээврийн холбооны мэдээлснээр, метроны GoA4 систем нь хаалга хаагдах, нээгдэх, саадыг илрүүлэх зэргийг автоматаар удирддаг аж.
Энэхүү метро нь 3496 хүнийг тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ нь Бээжин болон Шанхай хотод байдаг автомат удирдлагатай метронуудын багтаамжаас илүү аж. Чендү хотын 9 дүгээр шугамаар явах туршилтын метроны дээд хурд нь 100 км цаг гэнэ.  Шугамын урт 22 км бөгөөд хотын хойд болон өмнөд хэсгийг холбох аж. 2020 оны эцсээр уг шугамыг ашиглалтад оруулснаар жолоочгүй нийт 25 метро явах юм байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг